МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага

MNS 4598:2003

General requirement for technical condition of road vehicles

MNS 4598:98-ын оронд

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 07-р сарын 07-ны өдрийн 33 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2003 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Хэрэглэх хүрээ

Энэ стандартаар Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцох бүх төрлийн автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих шаардлагыг тогтооно.

 

2. Зорилго

2.1. Энэ стандарт нь автотээврийн хэрэгслийн ашиглалтын сөрөг үр дагавруудыг багасгаж хязгаарлах, хэмнэлт, экологи, хөдөлгөөний аюулгүйн үнэлгээг дээшлүүлэх, энэ талаар тавих төрийн хяналтыг хүчтэй болгох зорилготой.

2.2. Энэ стандартын шаардлагыг бүрэн хангасан автотээврийн хэрэгсэлд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл олгоно.

 

З. Норматив ишлэл

1. ISO 6597:2002 Road vehicles with hydraulic braking systems with and without antilock device - Measurement of braking performance

2. ISO 10604:1993 Road vehicles - Measurement equipment for orientation of headlamp luminous beams

 

4. Нийтлэг шаардлага

4.1. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр автозамын хөдөлгөөнд оролцох бүх төрлийн автотээврийн хэрэгсэл нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн шаардлагыг бүрэн хангасан байна.

4.2. Автотээврийн хэрэгсэл нь төрөл бүрийн ачаа, зорчигч тээвэрлэх нөхцөл, автотээврийн хэрэгсэлд тавих нийтлэг болон улс ба хот хоорондын харилцаанд ачаа, зорчигч, жуулчин тээвэрлэх, тэрчлэн нийтийн тээврийн автобус, таксинд тавих нэмэгдэл шаардлагуудыг бүрэн хангасан байна.

4.3. Эдэлгээний баталгаат гүйлт, гүйлтийн нөөц ихтэй, техникийн үйлчилгээ, засвар бага шаардах, найдварт ажиллагааны түвшин өндөр байна.

4.4. Техникийн хувьд шинэлэг, хийц загвар, өнгө үзэмж сайн, хэмнэлттэй, шатахуун, тосолгооны материал, ашиглалтын бусад материап бага зарцуулдаг байвал зохино.

4.5. 3амын хөдөлгөөнд оролцох автотээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн бүтэн, техникийн үйлчилгээ, тохиргоог бүрэн хийсэн, техникийн хяналтын улсын үзлэг, тооллогод хамрагдаж тэнцсэн, замын хөдөлгеөнд оролцох зөвшөөрлийн гэрчилгээ авсан байна.

4.6. Автотээврийн хэрэгслийн улсын дугаар, таних болон ялгах тэмдэг, бичлэгүүд батлагдсан стандарт, техникийн шаардлагын дагуу бүрэн, үзэмж чанартай хийгдэж тавигдсан байна.

4.7. Автотээврийн хэрэгслийн тэвш, бүхээг, чингэлэг, гишгүүр, шат, бариул, суудал, түшлэг нь тээвэрлэлтийн нехцөл, стандартын шаардлагыг хангасан байна.

4.8. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс хоорондын болон дотоодын харилцаанд тээврийн үүрэг гүйцэтгэх автотээврийн хэрэгслийн жин, оврын зөвшөөрөгдөх дээд хэмжээ дор зааснаас илүүгүй байна.

4.8.1. Автотээврийн хэрэгслийн бүрэн жин ба уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ

4.8.1.1. Автотээврийн хэрэгслийн бүрэн жингийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь:

- Хоёр голтой автотээврийн хэрэгсэлд

- 18 тн

- Гурван голтой тээврийн хэрэгсэлд

- 24 тн

- Дөрвөн голтой автотээврийн хэрэгсэлд

- 38 тн

- Таван голтой автотээврийн хэрэгсэлд

- 40 тн

- Зургаан голтой автотээврийн хэрэгсэлд

- 44 тн

4.8.1.2. Автотээврийн хэрэгслийн уртын зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь:

- 9-өөс дээш хүний суудалтай, 5.0-аас дээш тн нийт жин бүхий автобуснаас бусад төрлийн тээврийн хэрэгсэлд:

