4. Тээврийн хэрэгслээр зорчигчийн үүрэг |
|
4.1. Тээврийн хэрэгслээр зорчигч дараахь үүргийг хүлээнэ: |
|
а/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашинаар зорчихдоо хамгаалах бүс хэрэглэх, мотоциклоор зорчихдоо хамгаалах малгай өмсөх; |
*7 дугаар зүйл. Нийтлэг журмууд 5. Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашины жолооч, зорчигчид нь үндэсний хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд хамгаалах бүс заавал хэрэглэнэ. *НЭГДҮГЭЭР ХАВСРАЛТ ОЛОН УЛСЫН ХӨДӨЛГӨӨНД АВТОМАШИН БА ЧИРГҮҮЛИЙГ ОРОЛЦУУЛАХ ҮҮРГЭЭС ТҮДГЭЛЗЭХ 5. Хамгаалах малгай өмсөөгүй жолооч ба зорчигчтой мотоцикл буюу мопедыг Хэлэлцэн тохирогч Талууд өөрийн нутаг дэвсгэр дээр олон улсын хөдөлгөөнд оролцуулахгүй байж болно. **ХАВСРАЛТ 20. Конвенцийн 27 дугаар зүйлд (Унадаг дугуй, мопед, мотоциклын жолооч нарт хамаарах тусгай дүрэм) Энэ зүйлийн төгсгөлд нэмэлт хэсэг оруулах Энэ нэмэлтийг дараах байдлаар уншина: «Мотоцикл ба мопедын жолооч, зорчигчдод хамгаалах малгай хэрэглэхийг үндэсний хууль тогтоомжид заасныг харгалзан үүрэг болгоно». |
4.2. Тээврийн хэрэгслээр зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: |
|
г/ тээврийн хэрэгслийн явдал дунд хаалга нээх; д/ бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохоор байвал зогсож байгаа тээврийн хэрэгслийн хаалгыг нээх. |
*24 дүгээр зүйл. Тээврийн хэрэгслийн хаалга Бусад замын хөдөлгөөнд оролцогчдод аюул учруулахгүй гэдгийг бүрэн шалгаж мэдэлгүйгээр тээврийн хэрэгслээс гарах буюу хаалгаа нээх, түүнийг онгорхой орхихыг хориглоно. |