11. Түр буюу удаан зогсох |
|
11.1. Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. Мөн энэ байдлаар нэг чигийн хөдөлгөөнтэй замын зүүн гар талд түр зогсохыг зөвшөөрнө. |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 2. a) Зорчих хэсэг дээр тээврийн хэрэгсэл ба тэжээвэр амьтдыг түр буюу удаан зогсоохдоо зорчих хэсгийн захад аль болох ойр байрлуулна. Жолооч нь тээврийн хэрэгслээ зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоохдоо хөдөлгөөний зөвхөн батлагдсан талд байрлуулж болно; ... Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь: i) ...; ii) нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоохыг зөвхөн нөгөө талд юмуу эсвэл хөдөлгөөний батлагдсан тал ба нөгөө талын аль алинд зөвшөөрч болно; |
11.2. Тээврийн хэрэгслийг зорчих хэсгийн зах (эсвэл хөвөө)-ыг дагуулан зөвхөн нэг эгнээгээр цувуулан зогсоохыг зөвшөөрнө. Харин зорчих хэсгийн өргөсгөсөн талбайд цувуулахаас өөр байдлаар (бусдын хөдөлгөөнд саад учруулахгүйгээр) зогсоож болно. |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 2. a) .... b) Үндэсний хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол хоёр дугуйтай унадаг дугуй, мопед, шаахайгүй мотоциклоос бусад тээврийн хэрэгслүүд нь зорчих хэсэг дээр хоёр эгнээгээр (зэрэгцэж) түр ба удаан зогсохгүй. Тээврийн хэрэгслийг түр буюу удаан зогсоохдоо зорчих хэсгийн захад зэрэгцээ байдлаар (өөрөөр байрлуулж болох хэлбэртэй газраас бусад хэсэгт) байрлуулна. |
11.3. Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх буюу өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа түүнийг орхиж явахыг зөвшөөрнө. |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 4. Жолооч нь тээврийн хэрэгслээ (мал туугч нь мал амьтнаа) зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд зайлшгүй шаардлагатай арга хэмжээг авалгүйгээр орхиж явах ёсгүй; Автомашины тухайд түүнийг зохих зөвшөөрөлгүйгээр ашиглах боломжгүй болгох арга хэмжээ авна. |
11.4. Суурин газрын гаднах замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно. |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 1. Суурин газрын гаднах замд тээврийн хэрэгсэл ба тэжээвэр амьтдыг удаан зогсоохдоо аль болох зорчих хэсгийн гадна талд байрлуулна. Ингэхдээ үндэсний хууль тогтоомжид зөвшөөрснөөс бусад тохиолдолд суурин газарт болон суурин газрын гаднах замд явган хүний ба унадаг дугуйн зам, түүнчлэн явган зорчигчийн хөдөлгөөнд зориулагдсан хөвөөн дээр байрлуулахгүй. |
11.5. Түр зогсохыг хориглох тохиолдол: |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. a) Зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд түр ба удаан зогсоохыг хориглоно: |
а/ уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд); |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. c) Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр удаан зогсоохыг хориглоно: i) ... уулзвар ...-ын ойролцоо үндэсний хууль тогтоомжоор тогтоосон зайд; **ХАВСРАЛТ 18. Конвенцийн 23 дугаар зүйлд (Түр ба удаан зогсолт) 3 дугаар хэсгийн “a” дэд хэсэг Энэ хэсгийн “a” дэд хэсгийн “ii”-ын араас нэмэлт заалт оруулах Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «Замын тэмдэг, тэмдэглэлээр өөрөөр зааснаас бусад тохиолдолд уулзвар дээр ба түүний захаас 5 метрээс ойр зайд». |
б/ явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд; |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. a) ...: i) явган хүний гарц, унадаг дугуйн гарц ... дээр; **ХАВСРАЛТ 18. Конвенцийн 23 дугаар зүйлд (Түр ба удаан зогсолт) 3 дугаар хэсгийн “a” дэд хэсэг Энэ дэд хэсгийг дараах байдлаар уншина: «Зорчих хэсэг дээр тээврийн хэрэгслийг дараах тохиолдолд түр ба удаан зогсоохыг хориглоно: i) явган хүний гарц дээр буюу түүний өмнө 5 метрээс ойр зайд, ...; |
