23. Унадаг дугуй, мопед, ердийн хөсгөөр зорчих, мал туухад тавих нэмэлт шаардлага

 

 

 

23.2. Унадаг дугуйн тоормос, жолоо, хонх нь бүрэн ажиллагаатай байхын дээр харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай байвал зохино.

*44 дүгээр зүйл

1. Олон улсын хөдөлгөөнд оролцож буй хөдөлгүүргүй унадаг дугуй нь дараах шаардлагыг хангасан байх ёстой:

a) идэвхжил бүхий тоормостой;

b) хангалттай зайнаас сонсогдохуйц хонхтой (үүнээс бусад аливаа дуут дохионы хэрэгсэлтэй байхыг хориглоно);

c) урд талдаа цагаан буюу цайвар шар өнгийн, ард талдаа улаан өнгийн гэрэлтэй байх ба түүнчлэн ард талдаа улаан өнгийн гэрэл ойлгууртай байх.

**ХАВСРАЛТ

27. Конвенцийн 44 дүгээр зүйлд (Унадаг дугуй ба мопедыг олон улсын хөдөлгөөнд оролцуулах нөхцөл)

1 дүгээр хэсэг

Энэ хэсгийн төгсгөлд нэмэлт дэд хэсэг оруулах

Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «Хажуу талдаа: дугуйны хэгээсэнд бэхлэгдсэн улбар шар өнгийн гэрэл ойлгуурууд буюу үзүүрүүд нь холбогдсон бүслүүр хэлбэрийн гэрэл ойлгогчоос бүрдэх хажуугийн дохиололтой байна».

23.3. Ердийн хөсгийн тоног таталга нь бат бөх байхаас гадна харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл ойлгуур (тус бүр хоёр ширхэг)-тай байвал зохино.

*33 дугаар зүйл. 32 дугаар зүйлд тусгагдаагүй тээврийн хэрэгсэл ба зарим хөдөлгөөнд оролцогчдын гэрэлтүүлгийн нөхцөл

1. Харанхуй болохоос үүр цайх хүртэлх хугацаанд зам дээр байгаа аливаа тээврийн хэрэгсэл буюу тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүн (энэ Конвенцийн 32 дугаар зүйлийн заалтад хамаарагдаагүй) нь ....

b) Ердийн хөсөг нь урд талдаа хоёр ширхэг цагаан буюу цайвар шар өнгийн, ард талдаа хоёр ширхэг улаан өнгийн гэрэлтэй байвал зохино. Гэхдээ үндэсний хууль тогтоомжоор ийм тээврийн хэрэгсэлд урд талдаа зөвхөн нэг ширхэг цагаан буюу цайвар шар гэрэл, ард талдаа мөн нэг ширхэг улаан гэрэлтэй байхыг зөвшөөрч болно. Эдгээр гэрлүүдийг хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талд байрлуулна.

.... Түүнээс гадна ердийн хөсгийн ард талд хоёр ширхэг улаан өнгийн гэрэл ойлгуурыг түүний хоёр талын ирмэгт аль болох ойрхон байрлуулсан байна. Ердийн хөсгийн өргөн 1 метрээс илүүгүй бол заавал гэрэлтэй байхыг шаардахгүй. Харин энэ тохиолдолд түүний голд буюу хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талд нэг ширхэг гэрэл ойлгуур байрлуулсан байвал зохино.

23.4. Унадаг дугуй, мопед нь (унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд) нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэж, харин ердийн хөсөг зөвхөн нэг эгнээгээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна.

*27 дугаар зүйл. Унадаг дугуй, мопед, мотоциклын жолооч нарт хамаарах тусгай дүрэм

1. Энэхүү Конвенцийн 10 дугаар зүйлийн 3 дугаар хэсгийн заалтыг харгалзахгүйгээр, Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь унадаг дугуйгаар зорчигчдыг нэг эгнээнд хэд хэдээрээ зэрэгцэж явахыг нь хориглохгүй байж болно.

4. Хэлэлцэн тохирогч Талууд болон тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь унадаг дугуйн жолооч унадаг дугуйн зам байгаа тохиолдолд уг замаас гадуур, зорчих хэсгээр явахыг хориглож болно. Энэ тохиолдолд мопедын жолоочид унадаг дугуйн замаар явахыг зөвшөөрч болох бөгөөд хэрэв шаардлагатай гэж үзвэл түүнийг уг замаас гадуур зорчих хэсгээр явахыг нь хориглож болно.

23.6. Унадаг дугуй, мопедын жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно:

 

а/ жолооны гарыг сул тавих, дөрөөнд гишгэхгүй явах;

*27 дугаар зүйл. Унадаг дугуй, мопед, мотоциклын жолооч нарт хамаарах тусгай дүрэм

2. Унадаг дугуйн жолооч нь жолоогоо ядаж нэг гараараа барихгүйгээр явах ...-ыг хориглоно. Энэ заалт нь мопед ба мотоциклын жолооч нарт мөн адил хамаарах төдийгүй, харин ч (энэхүү Конвенцийн 14 дүгээр зүйлийн 3 дугаар хэсэгт заасны дагуу гараар дохио өгөхөөс бусад тохиолдолд) жолоог заавал хоёр гараараа барьж явах үүрэг хүлээнэ.

