ЗАМЫН ТЭМДЭГ

 

Замын тэмдгүүдэд тавигдах техникийн ерөнхий шаардлага

 

Монгол Улсын замын тэмдгүүдийн хэлбэр, дүрс, өнгө, хэмжээ зэрэг техникийн үндсэн үзүүлэлтэд тавигдах шаардлагыг “Замын тэмдэг. Техникийн ерөнхий шаардлага” MNS 4597:2003 стандартаар тогтоосон байдаг бөгөөд уг стандартаар замын тэмдгүүдийг дараахь зургаан бүлэгт хуваана:

1 - Анхааруулах тэмдэг;

2 - Хориглох тэмдэг;

3 - Дарааллын тэмдэг;

4 - Заах тэмдэг;

5 - Мэдээлэх тэмдэг;

6 - Нэмэлт тэмдэг.

Тэмдэг бүр өөрийн хувийн дугаар, оноосон нэртэй юм. Тэмдгийн дугаар нь хоорондоо цэгээр тусгаарлагдсан хоёр тооноос бүрдэх бөгөөд эхний тоо нь уг тэмдэг аль бүлэгт хамаарахыг, дараагийн тоо нь тухайн бүлэг дотор байрлах түүний дарааллыг илэрхийлнэ. Тухайлбал: “Адил замын уулзвар” тэмдэг 1.5 гэсэн дугаартай бөгөөд энэ нь 1 дүгээр бүлэг буюу “Анхааруулах тэмдэг”-ийн бүлгийн 5 дахь тэмдэг болохыг илэрхийлнэ. Түүнээс гадна зарим тэмдэг хэд хэдэн төрөлтэй байдгаас түүний хувийн дугаар нь тухайн тэмдгийн төрлийн дарааллыг харуулсан нэмэлт үсэгтэй байна. Тэмдгийн дугаарыг бүрдүүлж буй тоо, үсгүүдийг хооронд нь цэгээр тусгаарлаж тэмдэглэнэ. Тухайлбал: “Явган хүний гарам” тэмдэг 5.17.а, 5.17.б, 5.17.в, 5.17.г гэсэн дугаар бүхий дөрвөн төрөлтэй юм. Тухайн нэг тэмдгийн төрлүүд ихэвчлэн оноосон нэг нэртэй байх бөгөөд харин зарим тэмдгийн хувьд төрөл тус бүр нь өөр өөрийн оноосон нэртэй байх тохиолдол бий. Тухайлбал: 2.18 тэмдэг хоёр төрөлтэй бөгөөд 2.18.а нь “Баруун гар тийш эргэх хориотой”, 2.18.б нь “Зүүн гар тийш эргэх хориотой” гэсэн тус тусдаа оноосон нэртэй юм.

Түүнээс гадна замын тэмдгүүд нь бүлэг тус бүрдээ онцлог ялгаатай өнгө, хэлбэр, дүрстэй бөгөөд тэдгээрийн утга агуулга, үйлчлэл нь тэрхүү өнгө, хэлбэр, дүрсийнхээ онцлогоор илэрхийлэгдэнэ. Тухайлбал: Анхааруулах тэмдгүүд ихэвчлэн улаан хүрээ бүхий гурвалжин хэлбэртэй, хориглох тэмдгүүд улаан хүрээ бүхий дугуй хэлбэртэй, заах тэмдгүүд цэнхэр дэвсгэр бүхий дугуй хэлбэртэй гэх мэт өөр хоорондоо өнгө, хэлбэрээрээ ялгагдана. Тэмдэг дотор ихэвчлэн график дүрслэлийг тусгадаг ба зарим цөөн тооны тэмдэгт бичиглэл хийгдсэн байдаг юм.

График дүрс нь тухайн тэмдгийн утга агуулгыг ойлгомжтой, товч тодорхой илэрхийлдгээс гадна хүний оюун ухаан, ой санамжид хялбар тусдаг чанараараа бичиглэлээс давуу байна. Иймээс ч замын тэмдгийг бүлэг тус бүрдээ өнгө, хэлбэрээрээ онцлог ялгаатай хийхээс гадна аль болох бичвэргүй, график дүрслэлтэй хийхийг Замын дохио, тэмдгийн тухай Конвенц шаарддаг бөгөөд энэ нь замын тэмдгүүд олон улсын хэмжээнд хялбар ойлгогддог байх үндсэн шаардлагатай ч холбоотой юм. Энэхүү шаардлагыг хангах үүднээс тэмдгийн дүрслэлийг сонгохдоо тухайн тэмдгийн утгыг бүрэн дүүрэн илэрхийлж чадахуйц, аль ч орны иргэдэд нийтлэг ойлгогдох, аль болох дэлхий нийтээр хэрэглэж хэвшсэн дүрсэн тэмдэгтийг хэрэглэдэг юм. Түүнээс гадна тэмдэгт хийгдэх бичиглэлийг ч мөн товч тодорхой, богино үгээр илэрхийлэх, хэрэв боломжтой бол англи хэлээр бичихийг Конвенц зөвлөмж болгодог.