- 12 м

- 9-өөс дээш хүний суудалтай, 5 тонноос дээш нийт жин бүхий автобусанд:

- 13.7м

- чиргүүл:

- 12 м

- хагас чиргүүл бүхий зүтгүүрт цуваанд:

- 16.5 м

- ачааны автомашин ба чиргүүлээс бүрдсэн авто цуваа:

- 18.75 м

- бусад тээврийн хэрэгслийн цуваа:

- 18.5 м

4.8.2. Нэг хөтлөгч тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 11.5 тн, хөтлөгдөх тэнхлэг дээрх хамгийн их ачаалал 10 тн-оос тус тус ихгүй байна.

4.8.3. Автотээврийн хэрэгслийн өргөний хязгаар 2.5 м, ачаалласан өндөр 4.0 м-ээс илүүгүй байна.

4.8.4. Харин хөдөө аж ахуйн (ургац хураах, цайруулах машин г.м.) болон зам барилгын (их даацын өөрөө буулгах ба хусах автомашин) ажилд зориулагдсан зарим өөрөө явагч хэрэгслийн өргөний зөвшөөрөгдөх дээд хязгаар 3.3 м-ээс илүүгүй байна. Зөвшөөрөгдөх хэмжээнээс илүү гарах тохиолдолд холбогдох байгууллагуудаас тусгай зөвшөөрөл авна.

4.9. Хөдөлгөөний аюулгүй байдал, хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хөдөлгүүр, агрегат, зангилаа, механизмуудын техникийн үзүүлэлтүүд нь зөвшөөрөгдөх норм, хүлцэх хэмжээний үндэсний стандартад нийцсэн байна (Автомашины утааны найрлага дахь CO, CH, NO болон дуу чимээний зөвшөөрөгдөх хэмжээний стандарт г.м ).

4.10. Хүч дамжуулах анги

4.10.1. Хүч дамжуулах ангийн агрегат, зангилаа, эд ангиуд нь техникийн хувьд бүрэн, иж бүрдэлтэй, холбоосуудын бэхэлгээ найдвартай, кардан гол савлагаагүй, ерөнхий дамжуулга нь хэвийн ажиллагаатай байна.

4.10.2. Дискэн холбоо нь нэг удаагийн даралтаар алгуур салж, залгагдаж, хий эргэдэггүй байхын зэрэгцээ дөрөөний сул явалтын зай нь 20-45 мм, дискэн холбоог салгах хүч нь 15 кг-аас тус тус ихгүй байна.

4.10.3. Хурдны хайрцгийн дамжуулгын залгах хүч 6 кг-аас ихгүй, дамжуулгууд нь алгуур залгагддаг, ажиллагааны үед дуу чимээгүй эсвэл дуу чимээ маш бага байх шаардлагатай.

4.11. Явах анги

Явах ангийн үндсэн зангилаа, эд ангиуд нь техникийн хувьд бүрэн, холбоосуудын бэхэлгээ найдвартай, тохиргоо бүрэн хийгдсэн, урд тэнхлэг, арал, их бие, нум, зөөлрүүл, зөөлөвч резинүүдийн бэхэлгээ сайн, дуу чимээгүй, ачааны үндсэн ба туслах арлын эд анги, тулгуурууд техникийн хувьд бүрэн, иж бүрдэлтэй байвал зохино.

 

5. Суудлын автомашинд тавих техникийн нэмэгдэл шаардлага

5.1. Суудлын автомашины кузов

5.1.1. Суудлын автомашины кузов нь өнгө үзэмж, битүүмжлэл сайн, ялангуяа гадны орчноос тоос шороо, дуу чимээ, ус нэвтрэхгүй байвал сайн. Салхины болон хажуугийн, арын шилнүүд, шал, хаалга, капот, тээшний түгжээ бүрэн, эвдрэл гэмтэлгүй байна. Суудал, түшлэг нь тавлаг зөөлөн, жолоочийн биеийн жин, өндрөөс хамааруулж тохируулах боломжтой, жолооч зорчигчдын бие хөлрөх, чийг татах явдал гаргахгүй тусгай материалаар бүрсэн байна.

