http://traffic-institute.mn/traffictest_mobileapp

НУУЦЛАЛЫН БОДЛОГО | Privacy policy

ЕРӨНХИЙ ЗҮЙЛ

Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн нь 2002 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод байрладаг, төрийн бус байгууллага юм. Тус байгууллага нь Монгол Улсын иргэдэд зориулан "www.traffic-institute.mn" цахим хуудас (website) болон "TrafficTest" гар утасны программ (mobile app)-ыг монгол хэлээр эрхлэн явуулдаг юм.

Цахим хуудас (website) нь замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль эрх зүй, судалгаа, шинжилгээ, сургалт танин мэдэхүйн мэдээ мэдээллийг нийтэд нээлттэйгээр хүргэдэг статик цахим мэдээллийн сан юм. Энэхүү цахим хуудас (website) нь хэрэглэгчдийн талаар ямар нэг мэдээллийг бүртгэдэггүй, сэтгэгдэл агуулдаггүй, өөрийн санд хадгалдаггүй болно. Цахим мэдээллийн сангийн талаарх санал хүсэлтийг [email protected] мэйл хаягаар хүлээн авна.

"TrafficTest" гар утасны программ (mobile app) нь жолоодох эрхийн шалгалт өгөх хүмүүст зориулагдсан бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгийг бататгах сургалтын ач холбогдолтойгоос гадна мэдлэг шалгах тестийн цахим хувилбар юм. Энэхүү аппликэйшнийг түүнд тусгагдсан зааврын дагуу ашиглана.

МЭДЭЭЛЛИЙГ БҮРТГЭХ

"TrafficTest" аппликэйшний сервер нь хэрэглэгчийн гар утасны дугаарт "Нэвтрэх түлхүүр"-ийг мессежээр илгээж аппликэйшнийг идэвжүүлэх зарчмаар ажилладаг учир хэрэглэгчийн зөвхөн гар утасны дугаарыг мэдээллийн санд бүртгэж хадгалдаг ба өөр ямар нэг хувийн мэдээллийг бүртгэдэггүй болно.

МЭДЭЭЛЛИЙГ ХАДГАЛАХ

"TrafficTest" аппликэйшний сервер нь хэрэглэгчийн утасны дугаар, түүнд олгосон нэвтрэх түлхүүрийг гуравдагч этгээдэд дамжуулахгүй бөгөөд энэхүү нууцлалын бодлогын дагуу хэрэглэгчийн хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нууцлалыг хадгалах үүргийг хүлээнэ.

ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ

"TrafficTest" аппликэйшнийг идэвхжүүлж ашигласнаар та энэхүү нууцлалын бодлого болон түүнд оруулсан нэмэлт өөрчлөлт, хэрэглэх зааврыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.

САНАЛ ХҮСЭЛТ

Энэхүү нууцлалын бодлогод тусгагдсан нөхцөлүүдийн талаарх таны асуулт, санал хүсэлтийг [email protected] цахим шуудангаар хүлээн авна.

© Замын хөдөлгөөн судлалын хүрээлэн

Цахим хуудас: www.traffic-institute.mn

Цахим шуудан: [email protected]