10. Гүйцэж түрүүлэх

 

10.1. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө дараахь нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:

а/ уг үйлдлийг гүйцэтгэхэд хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэх;

б/ өөдөөс болон араас яваа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулж болзошгүй эсэх;

в/ урд яваа тээврийн хэрэгсэл чиг өөрчлөх дохио өгсөн эсэх.

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

2. Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө энэ Конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн заалт болон 14 дүгээр зүйлийн заалтыг зөрчихгүйгээр дараах нөхцөлүүдийг анхаарч мэдсэн байвал зохино:

a) араас яваа жолооч гүйцэж түрүүлэх үйлдэл хийж эхлээгүй байгааг;

b) уг эгнээгээр урд яваа жолооч өөр тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэхээр дохио өгөөгүй болохыг;

c) өөдөөс яваа тээврийн хэрэгсэлд саад, аюул учруулахгүй байх боломжтой эсэх, тодруулбал орох гэж буй эгнээнд хоёр тээврийн хэрэгслийн хурдыг харьцуулахад богино хугацаанд гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхэд хангалттай зай чөлөөтэй байгаа эсэх;

d) сөрөг хөдөлгөөнийг хориглосон эгнээ рүү орохоос бусад тохиолдолд жолооч нь гүйцэгдэж байгаа болон бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулахгүйгээр энэ Конвенцийн 10 зүйлийн 3 дугаар хэсэгт заасан байраа эзэлж болохыг.

10.2. Гүйцэж түрүүлэх үйлдлийг хийхдээ гүйцэгдэж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахгүй байвал зохино.

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

4. Гүйцэж түрүүлж байх үедээ гүйцэгдэж байгаа болон бусад хөдөлгөөнд оролцогчдод хангалттай хэмжээний хажуугийн зай үлдээнэ.

10.3. Тээврийн хэрэгслийг зөвхөн зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрнө. Харин зүүн гар тийш дохио өгөөд эргэх үйлдлээ эхэлсэн тээврийн хэрэгслийг баруун гар талаар нь гүйцэж түрүүлж болно.

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

1. a) Гүйцэж түрүүлэх үйлдлийг хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талаар гүйцэтгэнэ.

b) Хэрэв гүйцэгдэж байгаа жолооч (мал туугч) нь хөдөлгөөний батлагдсан талын эсрэг тал руу эргэхээр дохио өгөөд тээврийн хэрэгслээ (малаа) тэр тал руу, замаас гаргахаар юмуу өөр зам руу оруулахаар, эсвэл тэр талд зогсоохоор чиглүүлсэн байвал гүйцэж түрүүлэх үйлдлийг хөдөлгөөний батлагдсан талаар гүйцэтгэнэ.

10.4. Гүйцэж түрүүлэх гэж байгаагаа бусад жолооч нарт гэрэл шилжүүлэх буюу дуут дохио өгөх байдлаар (энэ дүрмийн 6.1, 15.7-д заасныг зөрчихгүйгээр) анхааруулж болно.

*28 дугаар зүйл. Дуут болон гэрэл дохио

1. Дуут ба гэрэл дохиог зөвхөн дараах нөхцөлд хэрэглэж болно:

b) суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэх гэж байгаагаа нөгөө жолоочид анхааруулах зорилгоор.

*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл

3. Хэрэв тээврийн хэрэгсэл өөр тээврийн хэрэгслийн араас холгүй явж байгаа бол 28 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт заасны дагуу гүйцэж түрүүлэх дохиог гэрлээр өгөхдөө холын гэрлийг ашиглаж болно.

10.5. Гүйцэгдэж байгаа жолооч хурдаа нэмэх, гүйцэж түрүүлэхэд ямар нэг байдлаар саад хийхийг хориглоно.

Гүйцэж түрүүлэх нь хөдөлгөөнд аюултай байвал гүйцэгдэж байгаа жолооч зүүн гар тийш эргэх дохио өгч анхааруулна.

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

10. Араас яваа жолооч өөрийг нь гүйцэж түрүүлэх гэж байгааг мэдсэн жолооч энэ Конвенцийн 16 дугаар зүйлийн 1 дүгээр хэсгийн “b”-д зааснаас бусад тохиолдолд зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын зах руу ойртож, хурдаа нэмэлгүй явна.