5.1.2. Урд ба арын суудалдаа үйлдвэрлэгчээс тавьсан аюулгүй бүс зайлшгүй байна. Энэ заалт 2003 оны 12 дугаар сарын 31-ээс хойш анх удаа бүртгэлд орж байгаа суудлын автомашинд хамаарна.

5.2. Жолооны механизм

5.2.1. Жолооны хүрдний сул эргэлт нь 10 градусаас илүүгүй, эргүүлэхэд зөөлөн байна.

5.2.2. Жолооны хүрдний зөвшөөрөгдөх сул эргэлт нь жолооны механизмын бүрдэл хэсгүүдэд жигд хуваарилагдсан байна.

5.3. Тоормосны систем

5.3.1. Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа нь найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хэмжээ 5.8 м/сек2 байна.

5.3.2. Хөделгеөний удаашралт 8 м/сек2 хүртэл явагдах үед урд дугуйнууд хойд дугуйнуудаас урьтаж тоормослоно.

5.3.3. Зогсоолын тоормос нь 23.0 %-ийн налууд уг автомашиныг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай.

5.4. Явах анги

5.4.1. Дугуйн хийн даралтын байвал зохих хэмжээг үйлдвэрлэгч тухайн автомашины хийц загвар, бүтцээс хамааруулан тодорхойлно.

5.4.2. Дугуйн хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 1.6 мм-ээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн тэмдэглэгээний хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно.

5.5. Цахилгаан тоноглол

5.5.1. Гэрэлтүүлэг дохиоллын хэрэгслүүдээр, тухайлбал гэрлийн шил, чийдэн, ойлгогч г.м. иж бүрдэл, бүрэн тоноглогдсон, тэдгээр нь олон улсын шаардлага хангасан байна.

5.5.2. Урд гэрлийн тохиргоо алдагдаагүй хэвийн байна. Ойрын гэрлийг тусгалын хязгаар нь доод тал нь 1%-ийн (10мм/м) хазайлттай байхаар тохируулна. Гэрлийн тусгалын чадлын хэмжээ 10.000-225.000 cd байна.

5.5.3. Хурд хэмжүүр нь баталгаажуулагдсан байх бөгеөд дуут дохио бүрэн ажиллагаатай байна.

5.5.4. Гэрлийн өнгө:

- урд гэрэл: цагаан

- манангийн гэрэл: шар

- хойд гэрэл: улаан

- хажуугийн гэрэл: шар

- зогсоолын гэрэл: улаан

- дохионы гэрэл: улбар шар

- ухрах хөдөлгөөний гэрэл: цагаан байна.

5.6. Бусад нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслүүд

5.6.1. Жолоочийн ажиллах, зорчигчдын аятай тавлаг зорчих нөхцлийг бүрэн хангахын тулд дараах нэмэгдэл хэрэгсэл, төхөөрөмжүүдээр тоноглогдсон байх шаардлагатай. Үүнд:

- нарны хаалт

- гал унтраагуур

- жолоочийн иж бүрэн багаж хэрэгсэл

- автомашины өргүүр (домкрат)

- нөөц дугуй (1 ширхэг)

- дугуйн ивүүр (2 ширхэг)

- эмийн сан

- ослын зогсолтын тэмдэг

 

6. Нийтийн тээврийн автобусанд тавих техникийн нэмэгдэл шаардлага

6.1. Автобусны кузов

Өнгө үзэмж, битүүмжлэл сайн, ялангуяа гадны орчноос ус чийг, тоос шороо нэвтрэхгүй, мөн жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан байна.

6.1.1. Хотын доторхи нийтийн тээврийн үйлчилгээний автобус нь 2-3 хаалгатай, багтаамж нь зорчигчдын суудал цөөн, зогсоогоор явах зорчигчдын тоо илүүтэй, орох гарах хаалганы орчимд болон эгнээ хоорондын зай өргөн байвал зохино. Харин хот хоорондын, хот орчмын, улс хоорондын харилцаанд ажиллах автобус нь 1-2 хаалгатай, бүх зорчигчид сууж явахаар олон суудал, гар тээшний тавиураар тоноглогдсон байна.

