МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ

Ангилалтын код 43.040.01

Автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх ба тээвэрлэлтэд зуучлах үйлчилгээ

MNS 5346:2003

Service of freight and freight forward

Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2003 оны 12-р сарын 25-ны өдрийн 88 тоот тогтоолоор батлав.

Энэ стандарт нь 2004 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчинтэй.

Энэ стандартын үзүүлэлт, шаардлагыг заавал мөрдөнө.

 

1. Зорилго

Энэ стандартын эорилго нь автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэх, зуучлах үйл ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлох, түүнтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.

 

2. Хамрах хүрээ

Энэхүү стандарт нь автотээврийн хэрэгслээр ачаа тээвэрлэгч аж ахуйн нэгж байгууллага, иргэд болон тээвэрлүүлэгч, тэдний хооронд зуучлан үйлчлэгчдийн үйл ажиллагаанд хамаарна.

 

3. Нэр томъёо, тодорхойлолт

3.1. "ачаа" - автотээврийн хэрэгслээр тээвэрлэж буй эд зүйлс

3.2. "ачаа тээвэрлэлт" - автотээврийн хэрэгслээр ачааг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн зөөх ажил үйлчилгээ

3.3. "автотээврийн хэрэгсэл" - ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн ачааны автомашин, чирэгч, чиргүүл, хагас чиргүүл

3.4. "тээвэрлүүлэгч" - тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгч

3.5. "тээвэрлэгч" - ачаа тээвэрлэлтийн ажил үйлчилгээ эрхэлж байгаа этгээд

3.6. "тээвэр-зуучлагч" - тээвэрлүүлэгч, тээвэрлэгчдийн хооронд зуучлан үйлчилж байгаа этгээд

3.7. "шуурхай тээвэрлэлт" - захиалагчийн шаардлагаар богино хугацаанд гүйцэтгэх тээвэрлэлт.

 

4. Ачаа тээвэрлэх үйлчилгээний ангилал, тавих шаардлага

4.1. Ачааг түүний шинж чанар, тоо хэмжээнд тохирох зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

4.2. Ачаа тээвэрлэлтийг хамрах нутаг дэвсгэрийн хүрээгээр нь дараах төрөлд ангилна. Үүнд:

- улс хоорондын

- хот хоорондын

- аймаг орон нутаг, аймаг хоорондын

- хотын дотор, хот орчмын гэж ангилна.

4.3. Ачааг тэдгээрийн физик, механик шинж чанар, овор хэмжээ, тээвэрлэлтийн нөхцөл, тээвэрлэлтэд тавих шаардлага зэргээс хамааруулж доорхи төрөл ангилалд хуваана. Үүнд:

а/ ачааны төрлөөр:

- ердийн ачаа

- үйрмэг ачаа

- шингэн ачаа

- урт, хүнд, овор ихтэй ачаа

- аюултай ачаа.

б/ ачааны шинж чанараар нь гол нэр төрлийн ачааг:

- аж үйлдвэрийн өргөн хэрэглээний бараа (төрөл бүрийн бэлэн хувцас, бөс бараа, гэр ахуйн бараа, тавилга г.м.)

- хүнсний өргөн хэрэглээний бараа (гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос, архи, пиво, ундаа, талх нарийн боов г.м.)

- хөдөө аж ахуйн бараа (үр тариа, төмс хүнсний ногоо, өвс тэжээл, бордоо, арьс шир, ноос ноолуур, түүхий эд, мал амьтан г.м.)

- түргэн гэмтэх, эмзэг хүнсний бараа (мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, загас, өндөг, жимс жимсгэнэ г.м.)

- барилгын материал (тоосго, цемент, шохой, угсармал төмөр, бетонон эдлэл, эуурмаг, элс хайрга, мод зүсмэл материал г.м.)

- уул уурхайн үйлдвэрийн бүтээгдэхүүн (нүүрс, жонш, хүдэр, хүдрийн баяжмалууд г.м.)

- техникийн бараа, машин тоног төхөөрөмж

- нефть, нефтийн бүтээгдэхүүн.

4.4. Ачаа нь автомашины даацыг ашиглах байдлаас хамаарч 3 зэрэглэлтэй байна. Ачааны зэрэглэлийг "А" хавсралтад харуулав.

