12. Уулзвар нэвтрэх

 

 

12.1. Жолооч уулзвараар баруун, зүүн гар тийш эргэх үед явган хүний гарцаар зам хөндлөн гарч яваа явган зорчигч, унадаг дугуйн замаар яваа дугуйчинд зам тавьж өгнө.

*16 дугаар зүйл. Хөдөлгөөний чиг өөрчлөх

2. Хөдөлгөөний чигийг өөрчлөхтэй холбоотой үйлдлийг хийхдээ жолооч нь энэ Конвенцийн 21 дүгээр зүйлийн заалт (явган зорчигчид хамаарах)-ыг зөрчихгүйгээр ... өөрийн орох гэж буй зорчих хэсэгтэй огтлолцсон унадаг дугуйн замаар яваа унадаг дугуй, мопедыг өнгөрөөнө.

*21 дүгээр зүйл. Жолооч ба явган зорчигчдын харилцаанд хамаарах дүрэм

2. ...:

a) ...; Хэрэв жолооч явган хүний гарцтай өөр зам руу орохоор эргэх үйлдэл хийх бол тэрээр энэ үйлдлийг бага хурдтайгаар хийх шаардлагатай бөгөөд гарц дээр явж байгаа болон түүн рүү орж байгаа явган зорчигчдыг (шаардлагатай бол зогсож) өнгөрөөнө;

12.2. Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулан тээврийн хэрэгслээ зогсоож болзошгүй түгжрэл, саатал бий болсон үед уулзвар руу орохыг хориглоно.

*18 дугаар зүйл. Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг

5. Хөндлөн замаас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад бэрхшээл үүсгэн, тээврийн хэрэгслээ уулзвар дээр зайлшгүй зогсоох нь илэрхий түгжрэл, саатал бий болсон үед гэрэл дохио зөвшөөрч байсан ч жолооч уулзвар руу орох ёсгүй.

Зохицуулдаг уулзвар нэвтрэх

 

12.4. Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

*16 дугаар зүйл. Хөдөлгөөний чиг өөрчлөх

2. Хөдөлгөөний чигийг өөрчлөхтэй холбоотой үйлдлийг хийхдээ жолооч нь ... өөрийн орхин гарах гэж буй зорчих хэсгийн эсрэг талаас яваа тээврийн хэрэгсэл, ...-ийг өнгөрөөнө.

12.5. Улаан буюу шар гэрэлтэй хамт ассан нэмэгдэл дохиогоор явж буй жолооч бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

***23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио

10. ... жолооч ... сум заасан чигт хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ...-дээ бусад чиглэлээс яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ба явган зорчигчдын аюулгүй байдлыг алдагдуулахгүй байвал зохино.

12.7. Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч нь уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгсэл, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө.

*21 дүгээр зүйл. Жолооч ба явган зорчигчдын харилцаанд хамаарах дүрэм

2. ...:

a) гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулагдаж байгаа явган хүний гарц дээр ... зөвшөөрсөн дохио өгөгдөх үед хөдөлгөөнөө үргэлжлүүлэхдээ гарц руу нэгэнт орчихсон яваа явган зорчигчдод саад бэрхшээл учруулахгүй байвал зохино; ....

Зохицуулдаггүй уулзвар нэвтрэх

 

12.8. Адил замын уулзварт жолооч баруун гар талаас ойртон ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

*18 дугаар зүйл. Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг

4. Энэ зүйлийн 7 дугаар хэсгийн заалтыг биелүүлж буй нөхцөлд:

a) баруун гар талын хөдөлгөөнтэй улсын хувьд уулзвар дээр … тээврийн хэрэгслийн жолооч нь баруун гар талаасаа ирж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

12.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

*18 дугаар зүйл. Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг

2. Шороон зам буюу хөдөөгийн замаас шороон бус зам буюу хөдөөгийн бус зам руу орох гэж байгаа жолооч тэр замаар явж буй тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Энэхүү зүйлийн заалтыг илэрхийлэх зорилгоор “шороон зам” ба “хөдөөгийн зам” гэсэн нэр томъёоны утгыг үндэсний хууль тогтоомжид тодорхойлж болно.

12.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.

*16 дугаар зүйл. Хөдөлгөөний чиг өөрчлөх

2. Хөдөлгөөний чигийг өөрчлөхтэй холбоотой үйлдлийг хийхдээ жолооч нь ... өөрийн орхин гарах гэж буй зорчих хэсгийн эсрэг талаас яваа тээврийн хэрэгсэл, ...-ийг өнгөрөөнө.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»