6.1.2. Автобусны бариулын өндөр шалнаас дээш 1800 мм-ээс ихгүй, хүүхэд болон намхан нуруутай зорчигчдод зориулсан намсгасан нэмэлт бариултай, орох гарах хаалганы шатны гишгүүрийн өндөр 300 мм-ээс ихгүй байвал зохино.

6.1.3. Зорчигчдын танхим нь эрүүл ахуй, ариун цэвэр, галын болон хөдөлгөөний аюулгүйн шаардлагыг бүрэн хангасан, дулаацуулга, агааржуулалт, салхижуулалтын систем, ослын нэмэгдэл хаалга, цонх, нээлхий, гал унтраагуур, эмийн сан зэргээр тоноглогдож хангагдсан байна.

6.1.4.1. Хот болон улс хоорондын харилцаанд ажиллах автобус нь зөөлөн суудал, түшлэгтэй, тэдгээр нь жолооч зорчигчдын биеийн жин, өндрөөс хамааруулан тохируулах боломжтой, бие хөлрөх, чийг татах явдал гаргахгүй тусгай материалаар бүрсэн байна.

6.1.4.2. Бүх төрлийн автобусны салхины болон хажуугийн, арын шилнүүд, хаалга, шил, зорчигчдын ачаа тээшний хонгилын түгжээ бүрэн, сандал түшлэг эвдрэл гэмтэлгүй, оврын гэрэл цацруулагчтай байна.

6.2. Жолооны механизм

6.2.1. Жолооны хүрд нь эргүүлэхэд зөөлөн, түүний сул эргэлт нь 20 градусаас илүүгүй байна.

6.2.2. Жолооны хүрдний зөвшөөрөгдөх сул эргэлт нь жолооны механизмын бүрдэл хэсгүүдэд жигд хуваарилагдсан байна.

6.3. Тоормосны систем

6.3.1. Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч 30 кг-аас ихгүй, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек2 байна. Мөн зогсоолын тоормос нь 23%-н налууд автобусыг хөдөлгөөнгүй барьж байх шаардлагатай.

6.4. Явах анги

6.4.1. Дугуйн хээ, элэгдэл жигд байхын зэрэгцээ хээний гүн нь газарт тулах хэсгээрээ 2.0 мм-ээс багагүй байх бөгөөд дугуйны элэгдлийн тэмдэглэгээний хязгаар хүрсэн тохиолдолд ашиглахыг хориглоно.

6.5. Цахилгаан тоноглол

6.5.1. Автобусны гадна дотор талын болон оврын, мөн маршрут заах, таних тэмдгийн, гишгүүр, хаалга, суудал орчны гэрэлтүүлэг бүрэн, тэдгээр нь олон улсын стандартын шаардлага хангасан байна. Бүх багтаамжийн автобус нь тоормосны системд гэмтэл гарсан үед мэдээлэх дохиоллын системтэй байна. Бүх багтаамжийн автобусны хөдөлгүүр, хоромхон зуур унтраах аваарын болон аккумулятор салгагч зэргээр тоноглогдсон, тэдгээрийн удирдлага нь жолоочийн суудлын дэргэд ойрхон байрласан байх шаардлагатай.

6.6. Бусад нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслүүд

6.6.1. Жолоочийн ажиллах, зорчигчийн тавлаг нөхцөлийг бүрэн хангахын тулд дараах нэмэгдэл хэрэгсэл, төхөөрөмжүүдээр тоноглогдсон байна. Үүнд:

- чанга яригч, радио, магнитофон

- эмийн сан

- гал унтраагуур

- цонхны хөшиг /зорчигчдын талын цонхонд/

- гар тээш тавих байр

- автомашины өргүүр

- жолоочийн иж бүрэн багаж

- нөөц дугуй /1-2 ширхэг/

- зорчигчдын ачаа тээшний хонгил /сав/

- дугуйн ивүүр /4ширхэг/

- ослын зогсолтын тэмдэг

Тайлбар 1: *Хот хоорондын болон улс хоорондын харилцааны алсын тээвэрт ажиллах автобусанд хамаарна.

