МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2004 оны 3 дугаар

сарын 3-ны өдөр

Дугаар 55

Улаанбаатар хот

 

АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ҮЗЛЭГТ ОРУУЛАХ ХУГАЦАА,
ОНОШЛОГООНЫ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ БАТЛАХ ТУХАЙ

 

Автотээврийн тухай хуулийн 5.1.5-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Автотээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах хугацаа, оношлогооны төлбөрийн жишгийг хавсралт ёсоор баталсугай.

2. Шинэ автотээврийн хэрэгслийг эхний 2 жилд техникийн хяналтын үзлэгт оруулахгүйгээр зөвхөн тооллогод хамруулж байсугай.

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                        Н.ЭНХБАЯР

Дэд бүтцийн сайд                                                         Б.ЖИГЖИД

 

 

 

Засгийн газрын 2004 оны 55 дугаар

тогтоолын хавсралт


АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙГ ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ ОРУУЛАХ
ХУГАЦАА, ОНОШЛОГООНЫ ТӨЛБӨРИЙН ЖИШИГ

 

Тээврийн хэрэгслийн төрөл

Тухайн жилд үзлэгт орох хугацаа

/давтамж/

Нэг удаагийн төлбөрийн жишиг

/төгрөгөөр/

Суудлын автомашин

1 удаа

10000

Ачааны автомашин

1 удаа

15000

Автобус

1 удаа

15000

Нийтийн тээврийн автобус

2 удаа

15000

Нийтийн тээврийн такси

2 удаа

10000

Трактор, өөрөө явагч механизм

1 удаа

15000

Чиргүүл

1 удаа

5000

Мотоцикл

1 удаа

5000