MNS 4597:2003 стандартын 1-р хүснэгтэд замын бүх тэмдгүүдийн өнгөт дүрсийг нэр, дугаарын хамт стандартчилан үзүүлсэн байдаг бөгөөд эдгээр дүрс, нэр, дугаар нь Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр хавсралтад тусгагдсан юм.

 

Тэмдгүүдийг стандартын хэв загварчлалаар нь үндсэн хоёр хэсэгт ялгана. Үүнд:

а) Норматив загвартай буюу тогтоогдсон хэв загвартай тэмдгүүд;

б) Норматив биш загвартай буюу нэг бүрчлэн хийх тэмдгүүд.

 

а) Норматив загвартай тэмдэгт 5.3-5.6, 5.21-5.24, 5.27.а тэмдгээс бусад тэмдгүүд хамаарах бөгөөд тэдгээрийн хэв загварыг MNS 4597:2003 стандартын А хавсралтад масштабын торон дээр нэг бүрчлэн дүрсэлж стандартчилсан бий. Норматив тэмдгийг уг масштабын торон дээр дүрслэгдсэнээс өөр хэв загвараар хийхийг хориглоно. Жишээ болгож 1.18 тэмдгийн масштабын торон дээр дүрслэгдсэн загварыг үзүүлэв.

Норматив тэмдгийн дүрсийг бодит байдалд хэрэглэгдэх тэмдгийн хэмжээнд хүртэл томсгохын тулд түүний масштабын торон дээр дүрслэгдсэн загварыг шугам зургийн аргаар масштаблах буюу эсвэл фото зураг, компьютер графикийн аргаар ямар нэгэн хэв гажилтгүй өсгөх ёстой.

 

Норматив тэмдгүүдийг жижиг-I, хэвийн-II, том-III, хэт том-IV гэсэн дөрвөн төрлийн хэмжээгээр хийх бөгөөд хэрэглэгдэх нөхцөлөөс нь хамааруулж тухайн тэмдгийн төрөл хэмжээг дараахь байдлаар сонгоно:

- жижиг буюу I төрлийн хэмжээтэй тэмдгийг суурин газарт хэсэгчилсэн бүсийн чанартай замд, суурин газрын гадна нэг эгнээтэй замд;

- хэвийн буюу II төрлийн хэмжээтэй тэмдгийг суурин газарт төв замын дагуу, суурин газрын гадна хоёр буюу гурван эгнээтэй замд;

- том буюу III төрлийн хэмжээтэй тэмдгийг тууш зам буюу хурдны замд, эсвэл суурин газрын гадна дөрөв буюу түүнээс олон эгнээтэй замд;

- хэт том буюу IV төрлийн хэмжээтэй тэмдгийг тууш зам дээр засварын ажил хийх үед, эсвэл хэрэглэх нь үндэслэлтэй бол бусад зам дээрх аюултай хэсэгт тус тус хэрэглэнэ.

Эдгээр дөрвөн төрлийн хэмжээ тус бүрд тохирох тухайн тэмдгийн оврын шугаман хэмжээсийн тоон утгыг MNS 4597:2003 стандартаар тогтоосон бий. Тухайлбал, адил талт гурвалжин хэлбэртэй тэмдгийн нэг талын уртын жижиг буюу I төрлийн хэмжээ нь 700 мм, хэвийн буюу II төрлийн хэмжээ нь 900 мм, том буюу III төрлийн хэмжээ нь 1200 мм, харин хэт том буюу IV төрлийн хэмжээ нь 1500 мм байна. Өөрөөр хэлбэл норматив тэмдгүүд нь тогтоогдсон хэв загвартай байхаас гадна тэдгээрийн оврын хэмжээс нь мөн тогтмол тоон утгаар стандартчилагдсан байдаг юм.