 

7. Ачаа тээврийн автомашинд тавих техникийн нэмэгдэл шаардлага

7.1. Ачааг тээвэрлэх явцад түүнийг бүрэн бүтэн, гэмтэлгүй хүргэх болон бороо, цас, тоос, шороо зэрэг байгалийн бусад нөлөөллөөс хамгаалахаар сайтар битүүмжлэгдсэн, түргэн муудаж гэмтдэг хүнсний зүйлийг тээхэд хөргөгч бүхий /рефрижератор/ битүү бүрхүүлтэй, овор ихтэй, хүнд урт ачааг тээвэрлэхэд найдвартай бэхэлгээгээр хангагдсан байна. Мөн тусгай зориулалтын автотээврийн хэрэгслийн төрөлжсөн бүхээг, тэвш, механизм, нэмэгдэл тоноглолууд техникийн хувьд бүрэн, хөдөлгөөний болон аюулгүй үйл ажиллагааны шаардлагыг бүрэн хангасан байна. Чиргүүлтэй ажиллах автомашины чиргүүл, их даацын хагас чиргүүлийн тоормосны систем, гэрэл дохиоллын хэрэгслүүд бүрэн, чиргүүлийн гар, чирэгч хэрэгсэл, холбогч эмээл зэрэг хэрэгслэлүүд техникийн хувьд бүрэн, найдвартай ажиллагаатай байвал зохино.

7.2. Жолооны механизм

7.2.1. Жолооны хүрд нь эргүүлэхэд зөөлөн түүний сул эргэлт нь 25 градусаас илүүгүй байна.

7.2.2. Жолооны хүрдний зөвшөөрөгдөх сул эргэлт нь жолооны бүрдэл хэсгүүдэд жигд хуваарилагдсан байна.

7.3. Тоормосны систем

7.3.1. Ажлын болон зогсоолын тоормосны ажиллагаа найдвартай, хөдөлгөөний удаашралтын хамгийн доод хурд 5 м/сек2-аас багагүй, ажлын тоормосны дөрөөн дээр үйлчлэх хүч нь 30 кг-аас ихгүй, зогсоолын тоормос нь 16%-ийн налууд бүрэн ачаатай автомашиныг хвдвлгөөнгүй барьж байх шаардлагатай. Зүтгүүр автомашины чиргүүл, хагас чирүүлийн тоормос нь бүрэн ажиллагаатай, бүх дугуйндаа зэрэг барьж байх шаардлагатай.

7.3.2. Чиргүүл нь зүтгүүр автомашиныг татах буюу мөргөхөөс зайлсхийх зорилгоор зүтгүүр автомашин ба чиргүүлийн тоормосны идэвхжил тохирч байх шаардлагатай.

7.4. Явах анги

7.4.1. Дугуйн хээний элэгдэл жигд, хээний газарт тулах хэсгийн гүн 1.0 мм-ээс багагүй байна.

7.5. Цахилгаан тоноглол

7.5.1. Гэрэлтүүлэг, дохиоллын хэрэгслүүдээр, тухайлбал гэрлийн шил, чийдэн, ойлгогч г.м. иж бүрдэл, бүрэн тоноглогдсон, гэрэлтүүлэг нь тод байхын зэрэгцээ, чиргүүлтэй ажиллах автомашин, оврын гэрэл, бүхээг дээрх гэрэл дохио, манангийн гэрлээр бүрэн тоноглогдсон байна.

7.5.2. Урд гэрлийн тохиргоо алдагдаагүй хэвийн байна. Ойрын гэрлийг тусгалын хязгаар нь доод тал нь 1%-ийн (10мм/м) хазайлттай байхаар тохируулна. Гэрлийн чадлын хэмжээ 10.000-225.000 cd байна.

7.5.3. Гэрлийн өнгө:

- урд гэрэл: цагаан

- манангийн гэрэл: шар

- хойд гэрэл: улаан

- хажуугийн гэрэл: шар

- зогсоолын гэрэл: улаан

- дохионы гэрэл: улбар шар

- ухрах хөдөлгөөний гэрэл: цагаан байна.

