15. Гадна талын гэрэлтүүлэх хэрэгслийг хэрэглэх

 

 

15.1. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед тээврийн хэрэгслийн гадна талын гэрлийг дараахь байдлаар асааж явна:

*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл

1. Харанхуй болохоос үүр цайх хүртэлх хугацаанд, түүнчлэн үзэгдэлт хангалтгүй болсон бусад аливаа нөхцөл (тухайлбал: манан будан татах, цас буюу ширүүн бороо орох)-д тээврийн хэрэгслүүд нь дараах байдлаар гэрлээ асааж явна:

а/ замын гэрэлтүүлэггүй хэсэгт холын буюу ойрын гэрлийг асаана. Өөдөөс ирж яваа тээврийн хэрэгсэл хүртэл 150 метрээс багагүй зайд буюу жолоочийг гялбуулж болзошгүй бусад тохиолдолд холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ. Мөн өөдөөс яваа жолооч гэрлээ үе үе шилжүүлэн дохивол зайн хэмжээг үл харгалзан холын гэрлийг ойрын гэрэлд шилжүүлнэ.

Хэрэв жолоочийн нүд гялбан зорчих баримжаа алдвал ослын дохионы гэрлээ асааж, эзэлж явсан эгнээгээ өөрчлөхгүйгээр хурдаа хасах буюу зогсоно;

*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл

2. Дараах тохиолдолд холын гэрлийг унтрааж, оронд нь ойрын гэрэл асаана:

a) ...;

b) зөрж өнгөрөхдөө өөдөөс яваа жолоочийг гялбуулахгүй, түүнийг тайван, аюулгүй хөдөлгөөнөө үргэлжлүүлэхэд нь боломж олгохын тулд хангалттай зайнаас;

c) бусад хөдөлгөөнд оролцогчид буюу замын дагуу байрласан усан зам ба төмөр замаар явагчдыг гялбуулахаас зайлсхийх бүх нөхцөлд.

б/ замын гэрэлтүүлэгтэй хэсэгт ойрын гэрлийг асаана;

*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл

2. Дараах тохиолдолд холын гэрлийг унтрааж, оронд нь ойрын гэрэл асаана:

a) суурин газарт зам нь хангалттай гэрэлтүүлэгдсэн байвал; түүнчлэн суурин газрын гаднах замд зорчих хэсэг нь жигд гэрэлтүүлэгдсэн бөгөөд энэ гэрэлтүүлэлт нь жолоочид үзэгдэлтийг боломжийн зайнд хангаж өгч байгаа ба бусад хөдөлгөөнд оролцогчдод уг тээврийн хэрэгслийг хангалттай зайнаас харах боломжийг олгож байвал;

в/ чиргүүл чирч яваа үед чиргүүлийн оврын гэрлийг асаана.

*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл

1. ...:

b) чиргүүлийн хувьд урд талын оврын гэрлүүд (хэрэв энэхүү Конвенцийн 5 дугаар хавсралтын 30 дугаар хэсгийн заалтын дагуу ийм гэрэл байгаа бол), түүнчлэн ард талын оврын хоёроос цөөнгүй гэрлийг.

15.2. Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт тээврийн хэрэгслийг зогсоохдоо оврын гэрлийг асаана. Хэрэв тэр нь гэмтэлтэй буюу байхгүй бол тээврийн хэрэгслийг замаас гаргах бөгөөд ийм бололцоогүй үед энэ дүрмийн 6.2-ын “в”, 6.3-ын “в” заалтын дагуу анхааруулах дохио хэрэглэнэ.

*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл

8. Харанхуй болохоос үүр цайх хүртэлх хугацаанд, түүнчлэн үзэгдэлт хангалтгүй болсон бусад аливаа нөхцөлд механикжсан тээврийн хэрэгсэл болон чиргүүл нь зам дээр түр буюу удаан зогсож байхдаа урд болон ард талын оврын гэрлээ асаасан байх ёстой. ....

