3. Явган зорчигчийн үүрэг

 

 

3.1. Явган зорчигч нь явган хүний замаар, ийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна.

Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам эсвэл зорчих хэсгийн захаар (тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) явна. Түүнчлэн тэрэг түрсэн, чарга чирсэн, овор ихтэй ачаа барьсан буюу жагсаалаар яваа, мөн тахир дутуу хүний тэргэнцэртэй хүмүүс явган хүний зам, хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод саад болохоор байвал зорчих хэсгийн захаар явж болно.

Суурин газрын гаднах замд явган зорчигч зорчих хэсгээр явах тохиолдолд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг явна. Харин тээврийн хэрэгсэл (мотоцикл, мопед, унадаг дугуй гэх мэт) түрсэн хүн хөдөлгөөний чигийн дагуу гэрэлтүүлэх хэрэгсэл болон гэрэл ойлгуурыг халхлахгүйгээр явна.

3.2. Жагсаалаар яваа хүмүүс зорчих хэсгээр явах тохиолдолд дөрвөөс илүүгүйгээр зэрэгцэж хөдөлгөөний чигийн дагуу баруун гар талаар явна. ....

*20 дугаар зүйл. Явган зорчигчид хамаарах заалтууд

2. Хэрэв зорчих хэсгийн хажууд явган зорчигчийн хөдөлгөөнд ашиглаж болохуйц явган хүний зам буюу хөвөө байвал тэдгээрийг явган зорчигчид ашиглана. Гэхдээ зайлшгүй шаардлагатай болгоомжлох арга хэмжээг авах бөгөөд,

a) овор ихтэй зүйл зөөж, тээж яваа явган зорчигчид нь явган хүний зам буюу хөвөөгөөр явахад бусад явган зорчигчдод ноцтой саад учруулахаар бол зорчих хэсгээр явж болно;

b) удирдагчтай бүлэг явган зорчигчид буюу жагсаалаар яваа хүмүүс зорчих хэсгээр явж болно.

3. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүнийг ашиглах боломжгүй тохиолдолд явган зорчигчид нь зорчих хэсгээр явж болно; Хэрэв унадаг дугуйн зам байгаа бөгөөд хөдөлгөөний эрчим нь боломжийн бол явган зорчигчид нь унадаг дугуй болон мопедын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр түүгээр явж болно.

4. Энэ зүйлийн 2 ба 3 дугаар хэсэгт заасны дагуу зорчих хэсгээр яваа явган зорчигчид зорчих хэсгийн захад аль болох ойр явах ёстой.

5. Дараах заалтуудыг үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна:

Зорчих хэсгээр яваа явган зорчигчид нь хөдөлгөөний чигийн эсрэг талыг (хэрэв энэ нь тэдний аюулгүй байдлыг алдагдуулахааргүй бол) барьж явна; Гэхдээ мотоцикл, унадаг дугуй, мопед хөтөлж яваа хүмүүс ямагт зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талыг барьж явна; Энэ заалт нь удирдагчтай бүлэг явган зорчигчид буюу жагсаалаар яваа хүмүүст ч мөн хамаарна; Жагсаалаар яваагаас бусад явган зорчигчид шөнийн цагт буюу үзэгдэлт хангалтгүй үед, түүнчлэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим шаардаж байвал өдрийн цагт ч аль болох ар араасаа цуварч явна.

*26 дугаар зүйл. Жагсаалаар яваа ба тахир дутуу хүмүүст хамаарах тусгай дүрэм

2. Тахир дутуу хүний тэргэнцэртэй (явган хүний хурдаар явдаг) хүмүүс явган хүний замаар эсвэл хөдөлгөөнд нь дөхөмтэй бол хөвөөгөөр явж болно.

**ХАВСРАЛТ

16. Конвенцийн 20 дугаар зүйлд (Явган зорчигчид хамаарах заалтууд)

5 дугаар хэсэг

Энэ хэсгийг дараах байдлаар уншина:

«a) Суурин газрын гаднах замд зорчих хэсгээр яваа явган зорчигчид нь хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талыг (хэрэв энэ нь тэдний аюулгүй байдлыг алдагдуулахааргүй бөгөөд онцгой шалтгаангүй бол) барьж явна; Гэхдээ мотоцикл, унадаг дугуй, мопед хөтөлж яваа болон тахир дутуу хүний тэргэнцэртэй хүмүүс, түүнчлэн удирдагчтай бүлэг явган зорчигчид буюу жагсаалаар яваа хүмүүс зорчих хэсгийн хөдөлгөөний батлагдсан талыг барьж явна. Жагсаалаар яваагаас бусад явган зорчигчид хөдөлгөөний аюулгүй байдал шаардаж байгаа нөхцөлд, тухайлбал үзэгдэлт хангалтгүй буюу тээврийн хэрэгслийн хөдөлгөөний эрчим ихтэй үед аль болох ар араасаа цуварч явна.

b) Энэ хэсгийн “a” заалтыг суурин газарт ч мөн адил мөрдөхөөр зааж болно».

3.2. .... Жагсаалын зүүн гар талын захын урд болон ард өдрийн цагт улаан дарцаг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан гэрэл (эсвэл гэрэл ойлгуур) барьсан хүн хамгаалж явна.

