5. Замын хөдөлгөөн зохицуулах дохио |
|
5.1. Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно. |
*21 дүгээр зүйл. Жолооч ба явган зорчигчдын харилцаанд хамаарах дүрэм 2. ...: a) гэрэл буюу зохицуулагчийн дохиогоор зохицуулагдаж байгаа явган хүний гарц дээр жолооч хориглосон дохиогоор гарцын өмнө буюу түүний өмнө тавигдсан хөндлөн тэмдэглэлийн өмнө зогсох бөгөөд ...; |
5.2. Энэ дүрмийн 5.1-д заасан зогсох газрыг зөвшөөрсөн дохиогоор нэвтрэн орсон жолооч уг дохио өөрчлөгдвөл аюулгүй байдлыг хангаж, явж байгаа чигтээ хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ. Харин уулзвар дээр жолоочийн явах чигийн өмнө “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдэг бүхий гэрлэн дохио байвал түүнийг удирдлага болгоно. Зөвшөөрсөн дохиогоор явган хүний гарц руу орсон явган зорчигч дохио өөрчлөгдвөл аюулгүйн зурвас дээр зогсож дараагийн зөвшөөрөх дохиог хүлээх ба хэрэв аюулгүйн зурвасыг өнгөрсөн эсвэл тэр нь байхгүй бол зорчих хэсгийг нэвтрэн гарахыг зөвшөөрнө. Тайлбар: Дээрх тохиолдолд явган зорчигч аюулгүй байдлыг хангах үүднээс хөдөлгөөний эсрэг урсгалын зааг дээр зогсож зөвшөөрөх дохиог хүлээж болно. |
*18 дугаар зүйл. Уулзвар ба зам тавьж өгөх үүрэг 6. Хөдөлгөөн нь гэрэл дохиогоор зохицуулагдаж буй уулзварт орсон жолооч хөдөлгөөний нээлттэй талаас яваа бусад хөдөлгөөнд оролцогчдод саад болохгүй бол өөрийнхөө явж байгаа чигт хөдөлгөөн нээгдэхийг хүлээлгүйгээр уулзвараас гарч болно. |
5.3. Зохицуулагчийн дохиогоор хөдөлгөөн зохицуулж байгаа уулзварт гэрэл дохио болон дарааллын тэмдгийн заалтыг, гэрлэн дохиогоор зохицуулж байгаа бол дарааллын тэмдгийн заалтыг мөрдөхгүй. |
*5 дугаар зүйл. Замын тэмдэг, дохионы утга 2. Замын гэрлэн дохионы заалт нь хөдөлгөөний дараалал тогтоодог тэмдгийн заалтаас давуу байна. |
Гэрлэн дохио |
|
5.4. Замын хөдөлгөөн зохицуулахад улаан, шар, ногоон өнгийн гэрэл бүхий босоо буюу хэвтээ байрлалтай дохио хэрэглэнэ. Босоо байрлалтай дохионы гэрэл нь улаан, шар, ногоон өнгийн дарааллаар дээрээс доош, хэвтээ байрлалтай дохионы гэрэл нь мөн дарааллаар зүүн гар талаас баруун гар тийш байрлана. Явган зорчигчийн хөдөлгөөнийг зохицуулахад явган хүний дүрс бүхий дээд талдаа улаан, доод талдаа ногоон өнгийн гэрэлтэй дохио хэрэглэнэ. |
***23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио 2. Гурван өнгийн системийн гэрэл дохио нь улаан, шар, ногоон өнгийн үл анивчих гурван гэрлээс бүрдэнэ; Ногоон гэрэл нь зөвхөн улаан ба шар гэрлийг унтарсны дараа асах ёстой. 4. Энэ зүйлийн 2, ... дугаар хэсэгт заагдсан гурав ...-ан өнгийн системийн гэрлүүд нь босоо буюу хэвтээ байрлалтай байна. 5. Гэрлүүд босоо байрлалтай бол улаан гэрэл нь дээд талдаа, харин хэвтээ байрлалтай бол улаан гэрэл нь хөдөлгөөний батлагдсан талын эсрэг талд байрлана. 6. Гурван өнгийн системийн хувьд шар гэрэл дунд нь байрлана. ***24 дүгээр зүйл. Зөвхөн явган зорчигчдод зориулсан дохио 2. Явган зорчигчдод зориулсан гэрлэн дохио нь улаан ба ногоон гэрлээс бүрдэх хоёр өнгийн системийнх байвал нэн зохимжтой бөгөөд гэхдээ улаан, шар, ногоон гэрлээс бүрдэх гурван өнгийн системийнх байж болно. Хэдийд ч хоёр гэрэл зэрэг асдаг байх ёсгүй. 3. Гэрлүүд нь босоо байрлалтай бөгөөд улаан гэрэл нь ямагт дээд талд, ногоон гэрэл нь ямагт доод талд байх ёстой. Улаан гэрэл нь зогсож буй хүний дүрсний хэлбэртэй, харин ногоон гэрэл нь явж буй хүний дүрсний хэлбэртэй байвал зохимжтой. 