ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ТУХАЙ КОНВЕНЦ

 

Хэлэлцэн тохирогч Талууд, хөдөлгөөний нэгдсэн дүрэм батлах замаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэх, мөн олон улсын замын хөдөлгөөнийг хөнгөвчлөхийн тулд доорхи зүйлсийг тохиролцов:

 

ГУРАВДУГААР БҮЛЭГ

 

АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙГ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ НӨХЦӨЛ

 

37 дугаар зүйл. Улсын бүртгэлийн ялгах тэмдэг

1. Олон улсын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин бүр ард талдаа бүртгэлийн дугаараас гадна бүртгэгдсэн улсынхаа ялгах тэмдгийг байрлуулсан байна.

2. Энэхүү Конвенцийн 36 дугаар зүйлд заасны дагуу ард талдаа бүртгэлийн дугаар байрлуулах ёстой аливаа чиргүүл нь мөн ард талдаа бүртгэлийн дугаар олгосон улсынхаа ялгах тэмдгийг байрлуулсан байвал зохино. Энэ заалт нь чирэгч тээврийн хэрэгслийнхээ бүртгэгдсэн улсаас өөр улсад бүртгэгдсэн чиргүүлд ч мөн үйлчилнэ; хэрэв чиргүүл нь бүртгэгдээгүй бол тухайн улсынхаа нутаг дэвсгэрээр зорчихоос бусад тохиолдолд чирэгч тээврийн хэрэгслийн ялгах тэмдгийг ард талдаа байрлуулсан байна.

3. Ялгах тэмдгийг тавих арга, түүний бүрдэл хэсгүүд нь энэхүү Конвенцийн 3 дугаар хавсралтын заалтад нийцсэн байвал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»