*33 дугаар зүйл. 32 дугаар зүйлд тусгагдаагүй тээврийн хэрэгсэл ба зарим хөдөлгөөнд оролцогчдын гэрэлтүүлгийн нөхцөл

2. a) Шөнийн цагт зорчих хэсгээр явахдаа:

i) удирдагчтай явган зорчигчдын бүлэг буюу жагсаал нь хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талынхаа урд дор хаяж нэг ширхэг цагаан буюу цайвар шар өнгийн гэрэл, ардаа дор хаяж нэг ширхэг улаан өнгийн гэрэл, эсвэл урд, хойд талдаа улбар шар гэрэлтэй байна;

b) Энэ хэсгийн “a”-д заасан гэрлүүд нь зохих байдлаар гэрэлтүүлэгдсэн суурин газарт заавал шаардагдахгүй.

3.4. Явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гарна. Хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц ба гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах, саадгүй хэсгээр, ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна.

*20 дугаар зүйл. Явган зорчигчид хамаарах заалтууд

6. a) явган зорчигчид нь анхаарал болгоомжгүйгээр зорчих хэсгийг хөндлөн гарч болохгүй; Хэрэв явган хүний гарц ойрхон байвал түүнийг ашиглах ёстой;

c) тэмдэг, тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцаас бусад хэсгээр зорчих хэсгийг хөндлөн гарахдаа явган зорчигч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хүндрүүлэхгүй гэдэгтээ бүрэн итгээгүй тохиолдолд зорчих хэсэг рүү орох ёсгүй;

**ХАВСРАЛТ

16. Конвенцийн 20 дугаар зүйлд (Явган зорчигчид хамаарах заалтууд)

6 дугаар хэсгийн “с” дэд хэсэг

Энэ дэд хэсгийг дараах байдлаар уншина: «Зохих тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцаас бусад хэсгээр зорчих хэсгийг хөндлөн гарахдаа явган зорчигч нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хүндрүүлэхгүй гэдэгтээ бүрэн итгээгүй тохиолдолд зорчих хэсэг рүү орох ёсгүй. Явган зорчигч нь зорчих хэсгийн тэнхлэгт тэгш өнцөг үүсгэж эгц хөндлөн гарна».

3.5. Хөдөлгөөн зохицуулж байгаа үед зам хөндлөн гарахдаа явган зорчигчид зориулсан гэрлэн дохио (ийм гэрлэн дохио байхгүй бол зэрэгцээ хөдөлгөөний тээврийн хэрэгсэлд зориулсан гэрлэн дохио) буюу зохицуулагчийн зөвшөөрсөн дохиогоор зорчих хэсэгт орно. Хэрэв зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй байхад дохио өөрчлөгдвөл энэ дүрмийн 5.2-т заасныг баримтална.

*20 дугаар зүйл. Явган зорчигчид хамаарах заалтууд

6. b) тэмдэг буюу тэмдэглэлээр тэмдэглэгдсэн явган хүний гарцаар гарахдаа:

i) хэрэв явган хүний гарц нь явган зорчигчид зориулсан гэрлэн дохиотой бол тэд энэ дохионы заалтыг мөрдлөг болгоно;

ii) хэрэв явган хүний гарц нь ийм дохиогүй боловч тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нь гэрлэн дохио буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулагдаж байвал эдгээр дохио тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зөвшөөрч байгаа тохиолдолд явган зорчигч зорчих хэсэг рүү орох ёсгүй;

iii) бусад гарцууд дээр явган зорчигч ойртон ирж байгаа тээврийн хэрэгсэл хүртэлх зай, түүний хурдыг тооцолгүйгээр зорчих хэсэг рүү орох ёсгүй.

3.7. Замын аль ч хэсэгт тусгай дуут болон гэрэл дохио (шар гэрэл дохионоос бусад) ажиллуулсан тээврийн хэрэгслийг урьдчилан өнгөрүүлнэ.

*34 дүгээр зүйл. Гажилт

1. Тусгай дуут болон гэрэл дохио ажиллуулсан, давуу эрх бүхий тээврийн хэрэгсэл ойртон ирж яваа үед хөдөлгөөнд оролцогч бүр зорчих хэсэг дээр түүнд зай тавьж өгөх ёстой бөгөөд шаардлагатай бол зогсоно.

3.9. Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно:

 

б/ аюулгүй байдлыг хангахаас бусад шалтгаанаар зорчих хэсэг дээр зогсох, саатах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийх;

*20 дугаар зүйл. Явган зорчигчид хамаарах заалтууд

6. d) зорчих хэсэг рүү орсон явган зорчигч нь шалтгаангүйгээр нэвтрэх замаа уртасгах, зогсох, саатахыг хориглоно.

**ХАВСРАЛТ

16. Конвенцийн 20 дугаар зүйлд (Явган зорчигчид хамаарах заалтууд)

1 дүгээр хэсэг

Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «Явган зорчигчид нь зорчих хэсгийг аль болох ашиглахгүй байх ёстой бөгөөд хэрэв ашиглах бол болгоомжлох арга хэмжээ авч, шалтгаангүйгээр хөдөлгөөнийг хүндрүүлэхгүй, саатуулахгүй байвал зохино».

а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах;

в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх;

г/ өөрийгөө хянаж, жолоодох чадваргүй үедээ зорчих хэсгээр явах.

*20 дугаар зүйл. Явган зорчигчид хамаарах заалтууд

7. Хэлэлцэн тохирогч Талууд буюу тэдгээрийн нутаг дэвсгэрийн нэгжүүд нь зорчих хэсгийг хөндлөн гарах явган зорчигчдод зориулан илүү өндөр шаардлага бүхий дүрэм гаргаж болно.

 

««..Өмнөх хуудас

Дараагийн хуудас..»»