7.6. Жолоочийн бүхээг

7.6.1. Жолоочийн бүхээгний салхины, мөн хажуугийн ба арын шил зориулалтын бөгөөд гэмтэлгүй, бүрэн, хаалга, гишгүүр, капот нь сөхөгддөг, бүхээгний нугасан холбоосны бэхэлгээ, түгжээ найдвартай сайн байвал зохино. Мөн жолоочийн суудал, түшлэг зөөлөн, жолоочийн биеийн жин, өндрөөс хамааруулж тохируулах боломжтой, удаан суухад бие тавгүйтэх, хөлрөх, чийг татах явдал гаргахгүй тусгай материалаар бүрсэн байна.

7.7. Кузов

7.7.1. Туслах арал, хөндлөн ба дагуу гуяны тулгуурын бэхэлгээ найдвартай, автомашины тэвшний шал, аравч хашлагууд зай завсаргүй, бүрэн түгжигддэг, битүү бүрхүүл бүхий кузов нь битүүмжлэл сайтай, лацдаж ломбодох нөхцөл хангасан байвал зохино.

7.8. Бусад нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслүүд

7.8.1. Ачаа тээврийн автомашин нь дараах нэмэгдэл төхөөрөмж, хэрэгслүүдээр тоноглогдсон байх шаардлагатай. Үүнд:

- эмийн сан

- нарны хаалт

- магнитол /радио, магнитофон/

- гал унтраагуур /2 ширхэг/

- паяльник*

- жолоочийн иж бүрэн багаж

- нөөц дугуй /1-2 ширхэг/

- автомашины өргүүр, домкрат

- дугуйн ивүүр /4 ширхэг/

- чирэх тросс*

- тент /тэвшний битүү бүрхүүл/

- бүтээлэг, татлага

- ослын зогсолтын тэмдэг

Тайлбар 2: *Хот хоорондын болон улс хоорондын харилцааны алсын тээвэрт ажиллах автобусанд хамаарна.

 

8. Чиргүүл, хагас чиргүүлд тавих техникийн нэмэгдэл шаардлага

8.1. Нэгээс дээш чиргүүл, хагас чиргүүл хэрэглэхийг хориглоно. Хагас чиргүүлийн араас чиргүүл залгахыг хориглоно.

8.2. Чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд жин болон хагас чиргүүлийн тэнхлэгт ноогдох ачааны зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь тээврийн хэрэгслийн зөвшөөрөгдөх нийт жингээс 1.5 дахинаас илүүгүй байна. Суудлын автомашинд залгасан чиргүүлийн нийт жин тухайн тээврийн хэрэгслийн ачаагүй жингээс илүүгүй байна.

8.3. Чиргүүл буюу хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх өргөн нь тээврийн хэрэгслийнхээ хоёр хажуу тал руу 10 см-ээс илүү гарах ёсгүй.

8.4. Холбоос

8.4.1. Чиргүүл, хагас чиргүүл тохирох холбоостой байна. Чигээрээ яваа нөхцөлд тээврийн хэрэгслийн болон чиргүүл, хагас чиргүүлийн дугуйнуудын хоорондын зай тогтмол байх ба нум зэрэг эд ангиуд өөрчлөлттэй байж болно.

8.4.2. Чиргүүл, хагас чиргүүлийн холбоосны эд ангиуд чирэгч тээврийн хэрэгсэлтэйгээ уялдан уян хатан холбогдсон байхаар байрласан байна.

8.5. Тоормос

8.5.1. Чиргүүл, хагас чиргүүл бүрэн сайн ажиллагаатай, доод тал нь тоормосны 1 системтэй байна. 750 кг-ийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ бүхий чиргүүлийн хувьд энэхүү хэмжээ нь чирэгч хэрэгслийн нийт жингийн 50%-иас хэтэрсэн тохиолдолд тоормосны систем шаардлагатай.

8.5.2. Чиргүүл, хагас чиргүүл нь чирэгч тээврийн хэрэгслээс салгагдсан тохиолдолд тоормосыг идэвхжүүлэх боломжтой байна.