4.5. Ачааны зэрэглэлээс хамааруулан тээврийн хөлсний тарифыг тогтооно.

4.6. Ачааны төрөл, ангилал тус бүрээр ачааны тээвэрлэлтийн нөхцөл тавигдах шаардлагыг Монгол Улсын үндэсний стандартаар тогтооно.

4.7. Ачааны төрөл, ангилал нь хөдлөх бүрэлдэхүүний зориулалт, төрлийг сонгох үндэслэл болно.

4.8. Ачаа тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь ачааг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх, ачааг тээвэрлэлтэд бэлтгэх, хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

4.9. Тээврийн үйлчилгээний үнэ хөлсний жишиг тариф, ачааны дагалдах баримт бичгийн загварыг автотээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталж мөрдүүлнэ.

4.10. Автозам, түүний хиймэл байгууламжийн техникийн бүрэн бүтэн байдал, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахын тулд автотээврийн хэрэгслийн даац, түүний нэг тэнхлэг дээрх ачааллын норматив хэмжээг хэтрүүлэхийг хориглоно.

 

5. Ачаа тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнд тавих шаардлага

5.1. Ачаа тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь холбогдох бүртгэх байгууллагад бүртгэгдсэн, Улсын бүртгэлийн гэрчилгээ, албан татвар төлөгчийн гэрчилгээтэй байна.

5.2. Захиалгат буюу гэрээт ачааг зориулалтын тээврийн хэрэгслээр тогтоосон хугацаанд хүлээн авах газарт нь тоо хэмжээ, чанар байдлыг алдагдуулахгүй бүрэн бүтэн хүргэнэ.

5.3. Тухайн төрөл, ангиллын ачааг зөвхөн зориулалтын шаардлага хангасан автотээврийн хэрэгслээр тээвэрлэнэ.

5.4. Ачаа тээвэрлэх үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэн нь тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангах зохих хэмжээний загвар, үйлдвэрлэлийн байр, гарааш, зогсоол талбай, тоног төхөөрөмж, мэргэжлийн ажиллах хүчнээр хангагдсан, эсхүл тийм боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авсан байна.

5.5. Автотээврийн асуудал эрхэлсэн төв ба орон нутгийн байгууллагаас тээвэрлэгчдийг тээвэрлэлт гүйцэтгэх нөхцөл боломж бүрдүүлсэн байдлаар нь аттестатчилж, зэрэглэл тогтооно. Тээвэрлэгчид нь "А", "В", "С", "D" гэсэн дөрвөн зэрэглэлтэй байна.

5.6. Ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг тэдгээрийн үйлчлэх хүрээ, хүчин чадал, санхүүгийн чадавхи зэргэзс хамааруулж доорхи зэрэглэлд хуваана.

 

Ачаа тээвэрлэлтийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага, иргэний зэрэглэл

 

Зэрэглэл

Тавигдах шаардлага

Автотээврийн хэрэгслийн зориулалт, тоо хэмжээ, эзэмшил

Үйлдвэрлэлийн бааз, техник хангамж

Санхүүгийн чадавхи

"A"

Бүх төрлийн ачаа тээвэрлэх зориулалтын, 50-аас дээш өөрийн эзэмшлийн

Өөрийн гарааш, зогсоол, засвар үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй

Нийт тээврийн хэрэгслийн үнийн дүнгийн 20%-аас багагүй эргэлтийн хөрөнгөтэй байна.

"B"

Нэг буюу хэд хэдэн төрлийн ачаа тээвэрлэх зориулалтын, 21-50 өөрийн эзэмшлийн

Өөрийн буюу гэрээт гарааш, зогсоол, засвар үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмжтэй

"C"

Ердийн, үйрмэг буюу шингэн ачаа тээвэрлэх зориулалтын, 5-20 өөрийн ба бусад эзэмшлийн

"D"

Ердийн ачаа тээвэрлэх зориулалтын, 5 хүртэл өөрийн ба бусад эзэмшлийн

5.6. Автотээврийн хэрэгслийн жолооч нь мэргэжлийн тохирох ангиллын жолооны үнэмлэхтэй байна.