4. Явган зорчигчийн гэрлэн дохиог тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохиотой жолооч нар андуурахааргүйгээр зохион бүтээсэн ба байрлуулсан байвал зохино. ****ХАВСРАЛТ 12. Конвенцийн 24 дүгээр зүйлд (Зөвхөн явган зорчигчдод зориулсан дохио) 2 дугаар хэсэг Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «Явган зорчигчдод зориулсан гэрлэн дохио нь улаан ба ногоон гэрлээс бүрдэх хоёр өнгийн системийнх байх ёстой. Хэдийд ч хоёр гэрэл зэрэг асдаг байх ёсгүй». 3 дугаар хэсэг Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «Гэрлүүд нь босоо байрлалтай бөгөөд улаан гэрэл нь ямагт дээд талд, ногоон гэрэл нь ямагт доод талд байх ёстой. Улаан гэрэл нь зогсож буй хүний дүрсний хэлбэртэй, харин ногоон гэрэл нь явж буй хүний дүрсний хэлбэртэй байх ёстой». |
5.5. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохио нь ногоон сум бүхий нэг буюу хоёр нэмэгдэл дохиотой, мөн ногоон гэрэл нь чиг заасан сумтай байж болно. |
***23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио 9. Гурван өнгийн системийн улаан, шар, ногоон гэрлүүдийг мөн ийм өнгийн сумаар (хар өнгийн дэвсгэртэй) орлуулж болно. Асаж байгаа сум нь мөн адил утгыг агуулах ба гэхдээ хориглох буюу зөвшөөрөх утга нь зөвхөн сумны зааж байгаа чигт хязгаарлагдана. Чигээрээ явахыг зөвшөөрөх буюу хориглох сумны үзүүр дээш чиглэсэн байна. Улаан, шар, ногоон дэвсгэр дээр хар өнгийн сум байрлуулж хэрэглэж болно. Энэ сум нь мөн дээр дурдсан сумны адил утгыг агуулна. 10. Гурван өнгийн системийн гэрлэн дохио нь сум бүхий нэг буюу хэд хэдэн нэмэгдэл ногоон гэрэлтэй ... байж болно. Эдгээр нэмэгдэл ногоон гэрлийг үндсэн ногоон гэрлийн түвшинд байрлуулах нь зохимжтой. |
5.6. Гэрэл дохио нь дор дурдсан утгатай байна: |
***23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио 1. ... тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд (нийтийн үйлчилгээний тээврийн хэрэгсэлд тусгайлан зориулсан дохионоос гадна) зөвхөн дор дурдсан утга бүхий гэрлүүдийг хэрэглэж болно: ***24 дүгээр зүйл. Зөвхөн явган зорчигчдод зориулсан дохио 1. Зөвхөн явган зорчигчдод зориулсан гэрлэн дохионд дор дурдсан утга бүхий гэрлүүдийг хэрэглэж болно: |
а/ ногоон гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрнө. Ногоон гэрэл анивчих нь түүний зөвшөөрсөн утгыг өөрчлөхгүй бөгөөд хориглох гэрэл асах гэж байгааг анхааруулна; |
***23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио 1. ...: a) үл анивчих гэрлүүд: i) ногоон гэрэл нь нэвтрэхийг зөвшөөрнө; Гэхдээ хөдөлгөөн зохицуулж буй ногоон гэрэл нь хэрэв жолоочийн явах чигт хөдөлгөөний саатал бий болсноос уулзварыг тухайн мөчлөгт чөлөөлөн нэвтэрч чадахааргүй тохиолдолд уулзварт орохыг зөвшөөрөхгүй; ***24 дүгээр зүйл. Зөвхөн явган зорчигчдод зориулсан дохио 1. ...: a) үл анивчих гэрлүүд: i) ногоон гэрэл нь явган зорчигчийн хөдөлгөөнийг зөвшөөрнө; b) анивчсан гэрлүүд: анивчсан ногоон гэрэл нь явган зорчигчийн зорчих хэсгээр хөндлөн гарч болох хугацаа дуусч байгааг, ... илэрхийлнэ. |
б/ шар гэрэл дохио нь гэрэл дохио солигдох гэж буйг анхааруулах бөгөөд энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно; |
