Монгол Улсын Замын хөдөлгөөний

дүрмийн 1 дүгээр хавсралт

 

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ

 

Хоёр. Хориглох тэмдэг

6. Хориглох тэмдэг нь замын хөдөлгөөнд тодорхой хязгаарлалт тогтоохоос гадна хязгаарлалтыг өөрчилнө: 

 

2.1

2.1 “Орох хориотой” - тээврийн хэрэгсэл тэмдгээс цааш орохыг хориглоно;

 

2.2

2.2 “Хөдөлгөөн хориотой” - тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

 

2.3

2.3 “Механикжсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой”;

 

2.4

2.4 “Ачааны автомашины хөдөлгөөн хориотой” - бүх жин нь 3.5 тонноос илүү (тэмдэгт бүх жинг заасан бол түүнээс илүү) ачааны автомашин, мөн трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно. Энэ тэмдэг нь хүн тээвэрлэхэд зориулан тоноглосон ачааны автомашинд хамаарахгүй;

 

2.5

2.5 “Мотоциклын хөдөлгөөн хориотой”;

 

2.6

2.6 “Тракторын хөдөлгөөн хориотой” - бүх төрлийн трактор, өөрөө явдаг машин механизмын хөдөлгөөнийг хориглоно;

 

2.7

2.7 “Чиргүүлтэй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн хориотой” - чиргүүл чирч яваа ачааны автомашин буюу трактор, мөн механикжсан тээврийн хэрэгсэл чирч яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

 

2.8

2.8 “Ердийн хөсгийн хөдөлгөөн хориотой” - ердийн хөсгөөр явах, мал туух буюу хөтөлж явахыг хориглоно;

 

2.9

2.9 “Унадаг дугуйн хөдөлгөөн хориотой” - унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнийг хориглоно;

 

2.10

2.10 “Явган зорчигчийн хөдөлгөөн хориотой”;

 

2.11

2.11 “Жингийн хязгаарлал” - бодит жин нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

 

2.12

2.12 “Тэнхлэгийн ачааллын хязгаарлал” - аль нэг тэнхлэгт ногдож буй ачааллын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

 

2.13

2.13 “Өндрийн хязгаарлал” - ачаатай буюу ачаагүй өндрийн хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

 

2.14

2.14 “Өргөний хязгаарлал” - ачаатай буюу ачаагүй өргөний хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

 

2.15

2.15 “Уртын хязгаарлал” - ачаатай буюу ачаагүй нийт бүрэлдэхүүний уртын хэмжээ нь тэмдэгт зааснаас илүү тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглоно;

 

2.16

2.16 “Хоорондын зайн доод хязгаарлал” - тээврийн хэрэгслүүдийн хоорондын зай нь тэмдэгт зааснаас бага явахыг хориглоно;

 

2.17

2.17 “Гааль” - гаалийн хяналтын бүсээр хяналт шалгалтад орохгүйгээр нэвтрэхийг хориглоно;

 

2.18.а

2.18.а “Баруун гар тийш эргэх хориотой”;

 

2.18.б

2.18.б “Зүүн гар тийш эргэх хориотой”;

 

2.19

2.19 “Буцаж эргэх хориотой”;

 

2.20

2.20 “Гүйцэж түрүүлэх хориотой” - цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;

 

2.21

2.21 “Гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл” - 2.20 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;

 

2.22

2.22 “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хориотой” - бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашинаар цагт 30 км-ээс бага хурдтай яваагаас бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно. Мөн трактороор унадаг дугуй, ердийн хөсгөөс бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхийг хориглоно;

 

2.23

2.23 “Ачааны автомашинаар гүйцэж түрүүлэх хорионы төгсгөл” - 2.22 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;

 

2.24

2.24 “Хурдны дээд хязгаарлал” - хөдөлгөөний хурдыг (км/цаг) тэмдэгт зааснаас хэтрүүлэхийг хориглоно;

 

2.25

2.25 “Хурдны дээд хязгаарлалын төгсгөл” - 2.24 тэмдгийн хүчинтэй хүрээ дууссаныг заана;

 

2.26

2.26 “Дуут дохио хориотой” - зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд дуут дохио өгөхийг хориглоно;

 

2.27

2.27 “Түр зогсох хориотой” - тээврийн хэрэгсэл түр буюу удаан зогсохыг хориглоно;

 

2.28

2.28 “Удаан зогсох хориотой” - тээврийн хэрэгсэл удаан зогсохыг хориглоно;

 

2.29

2.29 “Бүх хорионы төгсгөл” - 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн хүчинтэй хүрээ дууссаныг заана.

 

7. 2.2-2.9 тэмдгүүд нь уулзвар, гарцын өмнө байрласан бол тэдгээрийн хүчинтэй чигийг 6.3.а,б,в тэмдгээр тодорхойлно. Харин уулзвар, гарцын цаана байрласан бол тухайн зам (зорчих хэсэг)-д хамаарна.

8. 2.2, 2.3, 2.18.а,б, 2.19, 2.27 тэмдгүүд нь чиглэлийн тээврийн хэрэгсэлд хамаарахгүй.

9. 2.18.а,б тэмдэг нь зорчих хэсгүүдийн зөвхөн эхний огтлолцолд хамаарна.

10. 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээ нь байрласан газраасаа эхний уулзвар хүртэл, уулзваргүй замд суурин газраас гарах хүртэл хүчинтэй байна.

2.20, 2.22, 2.24 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.21, 2.23, 2.25 харгалзах тэмдгүүдээр, 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.а тэмдгийг хамт хэрэглэснээр, 2.24 тэмдгийн үйлчлэх хүрээг хурдны өөр хязгаарлал бүхий 2.24 тэмдгээр тус тус багасгаж болно. Мөн 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 6.2.б,д,е тэмдгийг хамт хэрэглэснээр буюу 6.2.в тэмдэгтэй хамт тавигдсан 2.27, 2.28 харгалзах тэмдгүүдээр, 2.27, 2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 7.4, 7.9 харгалзах тэмдэглэлүүдтэй хамт хэрэглэснээр (энэ тохиолдолд тэмдгийн үйлчлэх хүрээ нь тэмдэглэлийн уртаар тодорхойлогдоно), 2.16, 2.20, 2.22, 2.24, 2.26-2.28 тэмдгүүдийн үйлчлэх хүрээг 2.29 тэмдгээр тус тус багасгаж болно.

11. 2.10, 2.27, 2.28 тэмдгүүд нь замын байрласан талдаа хүчинтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»