5.7. Улс ба хот хоорондын тээвэрлэлт гүйцэтгэх жолооч "Жолоочийн хөдөлмөр амралтын дэглэм"-ийн хуудасны хуваарийг мөрдөж ажиллана.

5.8. Холын зам /500 км-ээс дээш/-д, шуурхай тээвэрлэлт гүйцэтгэхэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зориулалтаар ээлжийн жолооч ажиллуулна.

5.9. Тээвэрлэлтэд гарах автотээврийн хэрэгсэл нь техникийн бэлэн байдлын шаардлага хангасан, замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрөл бүхий байна.

5.10. Жолоочийн иргэний хариуцлагыг даатгуулсан байна.

 

6. Тээвэрлүүлэгчид тавих шаардлага

6.1. Ачааны савлалт, баглаа боодол, бэхэлгээг стандартын дагуу хийж, нэр төрөл, илгээх чиглэлээр нь ялган тээвэрлэлтэд бэлтгэнэ.

6.2. Ачих буулгах механизм, нэмэгдэл төхөөрөмж, хүн хүч болон зам талбайг чөлөөтэй бэлэн байлгаж, ачааг тогтоосон хугацаанд ачих буулгах, өөрийн хаягтай буюу гэрээт ачааг хүлээн авна.

 

7. Ачаа тээвэрлэлтэд зуучлагч байгууллагад тавих шаардлага

7.1. Тээвэр зуучлагч нь тээвэрлүүлэгчийн ачааг илгээх цэгээс хүрэх цэгт нэг буюу хэд хэдэн тээвэрлэгчээр дамжуулан тогтоосон хугацаанд хүргэж үйлчилнэ.

7.2. Тээвэр зуучлагч нь Улсын бүртгэлд бүртгэгдсэн, аж ахуйн нэгжийн бүртгэлийн гэрчилгээтэй байна.

7.3. Албан ажлын болон үйлчилгээний байртай, мэргэжлийн боловсон хүчнээр хангагдсан, мэдээлэл холбооны сүлжээнд холбогдсон байна.

7.4. Зуучлалын үйл ажиллагааг салбар агентаар харилцан тохиролцсон гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

7.5. Тээвэр зуучийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас ачааг бэлтгэн нийлүүлэгч, хүлээн авагч, тээвэрлэгчид учирсан хохирлыг холбогдох эрхзүйн зохицуулалтын дагуу шийдвэрлэнэ.

 

 

ТӨГСӨВ.

 

 

 

А хавсралт (норматив)

 

1. Ачааны зэрэглэл:

 

1 дүгээр зэрэглэлийн ачаа: 2, 3 дугаар зэрэглэлд хамрагдаагүй ачаа орно.

 

1.2. 2 дугаар зэрэглэлийн ачаа:

 

1.2.1. Үйлдвэрлэлийн бараа:

1.2.1.1. Төрөл бүрийн бараа (гагнуурын ба шалгаж хянах, дугуй нөхөх, кино, эмнэлэг, холбоо, зургийн аппарат, түүний сэлбэг)

1.2.1.2. Гадуур дотуур бэлэн хувцас

1.2.1.3. Гутал (эсгий, савхин гутал, шаахай зэрэг)

1.2.1.4. Даавуун эдлэл (сүлжмэл, ноосон, торгон)

1.2.1.5. Жижиг бараа (хайрцагтай, боодолтой)

1.2.1.6. Малгай төрөл бүрийн

1.2.1.7. Мотоцикл, дугуй

1.2.1.8. Гэр ахуйн болон албан ажлын хэрэгцээний цахилгаан хэрэгсэл

1.2.1.9. Сургалтын үзүүлэн материал

1.2.1.10. Шилэн хэрэгсэл (эмнэлэг, лабораторийн)

1.2.1.11. Шүдэнз

1.2.1.12. Шил шаазан эдлэл, 200 мм-ээс дээш диаметртэй шилэн хоолойнууд

1.2.1.13. Эм

1.2.1.14. Даацанд хүргэж давхарлаж ачих боломжгүй, лааз савтай, тосон ба шороон будаг, лак, олиф

1.2.1.15. Савтай болон автоцистернтэй шатахуун, спирт, глицерин, олиф, битум, уусгагч хольцууд