б/ ачаа нь урт буюу өргөнөөрөө тээврийн хэрэгслийн овроос 0.5 метрээс илүү гарах, өндөр нь газраас 1.5 метрээс илүү байх;

*27 дугаар зүйл. Унадаг дугуй, мопед, мотоциклын жолооч нарт хамаарах тусгай дүрэм

2. Унадаг дугуйн жолооч нь ... бусад хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахуйц, тэдний жолоодлогод саад болохуйц зүйлийг зөөж, чирч, түрж явахыг хориглоно. ....

в/ зорчигчид зориулсан гишгүүр, суудалгүй тохиолдолд (түүнчлэн ачааны зориулалттай бол тэвшинд) хүн тээвэрлэх;

г/ 7 нас хүрээгүй хүүхдийг тусгай бэхэлгээ хийлгүйгээр тээвэрлэх;

д/ согтуу хүн тээвэрлэх;

*27 дугаар зүйл. Унадаг дугуй, мопед, мотоциклын жолооч нарт хамаарах тусгай дүрэм

3. Унадаг дугуй ба мопедоор зорчигч тээвэрлэхийг хориглоно; Гэхдээ Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгж нь энэ заалтаас түдгэлзэж, тухайлбал унадаг дугуйг нэмэлт суудлаар тоноглож зорчигч тээвэрлэхийг зөвшөөрч болно. Мотоциклын зөвхөн шаахайнд (шаахайтай бол) буюу жолоочийн ард байрласан нэмэлт суудал дээр зорчигч тээвэрлэхийг зөвшөөрнө.

е/ тээврийн хэрэгслийг чирэх, тээврийн хэрэгслээр чирүүлэх.

*27 дугаар зүйл. Унадаг дугуй, мопед, мотоциклын жолооч нарт хамаарах тусгай дүрэм

2. Унадаг дугуйн жолооч нь ... бусад тээврийн хэрэгслийг чирэгч болгон ашиглах ...-ыг хориглоно. ...

23.7. Суурин газрын гаднах засмал замаар малыг зорчих хэсгийн дагуу тууж явахыг хориглоно. Засмал замд 50 метрээс дотогш хариулгагүй мал байлгахыг хориглоно. Малыг зам хөндлөн буюу гүүрээр аль болох түргэн, бөөнөөр нь гаргах бөгөөд энэ үед ойртон ирж яваа тээврийн хэрэгсэл зам тавьж өгнө.

*10 дугаар зүйл. Зорчих хэсгээр байрлан явах

2. Замаар мал сүргийг туухдаа зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талын захад аль болох ойрхон тууж явна.

*8 дугаар зүйл. Жолооч

2. Уналга, ачилгын мал амьтан, түүнчлэн мал, сүрэг нь (зохих ёсоор тэмдэглэгдсэн бүсээс бусад газарт) хариулга, эзэн (мал туугч)-тэй байх ёстой гэж үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна.

5. Жолооч (мал туугч) нь тээврийн хэрэгслээ (мал амьтнаа) ямагт өөрийн жолоодлого (хариулга)-д байлгана.

23.8. Төмөр замын гармаар ердийн хөсгийг гурваас илүүгүйгээр цувуулж гаргана. Мал тууж гаргахдаа аюулгүй байдлыг хангаж, богино хугацаанд амжиж гарахуйц тоогоор хэсэг хэсгээр цувуулж гаргана.

*9 дүгээр зүйл. Мал сүрэг

Үндэсний хууль тогтоомжид мал туухыг хөнгөвчлөх зорилгоор сүргийг тохиромжтой тоогоор хэсэгчлэн хуваах, эдгээр хэсгүүдийн хоорондын зай нь хөдөлгөөнд нэн хялбар байхаар сонгох талаар тусгахыг зөвлөж байна.

23.9. Ердийн хөсгөөр зорчих, мал туухад хориглох зүйл:

 

а/ ердийн хөсгийн овроос урт буюу өргөнөөрөө 0.5 метрээс илүү гарсан ачаа тээвэрлэх;

*30 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн ачаа

5. Энэ зүйлийн 4 дүгээр хэсгийн нэг ч заалт Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжээс ачаа нь тээврийн хэрэгслийн овроос дээрх заалтад тусгагдсанаар илүү гарсан бол түүнийг тээвэрлэхийг хориглох буюу хязгаарлах, эсвэл тусгай зөвшөөрөл шаардах заалт гаргахад нь саад болохгүй.

б/ зам дээр ердийн хөсөг буюу малаа хараа хяналтгүй орхих;

в/ согтуу байх.

*8 дугаар зүйл. Жолооч

2. Уналга, ачилгын мал амьтан, түүнчлэн мал, сүрэг нь (зохих ёсоор тэмдэглэгдсэн бүсээс бусад газарт) хариулга, эзэн (мал туугч)-тэй байх ёстой гэж үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна.

5. Жолооч (мал туугч) нь тээврийн хэрэгслээ (мал амьтнаа) ямагт өөрийн жолоодлого (хариулга)-д байлгана.

**ХАВСРАЛТ

7. Конвенцийн 8 дугаар зүйлд (Жолооч)

2 дугаар хэсэг

Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «Уналга, ачилгын мал амьтан, түүнчлэн мал, сүргийг зохих ёсоор тэмдэглэгдсэн бүсээс бусад газарт тогтвортой чиглүүлэн хариулах чадвартай мал туугч харгалзан явах ёстой гэж үндэсний хууль тогтоомжид тусгана».

 

««..Өмнөх хуудас

Үргэлжлэл бий..»»