19. Жолоодлогын дадлага хийх |
|
19.2. Жолоодлогын дадлагыг эхлээд тусгайлан бэлтгэсэн талбайд хийж, сурагчид замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, жолоодлогын зохих дадлагатай болсны дараа Замын цагдаагийн албанаас зөвшөөрсөн хугацаа, чиглэлийн дагуу замын хөдөлгөөнд хийнэ. |
*8 дугаар зүйл. Жолооч 3. Жолооч нь биеийн болон сэтгэл зүйн зохих чадварыг эзэмшсэн байх ёстой бөгөөд түүний биеийн болон оюун ухааны байдал нь тээврийн хэрэгсэл жолоодох чадамжтай байвал зохино. 4. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодоход шаардагдах мэдлэг, дадлагатай байх ёстой. Гэхдээ энэ заалт нь үндэсний хууль тогтоомжид заасны дагуу жолоодлогын сургалт явуулахад саад болохгүй. |
19.3. Жолоодлогын дадлага хийлгэх багш нь Замын цагдаагийн албанаас олгосон багшлах эрхийн үнэмлэх болон дадлага хийлгэж байгаа тээврийн хэрэгслийн ангилалд тохирох жолоодох эрхийн үнэмлэхтэй байна. |
*3 дугаар зүйл. Хэлэлцэн тохирогч Талуудын хүлээх үүрэг 5-тер. Хэрэв жолоодлогын сургалт нь мэргэжлийн жолооч бэлтгэх байгууллагад явагддаг бол сургалт явуулах багш нарын мэргэжлийн түвшин, сургалтын арга ажиллагаанд тавигдах наад захын шаардлагуудыг үндэсний хууль тогтоомжид тусгах хэрэгтэй. |