ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ДҮРМИЙН

ЗУРАГТ ХУУДАС

Улаанбаатар хот

2009 он

 

 

DDC

363.125’0222

Х-733

Замын хөдөлгөөний дүрмийн энэхүү зурагт хуудсыг Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 74 дүгээр тогтоолоор батлагдсан «Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм»-д нийцүүлэн боловсруулсан болно.

 

Замын хөдөлгөөний дүрмийн заалт шаардлагууд болон тэдгээрийн утга агуулга, ач холбогдлыг бүх нийтэд сурталчлан таниулж иргэдийн замын хөдөлгөөний эрх зүйн мэдлэгийг бататгах, мөн Замын хөдөлгөөний дүрмийн биелэлтийг сайжруулах буюу түүнийг сахин мөрдөх явдлыг түгээн дэлгэрүүлэх замаар хөдөлгөөний соёл, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд энэхүү зурагт хуудсын зорилго оршино.

Замын хөдөлгөөний дүрмийн зүйл, заалтуудын утга агуулгыг хүний ой тогтоолтод хялбар, үлдэцтэйгээр ойлгуулан таниулах үүднээс сонирхолтой, содон өнгөт зургаар илэрхийлж, товч тодорхой тайлбараар баяжуулан дүрсэлсэн нь энэ чиглэлийн сургалт, сурталчилгааны чанар, үр өгөөжийг дээшлүүлэх төдийгүй мөн жолооч бэлтгэх сургууль, курсийн багш нар хичээлдээ хэрэглэхэд дөхөмтэй байхаар бодолцож, заах аргачлалд тулгуурлан боловсруулсан нь сургалтын арга ажиллагааг хөнгөвчилж, богино хугацаанд үр дүнтэй мэдлэг олгоход чиглэсэн болно.

Энэхүү зурагт хуудсаар Замын хөдөлгөөний дүрмийн анги танхим тохижуулж, жолооч бэлтгэх сургалтад ашиглахаас гадна олон нийтийн дунд зохион явуулах лекц, семинар болон ухуулга сурталчилгааны үеэр үзүүлэн таниулах материал болгон хэрэглэхэд тохиромжтой.

 

 

 

  

Боловсруулсан:

А.Хурцбилэг

 

Я.Мөнхжаргал

Хянан тохиолдуулсан:

Б.Лхагвасүрэн

 

 

Цаасны хэмжээ:

570 х 840 мм [А1]

Хуудасны тоо:

40 ш (Бүх хуудасны нүүр тунгалаг бүрэлттэй)

 

 

ISBN 978-99929-988-1-4

 

© Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн, 2009

Энэхүү зурагт хуудсыг хэвлэх, олшруулах эрх нь гагцхүү тус Хүрээлэнд байна.