22. Ачаа тээвэрлэх |
|
22.1. Ачааны жин болон тэнхлэгт ногдох ачааллын хэмжээ нь тухайн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон хэмжээнээс хэтрэхгүй байвал зохино. |
*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа 1. Бүх жингийн хэмжээг нь тогтоосон тээврийн хэрэгслийн ачаалалтай жин нь хэдийд ч бүх жингээсээ хэтрэх ёсгүй. |
22.2. Ачааг дор дурдсан шаардлагыг хангахаар байрлуулж бэхэлсэн байна: |
*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа 2. Аливаа ачааг дор дурдсан нөхцөлийг хангахаар байрлуулж, шаардлагатай бол бэхэлсэн байна: |
а/ унаж чирэгдэхгүй, хөдөлгөөнд оролцогчдод саад, аюул учруулахгүй байх; |
*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа 2. ...: a) хүмүүст аюул учруулахааргүй, улс нийгмийн болон амины өмчид хор уршиг тарихааргүй, тухайлбал зам дээр унахааргүй, чирэгдэхээргүй; |
б/ жолоочийн харах боломжийг хязгаарлахгүй байх; |
*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа 2. ...: b) харах боломж, үзэгдэлтийг хязгаарлахгүй, ...; |
в/ тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй байх; |
*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа 2. ...: b) ... тээврийн хэрэгслийн тогтворжилтыг алдагдуулахгүй, жолоодлогыг хүндрүүлэхгүй; |
г/ тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл, гэрэл ойлгуур, эргэх чиг заадаг гэрэл буюу гараар өгөх дохио, улсын дугаар, таних тэмдгийг халхлахгүй байх; |
*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа 2. ...: d) гэрэлтүүлэх хэрэгсэл, тоормосны гэрэл, эргэх дохионы гэрэл, гэрэл ойлгуур, улсын бүртгэлийн дугаар, ялгах тэмдэг, гараар өгөх дохио зэргийг халхлахгүй байхаар. |
д/ их хэмжээний дуу чимээ, эвгүй үнэр гаргахгүй, тоос шороо босгохгүй, зам ба орчныг бохирдуулахгүй байх. |
*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа 2. ...: c) чимээ шуугиан гаргахгүй, тоос шороо босгохгүй буюу бусад таагүй байдал (зайлсхийж болохуйц) үүсгэхээргүй; |
22.3. Суурин газарт 22 цагаас 06 цагийн хооронд дуу чимээ гаргаж ачих, буулгахыг хориглоно. |
*7 дугаар зүйл. Нийтлэг журмууд 4. Жолооч нь замын хөдөлгөөнд оролцогчид ба замын дагуух оршин суугчдын тав тухыг алдагдуулахгүй, тухайлбал хэт чимээ шуугиан гаргахгүй, ... байхыг хичээх ёстой. |
22.5. Хүнд ачаа тээвэрлэх, мөн тээврийн хэрэгслийн ачаатай буюу ачаагүй өндөр нь 4 метр, өргөн нь 2.5 метр, урт нь 20 метр, ачаа нь тээврийн хэрэгслийн овроос арагшаа 2 метрээс илүү түүнчлэн хоёр буюу түүнээс олон чиргүүлтэй бол хөдөлгөөнд оролцохдоо Замын цагдаагийн албанаас зөвшөөрөл авна. |
*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа 5. Энэ зүйлийн 4 дүгээр хэсгийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс ачаа нь тээврийн хэрэгслийн овроос дээрх заалтад тусгагдсанаар илүү гарсан бол түүнийг тээвэрлэхийг хориглох буюу хязгаарлах, эсвэл тусгай зөвшөөрөл шаардах заалт гаргахад нь саад болж буй мэтээр ойлгогдох ёсгүй. |
22.6. Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 метр, өргөөшөө 0.4 метрээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна. |
*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа 4. Тээврийн хэрэгслийн овроос урагшаа, хойшоо, хажуу тийшээ илүү гарсан ачаа нь бусад тээврийн хэрэгслийн жолооч нарт ажиглагдахааргүй байж болзошгүй бүх тохиолдолд тэмдэглэгдсэн байх ёстой; Шөнийн цагт энэ анхааруулах дохио нь урд талаасаа цагаан, ард талаасаа улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуураар хийгдсэн байвал зохино. Ялангуяа механикжсан тээврийн хэрэгслийн хувьд: a) тээврийн хэрэгслийн овроос урагшаа, хойшоо 1 метрээс илүү гарсан ачааг заавал тэмдэглэнэ; b) тээврийн хэрэгслийн овроос өргөөшөө илүү гарсан ачаа нь жижиг гэрлээс гадагшаа 0.4 метрээс илүү гарсан байвал шөнийн цагт урд талаасаа, үүний адилаар ачаа нь арын оврын улаан гэрлээс гадагшаа 0.4 метрээс илүү гарсан байвал шөнийн цагт ард талаасаа тэмдэглэгдсэн байна. **ХАВСРАЛТ 22. Конвенцийн 30 дугаар зүйлд (Тээврийн хэрэгслийн ачаа) 4 дүгээр хэсэг Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «...; Харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед энэ анхааруулах дохио нь урд талаасаа цагаан, ард талаасаа улаан өнгийн гэрэл ба гэрэл ойлгуураар хийгдсэн байвал зохино. Ялангуяа механикжсан тээврийн хэрэгсэл ба түүний чиргүүлийн хувьд: b) тээврийн хэрэгслийн овроос хойшоо 1 метрээс илүү гарсан ачааны төгсгөлийн хэсэгт тээврийн хэрэгслийн голын дагуух огтлолтой перпендикуляр хавтгайд босоо байдлаар тогтвортой байрлах дөрвөлжин буюу гурвалжин самбар (талуудын урт нь 0.40 метрээс багагүй)-аар тэмдэглэх буюу эсвэл гэрэл ойлгогч гадаргуутай гурван хэмжээст хэрэгсэл (пирамид, призм, цилиндр хэлбэрийн)-ийг ачааны төгсгөлөөс өлгөнө. Самбар нь улаан ба цагаан өнгийн судлуудтай, харин гурван хэмжээст хэрэгслийн судлууд нь улаан ба цагаан өнгөтэй буюу эсвэл талууд нь гэгээн өнгөтэй байна. Самбарын улаан ба цагаан өнгөөр будагдсан хэсгүүд нь гэрэл ойлгуураар тоноглогдсон буюу гэрэл ойлгогч гадаргуутай байна. Эдгээр хэрэгслүүдийн гэрэлтэгч буюу гэрэл ойлгогч гадаргуугийн оройн цэг нь замын гадаргуугаас 1.60 метрээс илүүгүй өндөрт, доод цэг нь замын гадаргуугаас 0.40 метрээс багагүй өндөрт байрлах ёстой. c) үндэсний хууль тогтоомжид богино зайд байнгын бус тээвэрлэлт хийх тохиолдолд илүү хялбар тэмдэглэх талаар тусгаж болно». |
22.8. Суудлын автомашин, мотоциклоор түүний овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэхийг хориглоно. |
*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа 5. Энэ зүйлийн 4 дүгээр хэсгийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс ачаа нь тээврийн хэрэгслийн овроос дээрх заалтад тусгагдсанаар илүү гарсан бол түүнийг тээвэрлэхийг хориглох буюу хязгаарлах, эсвэл тусгай зөвшөөрөл шаардах заалт гаргахад нь саад болж буй мэтээр ойлгогдох ёсгүй. |