ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

Тус байгууллагын дүрэмд тусгагдсан үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдээс дурдвал:

- замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, стандарт, журмыг телевиз, радио, хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан бүх нийтэд системтэйгээр өргөн хүрээтэй сурталчлан таниулах;

- замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль, дүрэм, стандарт, журмыг шинэчлэн сайжруулах, өөрчлөх, боловсруулах асуудалд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах;

- бүх нийтэд замын хөдөлгөөний хууль, дүрмийн сургалт явуулах, зөвлөгөө өгөх;

- энэ чиглэлийн сургалт, сурталчилгаа явуулах багш, мэргэжилтэнгүүд бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах;

- замын хөдөлгөөний эрх зүйн сургалттай холбоотой хөтөлбөр, ном, сурах бичиг, гарын авлага, үзүүлэн таниулах материал, судалгааны эмхтгэл зэргийг боловсруулж бэлтгэх;

- гадаад улс орнуудын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбогдсон дэвшилтэт бодлого, үйл ажиллагаа, арга туршлагыг эрэлхийлэх, олон улсын замын хөдөлгөөний зохион байгуулалтыг шинжлэн судлах, зам тээврийн осол, хэрэг зөрчлийг бууруулахад чиглэгдсэн орчин үеийн арга технологийг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлэх, үүнтэй холбоотой санал, зөвлөмж, төсөл, хөтөлбөр боловсруулах гэх мэт.