9. Тээврийн хэрэгслийн хурд |
|
9.1. Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна. |
*13 дугаар зүйл. Хурд ба хоорондын зай 1. Жолооч нь анхаарал болгоомжтой байж, шаардлагатай ямар ч үйлдлийг хийхэд бэлэн байхын тулд аль ч тохиолдолд жолоодож яваа тээврийн хэрэгслээ байнгын хяналт, удирдлагадаа байлгана. Жолооч нь хөдөлгөөний хурдаа өөрчлөхдөө тухайн нөхцөл байдал, тодруулбал тээврийн хэрэгслийн байдал, тээж яваа ачаа, зам болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний эрчим, хөдөлгөөний дагуух үзэгдэлтийг харгалзан, хөдөлгөөнд ямар нэгэн саад бий болох үед түүнийг урьдчилан харах, улмаар саадын өмнө тээврийн хэрэгслээ зогсоох бололцоог хангасан байна.... |
9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. |
*13 дугаар зүйл. Хурд ба хоорондын зай 1. .... Тухайн нөхцөл байдал шаардсан, ялангуяа үзэгдэлт муудсан тохиолдол бүрд жолооч тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсооно. |
9.3. Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гаднах замд цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна. Харин дараахь тохиолдолд тээврийн хэрэгслийн хурдыг дор дурдсанаас хэтрүүлэхгүйгээр сонгож явбал зохино: а/ механикжсан тээврийн хэрэгслийг чирэх үед цагт 40 км; б/ хүүхдийг зохион байгуулалттайгаар тээвэрлэх үед цагт 50 км; в/ суурин газарт автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 50 км; г/ суурин газрын гаднах зам болон тууш замд автобусаар буюу ачааны автомашины тэвшинд хүн тээвэрлэх үед цагт 70 км; д/ тууш замд мотоцикл, чиргүүлтэй суудлын автомашин, хүн тээвэрлээгүй автобус буюу бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин цагт 80 км; е/ хорооллын дотор цагт 20 км. |
*13 дугаар зүйл. Хурд ба хоорондын зай 2. Үндэсний хууль тогтоомжоор бүх төрлийн зам дээрх хурдны дээд хязгаарыг тогтоосон байх ёстой. Үүнээс гадна жин, ачаалал зэргээс шалтгаалан онц аюултай байж болзошгүй зарим төрлийн тээврийн хэрэгслийн хувьд үндэсний хууль тогтоомжоор тусгайлан хурдны хязгаарлал тогтоож өгөх шаардлагатай. Ийм заалт нь зарим ангиллын жолооч, тухайлбал шинэ жолооч нарын хувьд байж болно. |
9.4. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: |
|
в/ шалтгаангүйгээр хэт удаан явж бусдын хөдөлгөөнийг саатуулах; |
*13 дугаар зүйл. Хурд ба хоорондын зай 4. Жолооч нь шалтгаангүйгээр хэт удаан явж бусад тээврийн хэрэгслийн хэвийн хөдөлгөөнийг хүндрүүлж болохгүй. |
г/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхээс бусад тохиолдолд огцом тоормослох. |
*17 дугаар зүйл. Хөдөлгөөнөө удаашруулах 1. Хэрэв огцом тоормослох нь аюулгүй байдлын эрх ашигт нийцэж байгаа биш бол жолооч энэ үйлдлийг хийх ёсгүй. 2. Хөдөлгөөний хурдаа мэдэгдэхүйц бууруулах гэж буй жолооч (хэрэв энэ нь аюулаас шууд үүдэлтэй биш бол) энэ үйлдэл нь бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй, тэдний хөдөлгөөнийг ямар нэгэн байдлаар хүндрүүлэхгүй гэдгийг урьдчилан мэдсэн байх ёстой.... |