8.5.3. Тоормосны хувьд чирэгч тээврийн хэрэгсэл ба чиргүүл, хагас чиргүүлийн холбоос эвдэрсэн тохиолдолд чиргүүл, хагас чиргүүл автоматаар тоормослохоор байна.

8.5.4. Хөл тоормосны идэвхжил нь чиргүүл чирэгч хэрэгслийг татах, эсвэл түлхэхээс зайлсхийх үүднээс чирэгч хэрэгслийнхээ тоормосны идэвхжилтэй нийцэж байх ёстой.

8.6. Цахилгаан тоноглол

8.6.1. Чиргүүл, хагас чиргүүл нь урд талаасаа бусад гэрэлтүүлэх болон дохиоллын хэрэгслээр тоноглогдсон байна.

8.6.2. Чиргүүл, хагас чиргүүлийг гэрэлтүүлэггүй нийтийн эзэмшлийн зам дээр тавихдаа урд талд нь цагаан, хойд талд нь улаан өнгийн гэрэл асаасан байна.

8.7. Арал

8.7.1. Чиргүүл, хагас чиргүүлийн аралд ачааны автомашинтай адил шаардлага тавигдана.

8.8. Их бие

8.8.1. Чиргүүл, хагас чиргүүлийн их биөд ачааны автомашинтай адил шаардлага тавигдана.

 

9. Мотоциклд тавих техникийн нэмэгдэл шаардлага

9.1. Жолооны механизм

9.1.1. Жолооны механизм баруун зүүн гар тийш 25 градус эргэх ба жолоочид аль ч чиглэлд гараа тавих зай хангалттай байх ёстой. Гар нь жолоочийн суудлаас дээш 300 мм-ээс илүүгүй өндөртэй, гар хоорондын зай нь 550 мм-ээс дээш байна.

9.2. Тоормос

9.2.1. Мотоцикл хоёр тусдаа удирдлага бүхий ажлын тоормостой байх ба эдгээр нь доод тал нь холбогдсон дугуйндаа үйлчилж байна. Тоормосны идэвхжил 50 хувиас доошгүй байна. Тоормосны удаашралт нь урд дугуйнд 3.9 м/сек2, хойд дугуйнд 3.1 м/сек2 байна.

9.3. Арал

9.3.1. Дугуйн хээний гүн 1.0 мм-ээс багагүй байна.

9.4. Цахилгаан тоноглол

9.4.1. Мотоцикл нь холын гэрэл, ойрын гэрэл, оврын урд гэрэл, оврын хойд гэрэл, дугаарын гэрэл, арын ойлгогч улаан гэрэл, зогсолтын гэрэл тус бүр нэг ба дуут дохиотой байна. Мотоциклын шаахай оврын урд ба хойд гэрэл тус бүр нэгтэй байна.

 

10. Нам аралтай чиргүүлд тавих шаардлага

10.1. Нам аралтай чиргүүл гэж жин, хэмжээ, тэнхлэгийн даацын хувьд ердийн чиргүүл, хагас чиргүүлээс том, онцгой хүнд жинтэй овор ихтэй ачаа тээвэрлэхэд зориулагдсан ачааны автомашин, трактор, өөрөө явагч хэрэгсэлд холбосон чиргүүл, хагас чиргүүлийг хэлнэ.

10.2. Ачаа бүхий нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд хурд дараах нөхцөлд 60 км/ц байж болно. Үүнд:

- тэнхлэгийн даац 10 тн-оос хэтрэхгүй байх

- тээврийн хэрэгслийн цувааны зөвшөөрөгдөх дээд жин 100 тн-оос хэтрэхгүй нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн тоормосны идэвхжил доод тал нь 45% байх

- тэнхлэг бүр нумтай байх

- тэнхлэгт ноогдох ачаалал 10 тн-оос хэтэрвэл хийн нумтай байх.

