13. Явган хүний гарц нэвтрэх |
|
13.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө. |
*21 дүгээр зүйл. Жолооч ба явган зорчигчдын харилцаанд хамаарах дүрэм 2. Тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарц дээр дараах заалтууд биелэгдэх ёстой …: b) гэрэл буюу зохицуулагчийн аль ч дохиогоор зохицуулагддаггүй гарц руу ойртон очихдоо жолооч гарцаар гарч яваа буюу түүн рүү орж байгаа явган зорчигчдод аюул учруулахгүйн тулд хурдаа хасаж, шаардлагатай бол зогсож явган зорчигчдыг өнгөрөөнө. |
13.2. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө. |
*21 дүгээр зүйл. Жолооч ба явган зорчигчдын харилцаанд хамаарах дүрэм 2. Тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарц дээр дараах заалтууд биелэгдэх ёстой …: a) гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулагдаж байгаа явган хүний гарц дээр ... зөвшөөрсөн дохио өгөгдөх үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ гарц руу нэгэнт орчихсон яваа явган зорчигчдод саад бэрхшээл учруулахгүй байвал зохино; .... |
13.3. Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал араас нь ирсэн жолооч түүний урдуур зам хөндлөн гарч яваа явган зорчигч байхгүйг бүрэн мэдсэнийхээ дараа хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. |
*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах 9. Замын тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцад ойртож очсон буюу түүний шууд өмнө зогсож байгаа тээврийн хэрэгслийг хэрэв гарц дээр явган зорчигч гарч ирвэл даруй зогсоох боломж бүхий бага хурдтайгаар гүйцэж түрүүлж болно. Энэ хэсгийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс .... явган хүний гарцын өмнө зогссон тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх гэж байгаа жолоочид илүү өндөр шаардлага тавихад нь саад болохгүй. |
13.4. Жолооч замын аль ч хэсэгт хараагүй хүн (цагаан таяг барьсан)-ийг урьдчилан өнгөрүүлнэ. 13.5. “Хүүхэд тээвэрлэж яваа тээврийн хэрэгсэл” гэсэн таних тэмдэг бүхий тээврийн хэрэгсэл зогсож байвал ойртон ирсэн жолооч хурдаа хасаж анхаарал болгоомжтой явах шаардлагатай бөгөөд зайлшгүй шаардлага гарвал зогсож хүүхдүүдийг урьдчилан өнгөрүүлнэ. |
*7 дугаар зүйл. Нийтлэг журмууд 3. Жолооч нь замын хөдөлгөөний эмзэг оролцогч болох явганаар болон унадаг дугуйгаар зорчигч, ялангуяа хүүхэд, өндөр настан, тахир дутуу хүмүүст илүү сонор сэрэмж, анхаарал, болгоомжлол тавих ёстой. |
13.6. Жолооч явган хүний гарц дээр тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй саад тохиолдсон үед гарц руу орохыг хориглоно. |
**ХАВСРАЛТ 17. Конвенцийн 21 дүгээр зүйлд (Жолооч ба явган зорчигчдын харилцаанд хамаарах дүрэм) Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «... Явган хүний гарц дээр зайлшгүй байдлаар зогсохгүй гэдэгтээ итгээгүй нөхцөлд жолооч гарц руу орох ёсгүй...». |