1.2.1.16. Хүрмэн чулуу, перлит, керамзит, полистрол

1.2.1.17. Азбестан хоолой

1.2.1.18. Хөнгөн бетон хоолой

1.2.1.19. Хуудсан төмрөөр хийсэн агаар дамжуулах хоолой, салхивчны бусад эдлэлүүд

1.2.1.20. Хөнгөн чанарын керамзит, гипс, хөнгөн бетон, үнс, модны үртэс, зоргодос гэх мэт материалаар хийгдсэн хамар хана, бамбай зулавч хавтангууд

1.2.1.21. Руберойд, толь пергамин, гидрозол, шалны хулдаас, ханын цаас (обой)

1.2.1.22. Хөнгөн цагаан сав суулга ба бусад эдлэл задгай болон хайрцагтай

1.2.1.23. Хавиргат хавтан, ханын хавтгаалж, шатны марш, худгийн цагираг, онгоц гэх мэт овор ихтэй барилгын төрөл бүрийн бетонон төмөр хавтан

1.2.1.24. Холбооны агаарын шугамын 6 метрээс дээш урттай модон шон

1.2.1.25. Барилгын хаалга, цонх

1.2.1.26. Төрөл бүрийн кабель утас

1.2.1.27. Хуванцар эдлэл

1.2.1.28. Шаазан вааран хоолой

1.2.1.29. Гэрлийн бүрхүүл

1.2.1.30. Сантехник, цахилгааны зарим тоноглол, хэрэгсэл

 

1.2.2. Хөдөө аж ахуйн хүнсний бараа

1.2.2.1. Гоймонгийн зүйл

1.2.2.2. Сүү (автоцистернтэй)

1.2.2.3. Талх (хайрцаг тавиур, контейнертэй)

1.2.2.4. Хүнсний ногоо (төмс орохгүй)

1.2.2.5. Хуурай жимс

1.2.2.6. Хиам, хиаман бүтээгдэхүүн

1.2.2.7. Хуурай сүү

1.2.2.8. Бог малын хавсарсан ба гулууз мах

 

1.2.3. Бусад ачаа

1.2.3.1. Яс

1.2.3.2. Тарих бут сөөг

1.2.3.3. Таар, шуудай, баглаа боодол болон бусад материалууд

1.2.3.4. Хаягдал төмөр, төмрийн зоргодос

1.2.3.5. Төрөл бүрийн савхи, нэхийгээр хийсэн хувцас

1.2.3.6. Төмөр болон паалан сав суулга

 

1.3. 3 дугаар зэрэглэлийн ачаа:

 

1.3.1. Нийтлэг ачаа

13.1.1. Барилгын дулаалгын шилэн хөвөн, хөөсөнцөр материал, хийцүүд

13.1.2. Мебель, гэрийн эд хогшил, тооно

13.1.3. Чийдэнгийн шил

13.1.4. Өд, өдөн дэр

13.1.5. Хөгжим, таазны чимэглэл

13.1.6. Төрөл бүрийн торх, лааз

13.1.7. Модны үртэс, зоргодос

13.1.8. Хайрцаг савтай нарийн боов, печень, торт

13.1.9. Өндөг

13.1.10. Архи, пиво, ундааны хоосон шил

13.1.11. Төрөл бүрийн ангийн үс, үслэг эдлэл

13.1.12. Ноос, ноолуур, хялгас, хөвөн (боодолтой)

13.1.13. Сүрэл

13.1.14. Өвс

13.1.15. Уурын зуухны үнс, шланг

13.1.16. Хүүхдийн тоглоом (Хайрцаг савтай)

 

1.3.2. Тусгай ачаа

1.3.2.1. Уурын тогоо

1.3.2.2. Бойлер

1.3.2.3. Ферм, түүний холбоос

1.3.2.4. Бункер, циклон

1.3.2.5. Төрөл бүрийн ёмкость, бак

1.3.2.6. Төрөл бүрийн яндан хоолой

1.3.2.7. Утааны яндан (500 мм-ээс дээш)

1.3.2.8. Хайрцаг сав (баглаа боодлын)

1.3.2.9. Бороожуулагч

1.3.2.10. Бод, бог мал

1.3.2.11. Гахай шувуу