10.3. Ачаа бүхий нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд хурд дараах нөхцөлд 45 км/цаг байж болно. Үүнд:

- тээврийн хэрэгслийн цувааны аль ч тэнхлэгийн ачаалал нэг дугуй нь өргөгдсөн тохиолдолд 10 тн-оос, 2 дугуй нь өргөгдсөн тохиолдолд 12 тн-оос хэтрэхгүй байх

- тээврийн хэрэгслийн цувааны зөвшөөрөгдөх нийт жин 150 тн-оос хэтрэхгүй байх

- нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн тоормосны идэвхжил доод тал нь 45% байх

- тэнхлэг бүр нумтай байх

- нэг болон хэд хэдэн тэнхлэгт ноогдох ачаалал 10 тн-оос хэтэрвэл хийн нумтай байх.

10.4. Ачаа бүхий нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд хурд дараах нөхцөлд 30 км/цаг байж болно. Үүнд:

- тээврийн хэрэгслийн цувааны аль ч тэнхлэгийн ачаалал нэг дугуй нь өргөгдсөн тохиолдолд 10 тн-оос, 2 дугуй нь өргөгдсөн тохиолдолд 12 тн-оос хэтрэхгүй байх

- тээврийн хэрэгслийн цувааны зөвшөөрөгдөх нийт жин 150 тн-оос хэтрэхгүй байх

- нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн тоормосны идэвхжил доод тал нь 30% байх

- тэнхлэг бүр нумтай байх

- нэг болон хэд хэдэн тэнхлэгт ноогдох ачаалал 10 тн-оос хэтэрвэл хийн нумтай байх

10.5. Бусад тохиолдолд ачаа бүхий нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд хурд 15 км/цаг байна. Тоормосны идэвхжил доод тал нь 18% байна.

10.6. Ачаагүй нам аралтай чиргүүл, хагас чиргүүл нь ердийн чиргүүл, хагас чиргүүлийн жин хэмжээнд тавих шаардлагуудыг хангасан тохиолдолд зөвшөөрөгдөх дээд хурд нь 70 км/цаг байна. Шаардлага хангасан нөхцөлд ачаа бүхий нам аралтай чиргүүп, хагас чиргүүлийн зөвшөөрөгдөх дээд хурд 60 км/ц ба бусад тохиолдолд 45 км/цаг байна.

10.7. Тээврийн хэрэгслийн хөтлөгдөх тэнхлэгийн ачаалал тээврийн хэрэгслийн цувааны зөвшөөрөгдөх нийт жингийн доод тал нь 20%-тай тэнцүү байна.

10.8. Холбоос

10.8.1. Холбоос нь 7.8 ба 7.9-д заасан шаардлагуудыг хангасан байна.

10.9. Тоормос

10.9.1. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүл доод тал нь бүрэн, найдвартай ажиллагаа бүхий тоормосны нэг системтэй байна.

10.9.2. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийг чирэгч тээврийн хэрэгслээс салгасан тохиолдолд тоормос идэвхжих ёстой.

10.9.3. Тоормосны хувьд чирэгч тээврийн хэрэгсэл ба нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн холбоос эвдэрсэн тохиолдолд нам аралтай чиргүүл, хагас чиргүүл автоматаар тоормослох боломжтой байна.

10.9.4. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүл гар болон ажлын тоормостой байна.

10.9.5. Хөл тоормосны идэвхжил нь нам аралтай чиргүүл чирэгч хэрэгслийг татах, эсвэл мөргөхөөс зайлсхийх үүднээс чирэгч хэрэгслийн тоормосны идэвхжилтэй тохирч байх ёстой.

10.10. Цахилгаан тоноглол

10.10.1. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүл урд талынхаас бусад гэрэлтүүлэх болон дохиоллын хэрэгслээр тоноглогдсон байна.

10.10.2. Хэрэв нам аралтай чиргүүл, хагас чиргүүлийн өргөн тээврийн хэрэгслийн өргөнөөс аль аль тийш 10 см-ээс хэтэрч байвал газрын гадаргуугаас 1 м-ийн өндөрт оврын гэрэлтэй байна.

10.11. Арал

10.11.1. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүл нь ердийн чиргүүл, хагас чиргүүлд тавих шаардлагыг хангасан байна.

10.12. Их бие

10.12.1. Нам аралтай чиргүүл, хагас чиргүүл нь ердийн чиргүүл, хагас чиргүүлд тавих шаардлагыг хангасан байна.

 

 

ТӨГСӨВ.