Норматив хэв загвартай тэмдгүүдийг масштабын торон дээр дүрслэгдсэн хэлбэрээр хийхээс гадна зарим нэг тэмдгийн хувьд тухайн уулзвар, замын хэсгийн бодит зураглал, хөдөлгөөний шаардлагатай чиг буюу зохиож байгаа хөдөлгөөний бүдүүвчид нийцүүлэх үүднээс хэв загварын үндсэн шинжийг нь алдагдуулахгүйгээр өөрчлөн хэрэглэх боломжтойгоор стандартчилсан байна. Тухайлбал:

- 5.10.а,б, 5.11.а,б, 5.26.б, 6.12 тэмдгүүд дэх сумны тоо, чигийг тухайн хөдөлгөөний зохион байгуулалтад нийцүүлж дүрсэлнэ;

 

 

 

5.10.а

 

 

 

5.10.б

 

 

 

6.12

 

- 4.1 тэмдгүүдийн сумны хэлбэр дүрсийг тухайн уулзвар, гарц дээрх хөдөлгөөний шаардлагатай чигт нийцүүлэх үүднээс масштабын торон дээр тусгагдсанаас өөрөөр хийж болно;

 

 

 

 

 

- шаардлагатай тохиолдолд 5.20.б,в, 5.28.б,в, 6.1.в,г тэмдгүүд дэх сумны дүрсийг хэвтээ тэнхлэгт 45 хэмийн өнцөгтэйгөөр налуу хийж болно;

 

5.20.б

 

 

5.20.в

 

5.28.б

 

 

5.28.в

 

6.1.в

 

 

6.1.г

 

- 5.11.а тэмдэгт аль нэг тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглосон тэмдгийг тавьж болно;

- шаардлагатай тохиолдолд 5.11.а,б тэмдгийг эсрэг хөдөлгөөнтэй гурваас олон эгнээтэй зорчих хэсгийн хөдөлгөөний урсгалыг мэдээлэх зорилгоор хэрэглэж болох бөгөөд энэ тохиолдолд тэмдэг дэх эгнээний тоог стандартад заасны дагуу нэмэгдүүлж, эсрэг урсгалыг зэрэгцээ хос шугамаар зааглаж дүрсэлнэ;

 

5.11.а

 

 

5.11.б

 

 

- 5.10.а тэмдэгт хоёр эгнээний хөдөлгөөний чигийг зааж болно. Энэ тохиолдолд тэмдгийн өргөний хэмжээг стандартад заасны дагуу багасгана. Харин энэ тэмдгийг гурваас олон эгнээний хөдөлгөөний чигийг заах зорилгоор хэрэглэхгүй;

 

5.10.а

 

 

- 5.12.а тэмдэгт тухайн шаардлагатай хурдны доод хязгаарыг заасан 4.7 тэмдгийн дүрсийг тавьж болно;

 

5.12.а

 

 

- 2.17 тэмдэг дэх “ГААЛЬ” гэсэн бичлэгийг монгол хэлээр болон хиллэж буй орны хэл дээр бичих бөгөөд манай орны хувьд орос буюу хятад хэлээр бичнэ. Энэ тэмдгийг гаалийн бүсийн орох, гарах хэсгийн өмнө байрлуулдаг бөгөөд тэмдэг дэх зураасны дээд талд бичигдсэн үг нь хилийн цаана байгаа улсын иргэдэд уншигдахаар, доод талд бичигдсэн үг нь хилийн наана байгаа улсын иргэдэд уншигдахаар бичигдсэн байх ёстой юм;

 

 

2.17

 

- 3.5, 5.29, 6.1.б тэмдгүүд дэх “ЗОГС” гэсэн бичлэгийн оронд “STOP” гэж бичиж болно;

 

3.5

 

5.29

 

6.1.б

 

- 5.32, 5.33 тэмдгүүдийн доод хэсэгт тухайн буудал буюу зогсоолын нэр, чиглэлийн дугаар, хөдөлгөөн эхлэх ба дуусах цаг, явалт хоорондын хугацаа гэх мэт мэдээллийг бичиж болох бөгөөд энэ тохиолдолд тэмдгийн цагаан дэвсгэртэй цонхыг 50 мм-ээр дээшлүүлж болно;

 

5.32

 

5.33

 

