8. Тээврийн хэрэгсэл байрлан явах

 

 

8.3. Хөдөлгөөний эгнээ нь тэмдэглэлээр тодорхойлогдсон гурван эгнээгээр зорчдог замын дунд эгнээ сөрөг хөдөлгөөнтэй бол уг эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд орохыг зөвшөөрөх бөгөөд түүний зүүн гар талын эгнээнд урсгал сөрөхийг хориглоно.

*10 дугаар зүйл. Зорчих хэсгээр байрлан явах

5. b) эсрэг хөдөлгөөнтэй гурван эгнээтэй зам дээр тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг талын хөдөлгөөний захын эгнээнд нэвтрэн орох ёсгүй.

8.4. Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.

*10 дугаар зүйл. Зорчих хэсгээр байрлан явах

5. a) эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээтэй зам дээр тээврийн хэрэгслийн жолооч нь эсрэг талын хөдөлгөөний эгнээнд нэвтрэн орох ёсгүй.

8.5. Суурин газрын гаднах зам буюу 5.1, 5.5 тэмдэг тавигдсан замд тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн баруун гар талын захад аль болох ойр явах бөгөөд баруун гар талын эгнээ чөлөөтэй байхад (зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд) түүний зүүн гар талын аль ч эгнээгээр явахыг хориглоно.

*10 дугаар зүйл. Зорчих хэсгээр байрлан явах

3. Тээврийн хэрэгслийн жолооч нь энэхүү Конвенцийн 7 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэг, 11 дүгээр зүйлийн 6 дугаар хэсэг болон бусад эсрэг шинж чанартай зарим нэг заалтуудыг зөрчихгүйгээр зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын захад аль болох ойр байрлаж явна....

8.6. Суурин газарт жолооч энэ дүрмийн 8.7-8.10, 23.4-т заасан шаардлагуудыг зөрчихгүйгээр аль тохиромжтой эгнээг сонгож явна. Хөдөлгөөний эрчим ихтэй (эгнээ чөлөөгүй) замд эргэх үйлдэл хийх, саадыг тойрон гарах, зогсохоос бусад тохиолдолд эгнээ байр өөрчлөхийг хориглоно.

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

11. a) Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь нэг чигийн хөдөлгөөнтэй зам дээр болон суурин газарт нэг чигтээ хоёр буюу түүнээс олон, суурин газрын гаднах замд нэг чигтээ гурав буюу түүнээс олон эгнээтэй (эгнээ нь тэмдэглэлээр тэмдэглэгдсэн), эсрэг хөдөлгөөнтэй зам дээр:

ii) энэ Конвенцийн 10 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн заалтыг хэрэглэхгүй байж болно (бусад эгнээ рүү орох боломжийг хязгаарласан зохих заалт байгаа тохиолдолд);

6. Энэ зүйлийн 5 дугаар хэсгийн “a” заалтыг хэрэгжүүлж байгаа болон тээврийн хэрэгслүүд хөдөлгөөний тухайн чигийн зорчих хэсгийн бүх өргөнийг эзэлсэн, тээврийн хэрэгслүүдийн хурд нь урд яваа тээврийн хэрэгслийн хурдаас хамааралтай, хөдөлгөөний эрчим ихтэй байгаа үед:

b) зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын захад аль болох ойрхон эгнээнд яваагаас бусад тээврийн хэрэгслийн жолооч нар зөвхөн баруун, зүүн гар тийш эргэх буюу зогсоол руу орохын тулд уг эгнээнээс гарч болно. Гэхдээ энэ зүйлийн 5 дугаар хэсгийн “b”-г үндэслэн гаргасан үндэсний хууль тогтоомжийн заалтын дагуу жолооч нэг эгнээнээс нөгөө рүү орох бол энэ шаардлагыг баримтлахгүй.

