16. Хорооллын доторхи хөдөлгөөн |
|
16.1. 5.30 тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын доторхи хөдөлгөөнд явган зорчигч явган хүний зам буюу зорчих хэсгээр явж болно. Хорооллын дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад учруулахыг хориглоно. |
**ХАВСРАЛТ 3. Конвенцийн 1 дүгээр зүйлд (Тодорхойлолт) “c” хэсэг .... Энэ зүйлийн “c” хэсгийн араас залгаж нэмэлт хэсэг оруулах Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «“Хороолол” – гэдэгт орох, гарах хэсэг нь зохих тэмдгүүдээр тэмдэглэгдсэн, замын хөдөлгөөний тусгай журам мөрдөгддөг хүн ам төвлөрсөн нутаг дэвсгэрийг ойлгоно;». **ХАВСРАЛТ 20-бис. Конвенцийн 27 дугаар зүйлийн араас нэмэлт зүйлүүд оруулах Энэ зүйлүүдийг дараах байдлаар уншина: «27-бис дугаар зүйл. Зохих тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор мөрдөх тусгай журам Зохих тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор: a) явган зорчигчид замын бүх өргөнийг ашиглан зорчиж болно. Хүүхдүүд тоглохыг зөвшөөрнө; c) жолооч нь явган зорчигчдын хөдөлгөөний чөлөөтэй байдлыг хязгаарлах, тэдэнд аюул учруулах ёсгүй. Зайлшгүй тохиолдолд жолооч тээврийн хэрэгслээ зогсоох ёстой; d) явган зорчигчид нь автомашины хөдөлгөөнд үндэслэлгүйгээр саад учруулах ёсгүй; ...» |
16.2. Хорооллын доторхи хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн хурдыг цагт 20 км-ээс хэтрүүлэх, жолоодлогын дадлага явуулах, тээврийн хэрэгслийг удаан хугацаагаар асаалттай зогсоох, мөн нэмэлт тэмдгээр тусгайлан заасан зогсоолоос бусад хэсэгт бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашиныг удаан зогсоохыг хориглоно. |
*7 дугаар зүйл. Нийтлэг журмууд 4. Жолооч нь замын хөдөлгөөнд оролцогчид ба замын дагуух оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй, тухайлбал хэт чимээ шуугиан гаргахгүй, шороо тоос босгохгүй, боломжтой бол тээврийн хэрэгслээс хорт хий (утаа) гаргуулахгүй байхыг хичээх ёстой. **ХАВСРАЛТ 20-бис. Конвенцийн 27 дугаар зүйлийн араас нэмэлт зүйлүүд оруулах Энэ зүйлүүдийг дараах байдлаар уншина: «27-бис дугаар зүйл. Зохих тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор мөрдөх тусгай журам Зохих тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор: b) жолооч нь үндэсний хууль тогтоомжид заасны дагуу хамгийн бага хурдаар явах бөгөөд аль ч тохиолдолд цагт 20 км-ээс хэтрүүлэхгүй байвал зохино; e) зохих тэмдгүүдээр тэмдэглэгдсэнээс бусад газарт удаан зогсох хориотой; ...» |
16.3. Жолооч хорооллын доторхи хөдөлгөөнөөс гарч зам руу орохдоо бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө. |
*18 дугаар зүйл. Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг 3. Замын дагуух эзэмшлээс зам руу орох гэж буй жолооч тэр замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. **ХАВСРАЛТ 15. Конвенцийн 18 дугаар зүйлд (Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг) 3 дугаар хэсэг Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «Замын дагуух эзэмшлээс зам руу орох гэж буй жолооч тэр замаар яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө». 17. Конвенцийн 21 дүгээр зүйлд (Жолооч ба явган зорчигчдын харилцаанд хамаарах дүрэм) Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «... Жолооч замын дагуух эзэмшлээс зам руу орохдоо буюу замаас гарч түүн рүү орохдоо явган зорчигчдыг өнгөрөөх ёстой». 20-бис. Конвенцийн 27 дугаар зүйлийн араас нэмэлт зүйлүүд оруулах Энэ зүйлүүдийг дараах байдлаар уншина: «27-бис дугаар зүйл. Зохих тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор мөрдөх тусгай журам Зохих тэмдгээр тэмдэглэгдсэн хорооллын дотор: f) үндэсний хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хорооллоос гарч буй хөдөлгөөнд оролцогч нь бусад хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгөх үүрэгтэй....» |