- шаардлагатай тохиолдолд 5.34-5.45 тэмдгүүдийн доод хэсэгт тухайн объект хүртэлх зай, тэдгээрийн ажлын цагийг 6.1.а,в,г, 6.5.а-6.5.ж нэмэлт тэмдгүүдийн адилаар зааж болох бөгөөд мөн бусад зарим нэг мэдээлэл тухайлбал, хаяг, утасны дугаар гэх мэтийг тэмдэглэж болно;

 

5.34

 

5.35

 

5.36

 

5.37

 

5.39

 

5.40

 

- мөн зарим анхааруулах тэмдгийн хувьд түүний доторхи дүрсийг толинд туссан байдлаар хувиргаж хэрэглэх тохиолдол бий. Тухайлбал: 1.17, 1.18, 1.19, 1.21, 1.22 тэмдгүүдийг зорчих хэсгийн зүүн гар талд байрлуулах тохиолдолд тухайн тэмдгийн доторхи дүрсийг толин хэмээр эргүүлж дүрсэлнэ. Түүнчлэн 1.23 тэмдгээр анхааруулж буй чулууны нуранги бүхий аюул нь замын зүүн гар талд оршиж байвал уг тэмдгийг мөн толин хэмт хэлбэрээр дүрсэлж хэрэглэнэ;

- хэрэв шаардлагагүй гэж үзвэл 1.1-1.3.б, 1.5-1.28.в, 2.2-2.20, 2.22, 2.24, 2.26-2.28, 3.3.а-3.4, 3.6 тэмдгүүдийг гадна эмжээргүй хийж болно. Жич: Тэмдгүүдийн гадна эмжээрийн өргөний хэмжээг стандартын 4.4 дүгээр зүйлд заасан бий.

Түүнээс гадна 2.4, 2.11-2.16, 2.24, 2.25, 4.7, 4.8, 5.12.а, 5.18, 5.21.а, 5.22.а-5.23, 6.1.а-6.2.б, 6.2.д,е, 6.5.в-6.5.ж, 6.9, 6.13 тэмдгүүд нь өөр дээрээ хэмжигдэхүүний тоон утга агуулдаг бөгөөд уг тоон утгууд нь тухайн хөдөлгөөний зохион байгуулалтын бодит шаардлагад нийцсэн байхаар бичигдэх шаардлагатай болдог. Гэхдээ тухайн бодит шаардлагад нийцүүлнэ гээд дурын тоон утга хэрэглэхийг стандарт хориглодог бөгөөд энэ үүднээс тухайн тэмдэгт тавигдаж болох хэмжигдэхүүний утгыг доорхи байдлаар хүснэгтэлж стандартчилсан байна.

 

Тэмдгийн дугаар

Хэмжигдэхүүний

нэр

Хэмжигдэхүүний утга

2.13, 2.14

Шугаман

хэмжигдэхүүн

0.1 м-т хуваагдах;

2.15

1.0 м-т хуваагдах;

2.16, 6.1.б

10, 15, 20, 25, 30, 40, 50, 60, 70, 80, 100, 120, 150, 200, 250, 300 м;

5.21.а, 6.1.а, 6.1.в, 6.1.г, 6.2.а, 6.2.б, 6.2.д, 6.2.е

10, 15, 20, 25, 30, 40, 50, 60, 70, 80, 100, 120, 150, 200, 250, 300, 350, 400, 500, 600, 700, 800, 900 м;

1-10 км-ийн утганд 0.1 км-т хуваагдах;

10 км-ээс дээш утганд 1.0 км-т хуваагдах;

5.22.а, 5.22.б, 5.23

0-10 км-ийн утганд 0.1 км-т хуваагдах;

10 км-ээс дээш утганд 1.0 км-т хуваагдах;

(км гэсэн нэгжийн нэрийг тавихгүй)

2.24, 2.25, 4.7, 4.8, 5.12.а, 5.18

Хурд

10 км/цаг-т хуваагдах;

(км/цаг гэсэн нэгжийн нэрийг тавихгүй)

2.4, 6.13

Масс

2, 4, 8, 10, 15, 20, 25 т;

2.11

1.5, 2, 2.5, 3, 3.5, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 12, 15, 18, 20 т буюу цаашид 5 т-д хуваагдах;

2.12

Ачаалал

1.5, 2, 2.5, 3, 3.5, 4, 5, 6, 7, 8, 9, 10 т;

6.5.в, 6.5.ж

Хугацаа

Гариг;

