МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангиллын код 43.040.01

ЗАМЫН ТЭМДЭГ

Техникийн ерөнхий шаардлага

Traffic signs. General technical requirements

MNS 4597:2003

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.

Энэхүү стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

8. ТУРШИЛТЫН АРГУУД

8.1. Туршилтыг агаарын температур (+25 ±10)°С, харьцангуй чийгшилт (45-80)%, агаарын даралт (630-800) мм мөнгөн усны баганатай тэнцүү үед явуулна.

8.2. Хучилтын будаг (лак)-ны бэхжилтийг шалгахдаа хучилт дээр хурц үзүүртэй гангаар хэрээс гарган зүсч үндсэн материал хүртэл ором гаргана. Ором гаргасан хэсэгт хучилт хуурахгүй байх ёстой.

8.3. Дотроосоо гэрэлтүүлэгтэй тэмдгийн эх бие болон нүүрний шилний хоорондын бэхэлгээний нягтралшил (6.1.6-р зүйлд заасан)-ыг дараах аргаар шалгана.

- Тэмдгийг ажлын байрлалд суурилуулан 203680 Па даралттай нарийн ширхэгтэй усаар тэмдгийн дээд цэгээс (1.5-2) метрийн өндрөөс босоо тэнхлэгт (30±2)° өнцгөөр тэмдгийн оврын хэмжээнээс эргэн тойрон 200 мм-ээс багагүй зайнаас шүршинэ. Усны температур (+3-аас +20)°С байна. Туршилтын үргэлжлэх хугацаа 15 минут байна. 3 минут тутамд тэмдгийг босоо тэнхлэгт 90° өнцгөөр эргүүлнэ. Тэмдгийг эргүүлэх үедээ туршилтыг түр зогсоож болно.

- Туршилт дуусмагц тэмдгийн гадаргуугийн усыг арилгаж задалж үзнэ. Хэрэв чийдэн ба холбогч утаснууд дээр усны дусал илрээгүй бол тэмдгийг туршилтанд тэнцсэнд тооцно.

8.4. Тусгаарлавчийн эсэргүүцэл (6.2.2-р зүйлд заасан)-ийг чийдэнгүй шалгана. Тусгаарлавчийн эсэргүүцлийг ±15% -ийн зөрүүтэй 500 В-ын хүчдэлтэй тогтмол гүйдлийн мегомметрээр хэмжинэ.

8.5. Тусгаарлавчийн цахилгаан тэсвэрлэх чадвар (6.2.3-р зүйлд заасан)-ыг 500 Вт-аас багагүй чадалтай, 50 Гц-ийн давтамжтай, өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төхөөрөмж дээр чийдэнгүй шалгана. Хүчдлийг 0-оос буюу эсвэл хэвийн хэмжээнээс эхлүүлэн туршилтын хэмжээг хүртэл 20 с-ийн хугацаанд аажмаар ихэсгэнэ.

Туршилтын хүчдэл дор тэмдгийг 1 мин-ын турш барьсны дараа хүчдэлийг 10 с-ээс багагүй хугацаанд аажмаар 0 хүртэл буулгана.

Хэмжилтийн алдаа нь ±5%-аас ихгүй байна.

8.6. Тэмдгийн дүрсний тодроц (6.3.1-р зүйлд заасан)-ыг шалгахдаа тэмдгийн талбайг 50 мм-ээс ихгүй талтай дөрвөлжин хэсгүүдэд тэнцүү хуваана. Хэсэг тус бүрийн төвд фотоцахилгааны фотометрээр тодроцын хэмжилтийг хийх бөгөөд өнгө тус бүрийн арифметик дунджаар тодорхойлно.

8.7. Угсраатай тэмдгийн тодроцын тархалтын жигдрэлт (6.3.2-р зүйлд заасан)-ийг шалгахдаа дараах байдлаар явуулна.

- Тэмдгийн гадаргуу дээр өнгө тус бүрт 1 ба 2 гэсэн цэг бүхий төвтэй, тодроцын аль болох их ялгаатай, хоорондоо 50 мм-ийн зайтай хоёр дөрвөлжин талбай (17-р зураг) сонгож авна.

- 1 ба 2 дугаар цэг болон тэдгээрийн хооронд ижил зайд тэгш хэмтэй байрлах Z цэг бүрт фотоцахилгааны фотометрээр L1, L2, LZ (кд·м-2) тодроцыг хэмжиж, тодроцын тархалтын жигдрэлтийг (L1 - L2) ≤ 0.5LZ тэнцэтгэл биш биелэгдэж байгаа эсэхээр тодорхойлно.

 

 

17 дугаар зураг

 

8.8. Гэрэлтүүлэг (6.3.3-р зүйлд заасан)-ийг дээд хязгаар нь 500 лк-ээс багагүй, нарийвчлал нь 10-аас доошгүй люксметрээр хэмжинэ.

8.9. Гэрлийн хүчний хувийн итгэлцүүр (6.3.4-р зүйлд заасан)-ийг фотоцахилгааны аргаар шалгана. Хэмжилтэнд дараах багаж, төхөөрөмжүүдийг ашиглана.

- (0.05-аас 0.1) мкА хэмжих хязгаартай, 1.5-аас багагүй нарийвчлал бүхий микроамперметр;

- Гадаргуу дээрх гэрэлтүүлгийн жигд бус нь 5%-аас илүүгүй, (1-20) лк гэрэлтүүлэгтэй гэрэл үүсгүүр А (Төн=2854 К);

- Фотометрийн ажиглалт явуулдаг спектрийн мэдрэмжийн тохируулгатай фото хүлээн авагч;

- Харилцан перпендикуляр хоёр хавтгайд загварыг эргүүлэх төхөөрөмж.

Гэрэлтүүлэгч (S), фото хүлээн авагч (R), гэрэл ойлгогч гадаргуутай загвар (K)-ыг 18-р зурагт үзүүлсний дагуу байрлуулна. Гэрэлтүүлэгчийн харьцах өнцөг (δ), фото хүлээн авагчийн харьцах өнцөг (γ), загварын харьцах өнцөг (η)-үүд нь 10I-тай тэнцүү байна. Хэмжилтийг хазайлтын өнцөг α=20I-ыг тогтмол байхад хэвтээ ба босоо хавтгайд гэрэлтүүлгийн өнцөг β=0±5°-ийн өөрчлөлтийн үед хийнэ.

8.10. Өнгөний хяналтыг тогтоосон журмаар батлагдсан загвартай харьцуулах аргаар гүйцэтгэж болно.

 

 

18 дугаар зураг

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»