в/ чиглэлийн тээврийн хэрэгслийн буудал, таксийн зогсоол дээр буюу түүнд 15 метрээс ойр зайд (тэдгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүйгээр хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдолд); |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. c) Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр удаан зогсоохыг хориглоно: i) автобус, троллейбус ...-ны буудал ...-ын ойролцоо үндэсний хууль тогтоомжоор тогтоосон зайд; **ХАВСРАЛТ 18. Конвенцийн 23 дугаар зүйлд (Түр ба удаан зогсолт) 3 дугаар хэсгийн “c” дэд хэсгийн “i” Энэ заалтыг дараах байдлаар уншина: «... хэрэв үндэсний хууль тогтоомжид бага байхаар заагаагүй бол автобус, троллейбус ...-ны буудлаас хоёр тийш 15 метрээс бага зайд;». |
г/ төмөр замын гарам дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд; |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. a) ...: i) ... төмөр замын гарам дээр; |
д/ гүүрэн дээр болон доор; е/ хонгил дотор; |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. b) ...: i) тусгайлан тэмдэглэгдсэнээс бусад тохиолдолд гүүрэн доор ба хонгил дотор; *25-бис дугаар зүйл. Замын тэмдгээр тусгайлан тэмдэглэгдсэн хонгилд хамаарах тусгай дүрэм Замын тэмдгээр тусгайлан тэмдэглэгдсэн хонгил (тоннель) дотор доорхи журам үйлчилнэ: 1. Бүх жолоочид хориглох нь: c) зориулагдсан газраас бусад хэсэгт түр буюу удаан зогсох. |
ж/ гэрлэн дохио, замын тэмдэг халхлах, бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаах газарт; |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. b) ...: iv) тээврийн хэрэгсэл нь замын тэмдэг, гэрлэн дохиог хөдөлгөөнд оролцогчдоос халхлах газарт; c) Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр удаан зогсоохыг хориглоно: iii) бусад тээврийн хэрэгсэл зогсоолд байрлах, зогсоолоос гарахад саад болох аливаа газарт; |
з/ тээврийн хэрэгсэл зогсоход түүнээс үргэлжилсэн шугам (зорчих хэсгийн захыг тэмдэглэснээс бусад) буюу зорчих хэсгийн эсрэг талын зах хүртэл 3 метрээс бага зайтай газарт; |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. b) ...: iii) зорчих хэсэг дээр зогсож байгаа тээврийн хэрэгслээс давахыг хориглосон тэмдэглэл (дагуу шугам) хүртэл 3 метрээс бага зайтай газарт; |
и/ үзэгдэлт замын дагуу аль нэг чигт 100 метрийн дотор хязгаарлагдмал нөхцөлд зорчих хэсэг дээр. |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. b) ...: ii) тээврийн хэрэгсэл аюулгүйгээр тойрон гарахад (замын энэ хэсгээр явах тээврийн хэрэгслийн хурдыг тооцсоноор) үзэгдэлт хангалтгүй байх замын эргэлт, тойрууд ойр зорчих хэсэг дээр; |
11.6. Удаан зогсохыг хориглох тохиолдол: |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. c) Дараах тохиолдолд тээврийн хэрэгслийг зорчих хэсэг дээр удаан зогсоохыг хориглоно: |
б/ төмөр замын гарамд 100 метрээс ойр зайд. |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 3. c) ...: i) ..., төмөр замын гармын ойролцоо үндэсний хууль тогтоомжоор тогтоосон зайд; |
11.8. Бусдын хөдөлгөөнд саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээхийг хориглоно. |
*24 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн хаалга Бусад замын хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй гэдгийг бүрэн шалгаж мэдэлгүйгээр тээврийн хэрэгслээс гарах буюу хаалгаа нээх, түүнийг онгорхой орхихыг хориглоно. |