**ХАВСРАЛТ

10. Конвенцийн 11 дүгээр зүйлд (Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах)

11 дүгээр хэсэг

Энэ хэсгийг дараах байдлаар уншина:

«a) суурин газарт аль аль чигтээ хоёр буюу түүнээс олон эгнээтэй (эгнээ нь тэмдэглэлээр тэмдэглэгдсэн) зам дээр Конвенцийн 10 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн заалтыг хэрэглэхгүй. Автотээврийн хэрэгслийн жолооч нь өөртөө аль дөхөмтэй эгнээг ашиглаж болно. Гэхдээ зөвхөн баруун буюу зүүн гар тийш эргэх, гүйцэж түрүүлэх, түр буюу удаан зогсохын тулд бусад эгнээ рүү шилжих ёстой.

c) Дээрх “a” заалт нь тууш зам болон автомашины хөдөлгөөнд зориулагдаж зохих байдлаар тэмдэглэгдсэн (хувийн өмчид хамаарагдах замын зэргэлдээх хэсэг рүү орох буюу түүнээс гарахад ашиглагддаггүй) бусад зам, эсвэл хөдөлгөөний зөвшөөрөгдөх хурд нь цагт 80 км-ээс илүү аливаа замуудад хэрэглэгдэхгүй».

8.7. Нэг чигт гурав буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замын тухайн чигийн хамгийн зүүн гар талын эгнээнд зөвхөн гүйцэж түрүүлэх, зүүн гар тийш болон буцаж эргэхийн тулд, мөн хөдөлгөөний эрчим ихтэй (бусад эгнээнүүд чөлөөгүй) үед байр эзлэхийг зөвшөөрнө. Харин бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зөвхөн зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд уг эгнээнд орохыг хориглоно.

Дээрх зам нь нэг чигийн хөдөлгөөнтэй бол түр зогсохын тулд хамгийн зүүн гар талын эгнээнд орохыг зөвшөөрнө.

*10 дугаар зүйл. Зорчих хэсгээр байрлан явах

3. .... Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь ачааны тээврийн хэрэгслүүдийн зорчих хэсгээр байрлан явах журмын талаар илүү тодорхой зохицуулж болно.

*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт

2. a) ...:

i) ...;

ii) нэг чигийн хөдөлгөөнтэй замын зорчих хэсэг дээр түр буюу удаан зогсоохыг зөвхөн нөгөө талд юмуу эсвэл хөдөлгөөний батлагдсан тал ба нөгөө талын аль алинд зөвшөөрч болно;

8.8. Трактор, өөрөө явдаг машин механизм болон цагт 40 км-ээс илүүгүй хурдтай явах тээврийн хэрэгсэл гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.

*11 дүгээр зүйл. Гүйцэж түрүүлэх ба зэрэгцэн явах

5. a) ....

b) Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь энэ зүйлийн заалтыг унадаг дугуй, мопед, мотоцикл болон энэхүү Конвенцоор автомашин гэж тооцдоггүй тээврийн хэрэгсэл, мөн түүнчлэн бүх жин нь 3500 кг-аас илүү буюу техникийн дээд хурд нь 40 км/цаг-аас илүүгүй автомашины жолооч нарт хамааруулахгүй байж болно.

8.9. Тууш замд бүх жин нь 3.5 тонноос их ачааны автомашин зорчих хэсгийн баруун гар талын нэг буюу хоёр дахь эгнээгээр явна.

*10 дугаар зүйл. Зорчих хэсгээр байрлан явах

3. .... Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь ачааны тээврийн хэрэгслүүдийн зорчих хэсгээр байрлан явах журмын талаар илүү тодорхой зохицуулж болно.

8.11. Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.

*13 дугаар зүйл. Хурд ба хоорондын зай

5. Тээврийн хэрэгслийн араас яваа жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгслийг гэнэт тоормослох буюу зогсох үед түүнийг мөргөхөөс зайлсхийхийн тулд зохих хэмжээний хоорондын зай барьж явах үүрэгтэй.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»