Хэрэв зорчих хэсгийн өргөн, нөхцөл байдал хангалтгүйгээс, түүнчлэн эсрэг хөдөлгөөний эрчмээс шалтгаалан удаан явдалт буюу овор ихтэй, мөн тодорхой хурдтай явах зайлшгүй шаардлагатай тээврийн хэрэгслийг шуурхай, аюулгүй гүйцэж түрүүлэх боломжгүй бол эдгээр тээврийн хэрэгслийн жолооч нар хөдөлгөөнөө удаашруулж, зайлшгүй тохиолдолд эхний боломж гарангуут араас яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэхийн тулд зам тавьж өгнө.

10.6. Гүйцэж түрүүлэхийг хориглох тохиолдол:

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

8. Нэг ч тээврийн хэрэгслийн жолооч дараах тохиолдлуудад хоёр дугуйтай унадаг дугуй, мопед, шаахайгүй мотоциклоос бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх хориотой:

а/ зохицуулдаг уулзвар дээр эсрэг урсгалыг сөрөхөөр бол;

б/ зохицуулдаггүй уулзвар буюу гарц дээр (баруун гар талаар нь гүйцэж түрүүлэхийг зөвшөөрснөөс бусад тохиолдолд);

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

8. a) тойрох хөдөлгөөнтэй уулзвараас бусад уулзвар дээр буюу уулзварын шууд өмнө доорхи тохиолдлуудаас бусад үед:

i) энэ зүйлийн 1 дүгээр хэсгийн “b”-д заасан тохиолдол;

ii) уулзвар дээр давуу эрхтэй нэвтрэх замаас гүйцэж түрүүлэх тохиолдол;

iii) уулзвар дээрх хөдөлгөөн нь зохицуулагч буюу замын гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаа тохиолдол;

г/ төмөр замын гарам дээр буюу түүнд хүртэл 100 метрээс ойр зайд;

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

8. ...:

b) төмөр замын хаалтгүй гарам дээр буюу түүний шууд өмнө; Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс хөдөлгөөн нь гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаа төмөр замын гарам дээр зөвшөөрсөн гэрэл дохиогоор дээрх үйлдэл хийхийг зөвшөөрч болно.

**ХАВСРАЛТ

10. Конвенцийн 11 дүгээр зүйлд (Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах)

8 дугаар хэсгийн “b” дэд хэсэг

Энэ дэд хэсгийг дараах байдлаар уншина: «Гармаар нэвтрэх хөдөлгөөн нь уулзвар дээр хэрэглэгддэг гэрлэн дохиогоор зохицуулагдаж байгаагаас бусад тохиолдолд төмөр замын хаалтгүй гарам дээр буюу түүний шууд өмнө;».

в/ явган хүний гарц дээр;

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

9. Замын тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцад ойртож очсон буюу түүний шууд өмнө зогсож байгаа тээврийн хэрэгслийг хэрэв гарц дээр явган зорчигч гарч ирвэл даруй зогсоох боломж бүхий бага хурдтайгаар гүйцэж түрүүлж болно. Энэ хэсгийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс гүйцэж түрүүлэх үйлдэл эхлэхийг явган хүний гарц хүртэл тодорхой зайнаас хориглох ... -д нь саад болохгүй.

е/ эсрэг урсгалыг сөрөхөөр бол замын өгсүүр хэсгийн төгсгөл буюу үзэгдэлт хязгаарлагдмал хэсэгт;

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

3. Энэ зүйлийн 2 дугаар хэсгийн заалтыг хэдийгээр биелүүлсэн ч замын өгсүүр хэсгийн төгсгөлд буюу үзэгдэлт хангалтгүй эргэлтэн дээр (замын энэ хэсэг нь эсрэг урсгалыг тусгаарласан тэмдэглэлтэй бөгөөд гүйцэж түрүүлэх үйлдлийг эсрэг урсгал сөрөхгүйгээр гүйцэтгэх боломжтойгоос бусад тохиолдолд) гүйцэж түрүүлэх үйлдэл хийхийг хориглоно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»