6.5.г - 6.5.ж

Хоногийн 30 мин-д хуваагдах

(23.00; 23.30; 24.00; 0.30; 1.00 гэх мэт);

6.9

30 мин, 1 цаг, 2 цаг;

 

б) Норматив биш загвартай буюу нэг бүрчлэн хийх тэмдгүүд нь 5.3-5.6, 5.21-5.24, 5.27.а мэдээлэх тэмдгүүд юм. Эдгээр тэмдгийн мэдээллийн агуулга болон уг мэдээллийг илэрхийлэх дүрс, бичиглэл, элементүүдийн бүрдэлт нь тухайн үеийн хэрэглэгдэх нөхцөл, бодит байдалд тулгуурлагдан зохиомжлогдох тул тэдгээрийн хэмжээ, өнгө, загвар дүрслэлийг норматив байдлаар стандартчилах боломжгүй юм. Гэхдээ эдгээр үзүүлэлтийг MNS 4597:2003 стандартын 5 дугаар бүлэгт заасны дагуу тусгай аргачлалаар тодорхойлдог бөгөөд өөрөөр хэлбэл дүрс, бичиглэлийг бүрдүүлэх зарчим, овор хэмжээг тодорхойлох аргачлалыг нь стандартчилсан байдаг юм. Энэхүү аргачлал нь нэг бүрчлэн хийх зарчим дээр тулгуурлагдсан байдаг учир эдгээр тэмдгийг “Нэг бүрчлэн хийх тэмдгүүд” гэж нэрлэдэг. Тэмдгийн оврын хэмжээ, хэв загварыг стандартад заасан аргачлалын дагуу зөв тогтоох нь замын техник хэрэгслүүдийн үр өгөөж, хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагатай салшгүй холбоотой юм.

Нэг бүрчлэн хийх тэмдгийн дүрс болон бичиглэлийн бүрдэлтийн хэмжээ нь тухайн тэмдэгт хийгдэх бичиглэлийн том үсэг (толгой үсэг)-ийн өндөр (h)-өөс хамаарна. Өөрөөр хэлбэл бичиглэлийн том үсгийн өндөр (h)-ийн хэмжээг зөв сонгосон тохиолдолд тухайн тэмдэгт хийгдэх бүх дүрс, бичиглэл, элементүүдийн хэмжээ, хоорондын зай, тэр бүү хэл уг тэмдгийн хүрээ, эмжээрийн өргөн, булангийн дугуйралтын радиус зэрэг тэмдгийн хэв загварыг бүтээхэд шаардагдах бүх хэмжээс, үзүүлэлтүүд тодорхой болдог бөгөөд ингэснээр түүний бүрдүүлэлт хийгдэж тухайн тэмдгийн оврын хэмжээ тодорхойлогддог юм. Энэхүү зарчим нь нэг бүрчлэн хийх тэмдгүүдийг бүтээх үндсэн аргачлал болно. Нэг бүрчлэн хийх тэмдгийг бүрдүүлэх жишээ зургууд стандартын C хавсралтад тусгагдсан бий.

Замын тэмдэг нь өдөр, шөнийн аль ч цагт хөдөлгөөнд оролцогчдод тодорхой зайнаас сайн харагдаж хялбар танигдахуйц байх ёстой. Энэ шаардлага нь тэмдгийн овор хэмжээнээс хамаарахаас гадна тухайн тэмдгийн гадаргуугаас хүний нүдэнд ирж буй гэрлийн тусгалын байдлаас ихээхэн шалтгаалдаг юм. Иймээс харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тэмдгийн үзэгдэлтийг хангалттай байлгах үүднээс тэмдгийг гадна талаасаа буюу дотроосоо нэгдсэн болон тусгайлсан гэрэлтүүлэгтэй, эсвэл гэрэл ойлгогч гадаргуутайгаар хийдэг. Гэхдээ эдгээр арга хэмжээ нь хөдөлгөөнд оролцогчдыг гялбуулах, тэмдгийн дүрсийг сарниулах байдлаар сөрөг нөлөө үзүүлэхүйц байж болохгүй тул тэдгээрийн гэрэлтүүлэлтийн хэмжээ, гэрлийн хүч, дүрсний тодроц, түүний тархалт зэрэг техникийн талаас тавигдах шаардлага, фотометрийн тодорхойлолтуудыг MNS 4597:2003 стандартын 6 дугаар бүлэгт нарийвчлан заасан бий.