17. Тууш замын хөдөлгөөн |
|
17.1. Тууш замд хориглох зүйл: |
*25 дугаар зүйл. Тууш зам ба түүнтэй адил төрлийн замууд 1. Тууш зам дээр болон хэрэв үндэсний хууль тогтоомжид заасан бол түүн рүү нийлэх буюу салахад зориулсан тусгай хэсэг дээр: |
а/ явган зорчигч, ердийн хөсөг, унадаг дугуй, мопед болон трактор, өөрөө явдаг машин механизм мөн түүнчлэн техникийн дээд хурд нь цагт 40 км-ээс ихгүй тээврийн хэрэгслийн хөдөлгөөн; |
*25 дугаар зүйл. Тууш зам ба түүнтэй адил төрлийн замууд 1. ...: a) явган зорчигч, мал амьтан, унадаг дугуй, мопед (хэрэв мотоциклтой адилтгаж үзээгүй бол), мөн автомашинаас бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл ба тэдгээрийн чиргүүл, түүнчлэн техникийн дээд хурд нь тэгш зам дээр үндэсний хууль тогтоомжоор тогтоосон хэмжээнд хүрдэггүй автомашин ба түүний чиргүүлийн хөдөлгөөнийг хориглоно; **ХАВСРАЛТ 19. Конвенцийн 25 дугаар зүйлд (Тууш зам ба түүнтэй адил төрлийн замууд) 1 дүгээр хэсэг Энэ хэсгийг дараах байдлаар уншина:...: a) явган зорчигч, мал амьтан, унадаг дугуй, мопед (хэрэв мотоциклтой адилтгаж үзээгүй бол), мөн автомашинаас бусад бүх төрлийн тээврийн хэрэгсэл ба тэдгээрийн чиргүүл, түүнчлэн техникийн дээд хурд нь тэгш зам дээр үндэсний хууль тогтоомжоор тогтоосон хэмжээ (энэ хэмжээ нь 40 км/цаг-аас багагүй байх ёстой)-нд хүрдэггүй автомашин ба түүний чиргүүлийн хөдөлгөөнийг хориглоно; |
б/ бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээнээс бусад аль ч эгнээгээр явах; |
*10 дугаар зүйл. Зорчих хэсгээр байрлан явах 3. .... Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь ачааны тээврийн хэрэгслүүдийн зорчих хэсгээр байрлан явах журмын талаар илүү тодорхой зохицуулж болно. **ХАВСРАЛТ 19. Конвенцийн 25 дугаар зүйлд (Тууш зам ба түүнтэй адил төрлийн замууд) Энэ зүйлийн 1 дүгээр хэсгийн араас нэмэлт хэсэг оруулах Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «Нэг чигтээ гурав буюу түүнээс олон эгнээ бүхий тууш замд бүх жин нь 3.5 тонноос илүү ачааны тээврийн хэрэгсэл буюу нийт урт нь 7 метрээс илүү тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний жолооч зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын захад байрлах хоёр эгнээнээс бусад эгнээгээр явахыг хориглоно». |
в/ 5.15, 5.44 тэмдгээр заасан зориулалтын зогсоолын талбайгаас бусад хэсэгт түр зогсох; |
*25 дугаар зүйл. Тууш зам ба түүнтэй адил төрлийн замууд 1. ...: b) жолоочид хориглох нь: i) тусгайлан тэмдэглэгдсэн зориулалтын зогсоолоос бусад хэсэгт тээврийн хэрэгслээ түр буюу удаан зогсоох....; |
г/ ухрах буюу буцаж эргэх; |
*25 дугаар зүйл. Тууш зам ба түүнтэй адил төрлийн замууд 1. ...: b) жолоочид хориглох нь: ii) буцаж эргэх буюу ухрах үйлдэл хийх, эсвэл голын тусгаарлах зурвасын хоёр зорчих хэсгийг холбосон хөндлөн холбоос руу орох. |
17.2. Тууш замд жолооч зайлшгүй зогсолт хийвэл энэ дүрмийн 6.2-ын “б”, 6.3-ын “б” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэж, зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөх арга хэмжээ авна. |
*25 дугаар зүйл. Тууш зам ба түүнтэй адил төрлийн замууд 1. ...: b) жолоочид хориглох нь: i) .... Өөрөөс нь шалтгаалахгүйгээр зайлшгүй зогсолт хийсэн жолооч тээврийн хэрэгслээ зорчих хэсэг болон тухайн эгнээнээс зайлуулахыг хичээх ёстой бөгөөд хэрэв зайлуулж чадахгүй бол ойртон ирж яваа жолооч нарт цаг тухайд нь анхааруулахын тулд хангалттай зайнд нэн даруй тээврийн хэрэгслээ тэмдэглэнэ; |