МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

 

ЗАМЫН ТЭМДЭГ, ТЭМДЭГЛЭЛ, ГЭРЛЭН ДОХИО,

ХАШИЛТ, ЧИГЛҮҮЛЭХ ХЭРЭГСЛҮҮДИЙГ ХЭРЭГЛЭХ ДҮРЭМ

MNS 4596:2007

 

ӨМНӨХ ҮГ

 

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Төв (СХҮТ) нь олон улсын стандартчиллын байгууллагын жинхэнэ гишүүн бөгөөд үйл ажиллагааныхаа хүрээнд төрийн ба төрийн бус байгууллагатай хамтран стандартчиллын тогтолцооны бодлогыг хэрэгжүүлдэг.

 

Тус төв нь үндэсний стандарт боловсруулах ажлыг тухайн салбарын стандартчиллын техникийн хороогоор дамжуулан гүйцэтгэдэг бөгөөд техникийн хороогоор хэлэлцэж 75%-ийн саналаар дэмжигдсэн стандартын төсөл нь Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн тогтоолоор баталснаар хүчин төгөлдөр болно.

 

Энэхүү стандартыг Замын Цагдаагийн Газрын Замын зохион байгуулалтын тасгийн дарга О.Батжаргал, Л.Гүнтэвсүрэн, Я.Мөнхжаргал, Замын хөдөлгөөн судлалын хүрээлэнгийн ажилтан А.Хурцбилэг, С.Баяр нар дахин хянан боловсруулж, Монгол Улсын стандартчиллын тогтолцооны суурь стандарт MNS1-1:2006, MNS1-2:2006-ын дагуу СХҮТ-ийн стандартын ахлах шинжээч Т.Энхтуул нар хянав.

 

ТХ15/Тээврийн стандартчиллын техникийн хорооны хурлаар хэлэлцэн зөвшилцөж, Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний зөвлөлийн тогтоолоор батлуулсан болно.

 

Энэхүү стандартыг өмнө баталсан MNS 4596:98 “Замын хөдөлгөөний зохион байгуулалтын техник хэрэгсэл. Хэрэглэх дүрэм” стандартын оронд хэрэглэж мөрдөнө.

 

Энэ стандартыг Замын дохио, тэмдгийн тухай Конвенц (Вена, 1968 он)-д бүрэн нийцүүлсэн болно.

 

 

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв (СХҮТ)

Энхтайваны өргөн чөлөө 46А

Улаанбаатар - 210351, Ш/Х-48

Утас: 266754, 263860

Факс: (976-11)-458032

Е-mail: mаsm@mongol.net

 

© СХҮТ, 2007

Стандартчилал, тохирлын үнэлгээний тухай Монгол Улсын хуулийн дагуу энэхүү стандартыг бүрэн, эсвэл хэсэгчлэн хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү СХҮТ (Стандартчиллын төв байгууллага)-д байна.

 

 

Дараагийн хуудас..»»