14. Төмөр замын гарам нэвтрэх

 

 

14.1. Жолооч төмөр замыг зөвхөн гарамтай хэсгээр нэвтэрнэ. Ингэхдээ ойртон ирсэн галт тэрэг (зүтгүүр)-ийг урьдчилан өнгөрүүлбэл зохино.

*18 дугаар зүйл. Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг

7. Төмөр замын бус тээврийн хэрэгслийн жолооч нар төмөр замын тээврийн хэрэгслүүдэд зам тавьж өгнө.

14.2. Жолооч төмөр замын гарамд ойртон очихдоо аюулгүй байдал хангагдсан эсэхийг магадлан, дуут буюу гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэлийн заалт, хаалтын байрлал, гармын жижүүрийн заалтыг удирдлага болгоно.

*19 дүгээр зүйл. Төмөр замын гарам

Замын хөдөлгөөнд оролцогч бүр төмөр замын гарамд ойртох үедээ болон түүгээр нэвтрэн гарахдаа онцгой анхаарал болгоомжтой байх ёстой. Тухайлбал:

a) тээврийн хэрэгслийн жолооч нь хурдаа хасаж явбал зохино;

c) хэрэв төмөр замын гарам нь хаалт буюу гэрлэн дохиогоор тоноглогдоогүй байвал хөдөлгөөнд оролцогчдын нэг нь ч төмөр замын ямар нэг тээврийн хэрэгсэл гарамд ойртож ирээгүйг мэдээгүй тохиолдолд түүгээр нэвтрэх ёсгүй;

***33 дугаар зүйл

1. a) Хэрэв төмөр замын гармын өмнө галт тэрэг ойртон ирж буйг буюу гармын хаалт хаагдах гэж буйг анхааруулахад зориулагдсан дохиолол байрлуулах бол тэр нь энэхүү Конвенцийн 23 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн “b”-д заасанчлан анивчдаг улаан гэрэл буюу ээлжлэн анивчдаг улаан гэрлүүдээс бүрдэнэ. Гэхдээ:

ii) хөдөлгөөн маш сийрэг шороон зам болон явган хүний зам дээр зөвхөн дуут дохио хэрэглэж болно.

b) Аль ч тохиолдолд гэрлэн дохиог дуут дохиогоор нэмж тоноглож болно.

14.3. Төмөр замын гармын хаалт хаалттай буюу хаагдаж эхэлж байвал, мөн анивчсан улаан гэрэл ассан, эсвэл дуут дохио ажиллаж байхад, түүнчлэн гармын жижүүр хориглосон дохио өгөх үед гарам руу орохыг хориглоно.

14.4. Төмөр замын гармаар нэвтрэх хөдөлгөөнийг хориглосон үед жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 3.5 тэмдэг эсвэл гэрлэн дохионы өмнө, хэрэв эдгээр нь байхгүй бол хаалтнаас 5 метрээс багагүй зайд, хаалтгүй тохиолдолд төмөр замаас 10 метрээс багагүй зайд зогсож галт тэргийг өнгөрүүлнэ.

*19 дүгээр зүйл. Төмөр замын гарам

b) гэрэл ба дуут дохионы хориглосон заалтыг харгалзан, гармын хаалт хаагдсан буюу хаагдаж байхад, эсвэл хаалт өргөгдөж байх үед хөдөлгөөнд оролцогчдын нэг нь ч төмөр замын гармаар нэвтрэх ёсгүй;

***23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио

1. ...:

b) анивчсан гэрлүүд:

i) анивчсан нэг улаан гэрэл буюу ээлжлэн анивчсан хоёр улаан гэрэл (нэг суурин дээр ижил өндөрт нэг тал руу хандан байрласан, нэг нь унтрахаар нөгөө нь асдаг) нь тээврийн хэрэгслүүд зогсох шугамыг буюу ийм шугам байхгүй бол гэрлэн дохионоос цааш давах ёсгүйг илэрхийлнэ; эдгээр гэрлэн дохиог зөвхөн төмөр замын гарам дээр ... нэвтрэх хориглолт тогтооход хэрэглэнэ;

 ***34 дүгээр зүйл

1. Төмөр замын шугамын тал бүрд нь солбиж байрласан хаалтууд бүхий төмөр замын гарам дээр эдгээр хаалт хэвтээ байрлалтай байвал хөдөлгөөнд оролцогчид хаалтын өмнө зогсох үүрэгтэй. Хэвтээ байрлалд шилжиж байгаа хаалтууд ч мөн адил утгатай байна.

2. Энэхүү Конвенцийн 33 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн “a”-д заагдсан улаан гэрэл асаж байх үед буюу мөн хэсэгт заагдсан дуут дохио өгөгдөж байх үед хөдөлгөөнд оролцогчид ... зогсох шугамыг давах буюу ийм шугам байхгүй бол гэрлэн дохионоос цааш нэвтрэх эрхгүй.

14.5. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

 

г/ гарам дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарам руу орох.

*19 дүгээр зүйл. Төмөр замын гарам

d) жолооч төмөр замын гарам дээр зайлшгүй зогсолт хийхгүй гэдэгтээ бүрэн итгээгүй тохиолдолд түүн рүү орох ёсгүй;

14.6. Төмөр замын гарам дээр жолооч зайлшгүй зогсолт хийвэл зорчигчдыг нэн даруй буулган, ослын дохионы гэрлээ асааж, гармыг чөлөөлөх арга хэмжээ авна.

Хэрэв гармыг нэн даруй чөлөөлөх боломжгүй бол:

а/ бололцоотой бол хоёр хүнийг төмөр замын дагуу гармаас хоёр тийш (ганц хүнтэй бол түүнийг замын байдал муу үзэгдэх зүг рүү) 1000 метрийн зайд явуулж галт тэргэнд зогсох дохио өгүүлнэ. Ингэхдээ тэр хүмүүст дохио өгөх журмыг зааварчилна;

б/ жолооч тээврийн хэрэгслийн дэргэд үлдэж дуут дохио өгнө;

в/ галт тэрэг ойртон ирж байгаа эсэхийг анхааралтай ажиглан, хэрэв ирж байвал угтан гүйж зогсох дохио өгнө.

Тайлбар: Дуут дохиог нэг урт, гурван богино хэмнэлээр, зогсох дохиог өдрийн цагт тод өнгийн сайн харагдах зүйлээр, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед гэрэл буюу галаар тойруулан даллаж өгнө.

*19 дүгээр зүйл. Төмөр замын гарам

e) замын хөдөлгөөнд оролцогчид нь төмөр замын гарам дээр саатахгүйгээр нэвтрэх ёстой; Тээврийн хэрэгсэл зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд жолооч түүнийг төмөр замаас гаргахыг хичээх ёстой ба хэрэв гаргаж чадахгүй бол төмөр замын тээврийн хэрэгслийн машинчинд аюулыг анхааруулах талаар шаардлагатай бүхий л арга хэмжээг нэн даруй авбал зохино.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»