10. Дараах тохиолдолд энэ зүйлийн 8 ба 9 дүгээр хэсгийн заалтаас гажиж тээврийн хэрэгсэл нь ямар нэг гэрэл асаахгүйгээр түр буюу удаан зогсож болно:

a) замын гэрэлтүүлэг нь тээврийн хэрэгслийг хангалттай зайнаас сайн харагдуулахуйц байвал;

b) тээврийн хэрэгсэл нь зорчих хэсэг болон хатуу хучилттай хөвөөний гадна талд зогсож байгаа бол;

c) ....

*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт

5. Дор дурдсан тохиолдолд хоёр дугуйтай мопед, шаахайгүй мотоциклоос бусад механикжсан тээврийн хэрэгсэл, түүнчлэн чирэгчтэй холбогдсон, холбогдоогүй чиргүүл бүрийг суурин газрын гаднах замд зорчих хэсэг дээр зогсоохдоо ойртон ирж яваа жолооч нарт цаг тухайд нь анхааруулах үүднээс ядаж нэг хэрэгслийг тодорхой зайнд байрлуулж тэмдэглэсэн байх ёстойг үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна:

a) шөнийн цагт зорчих хэсэг дээр зогссон тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа жолооч нарт анзаарагдахааргүй бол;

15.5. Манангийн гэрлийг цас, бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед дангаар нь эсвэл хол, ойрын гэрлийн хамт хэрэглэнэ.

Тайлбар: Автомашинд хоёр, мотоциклд нэг манангийн гэрэл тавина. Манангийн гэрлийг автомашины урд талд, хоёр хажуугаас нь 400 мм-ээс дотогш, том гэрлээс өндөргүй зайд тэгш хэмтэй байрлуулна.

*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл

4. Манангийн гэрлийг зөвхөн цас, ширүүн бороо орж байгаа буюу өтгөн манан будантай үед, эсвэл үүнтэй адил төстэй бусад нөхцөлд хэрэглэж болно; Эдгээр тохиолдлуудад урд талын манангийн гэрлийг ойрын гэрлийн оронд ч хэрэглэж болно. Үндэсний хууль тогтоомжид урд талын манангийн гэрлийг ойрын гэрлийн хамт, түүнчлэн уг гэрлийг тахирласан нарийн замд асааж явахыг зөвшөөрч болно.

*ТАВДУГААР ХАВСРАЛТ

II бүлэг. Тээврийн хэрэгслийн гэрэл дохио ба гэрэлтүүлэх хэрэгсэл

40. Хэрэв автомашин нь урд талдаа манангийн гэрэлтэй бол тэр нь цагаан буюу цайвар шар өнгөтэй хоёр ширхэг, мотоциклын хувьд нэг ширхэг байх ба түүний гэрэлтүүлэх талбайн нэг ч цэг ойрын гэрлийн гэрэлтүүлэх талбайн оройн цэгээс дээш гарахгүй байхаар суурилагдсан байх ёстой.

15.7. Гэрэл шилжүүлэх дохиог өгөхдөө харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хол, ойрын гэрлийг ээлжлэн шилжүүлэх, өдрийн цагт асааж, унтраах байдлаар үйлдэнэ. Энэ дохио нь урд болон өөдөөс яваа жолоочийг гялбуулахаар бол хэрэглэхийг хориглоно.

*28 дугаар зүйл. Дуут болон гэрэл дохио

2. Харанхуй болохоос үүр цайх хүртэл (энэхүү Конвенцийн 32 дугаар зүйлийн 3 дугаар хэсэгт заасны дагуу) жолооч дуут дохионы оронд гэрэл дохио хэрэглэж болно. Хэрэв тухайн нөхцөл байдалд илүү тохиромжтой байвал энэ дохиог энэ зүйлийн 1 дүгээр хэсгийн “b”-д заасан зорилгоор хэрэглэхдээ өдрийн цагт ч өгч болно.

3. Гэрэл дохиог энэ зүйлийн 1 дүгээр хэсгийн “b”-д заасан зорилгоор тэрчлэн суурин газарт ч өгөхийг Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс зөвшөөрч болно.

*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл

3. Хэрэв тээврийн хэрэгсэл өөр тээврийн хэрэгслийн араас холгүй явж байгаа бол 28 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасны дагуу гүйцэж түрүүлэх дохиог гэрлээр өгөхдөө холын гэрлийг ашиглаж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»