***23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио 1. ...: a) үл анивчих гэрлүүд: iii) ...; Дангаараа асаж байгаа шар гэрэл нь уг гэрэл асах үед зогсох шугам буюу гэрлэн дохионы өмнө хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр зогсож амжихааргүй ойртож очсоноос бусад нэг ч тээврийн хэрэгсэл зогсох шугам буюу гэрлэн дохионоос цааш нэвтрэхийг хориглоно. Хэрэв гэрлэн дохио уулзварын голд буюу цаана байвал шар гэрэл нь уг гэрэл асах үед уулзварын өмнө хөдөлгөөний аюулгүй байдлыг алдагдуулахгүйгээр зогсож амжихааргүй ойртож очсоноос бусад нэг ч тээврийн хэрэгсэл уулзвар буюу уг уулзвар дахь явган хүний гарц руу орохыг хориглоно. ...; ***24 дүгээр зүйл. Зөвхөн явган зорчигчдод зориулсан дохио 1. a) үл анивчих гэрлүүд: ii) шар гэрэл нь нэгэнт зорчих хэсэг рүү орчихсон яваагаас бусад явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно; |
в/ анивчсан шар гэрэл дохио нь хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд тухайн уулзвар буюу явган хүний гарц зохицуулгагүй болсныг мэдээлж болгоомжтой явахыг анхааруулна; |
***23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио 1. ...: b) анивчсан гэрлүүд: ii) анивчсан шар гэрэл буюу ээлжлэн анивчсан хоёр шар гэрэл нь жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлж болохыг илэрхийлэх боловч энэ тохиолдолд онцгой анхаарал болгоомжтой байх ёстой. |
г/ улаан гэрэл дохио буюу түүний анивчих нь хөдөлгөөнийг хориглоно. Улаан гэрэл дохиотой хамт ассан шар гэрэл дохио нь хориглосон утгыг өөрчлөхгүй бөгөөд ногоон гэрэл дохио асах гэж байгааг анхааруулна. |
***23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио 1. ...: a) үл анивчих гэрлүүд: ii) улаан гэрэл нь нэвтрэхийг хориглоно; Тээврийн хэрэгслүүд зогсох шугамыг буюу ийм шугам байхгүй бол гэрлэн дохионоос цааш давах ёсгүй бөгөөд хэрэв гэрлэн дохио уулзварын голд буюу эсрэг талд байрласан байвал уулзвар буюу уг уулзвар дахь явган хүний гарц руу орох ёсгүй; iii) ...; ... Улаан гэрэлтэй хамт ассан шар гэрэл нь уг дохио солигдох гэж буйг илэрхийлэх бөгөөд улаан гэрлийн хориглосон утгыг өөрчлөхгүй; ***24 дүгээр зүйл. Зөвхөн явган зорчигчдод зориулсан дохио 1. ...: a) үл анивчих гэрлүүд: iii) улаан гэрэл нь явган зорчигч зорчих хэсэг рүү орохыг хориглоно; b) анивчсан гэрлүүд: анивчсан ... улаан гэрэл нь явган зорчигчийн зорчих хэсгээр хөндлөн гарч болох хугацаа ... удахгүй эхлэх гэж байгааг илэрхийлнэ. |
5.7. Нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигийн хөдөлгөөнийг зохицуулна. Зүүн гар тийш чиг заасан сум бүхий гэрэл дохио нь зүүн гар тийш болон буцаж эргэх хөдөлгөөнийг зохицуулна. Нэмэгдэл гэрэл дохио асаж байвал сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрөх бөгөөд асаагүй (гэрлэн дохионы зохицуулгатай үед) бол уг чигт хөдөлгөөнийг хориглоно. Энэ тохиолдолд үндсэн гэрэл дохио нь нэмэгдэл дохионы сум зааснаас бусад чигийн хөдөлгөөнийг зохицуулна. |
***23 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулах дохио 10. ... асаж байгаа нэмэгдэл гэрэл нь гурван өнгийн системийн ямар гэрэл уг эгшинд хамт асаж байгаагаас үл хамааран тээврийн хэрэгсэл сум заасан чигт хөдөлгөөнөө үргэлжлүүлж болохыг илэрхийлнэ; Мөн түүнчлэн сум заасан чиг рүү явах хөдөлгөөнд тусгайлан зориулсан эгнээн дээр байр эзэлсэн буюу сум заасан чигт хөдөлгөөнийг гүйцэтгэх ёстой жолооч тээврийн хэрэгслээ зогсооход уг эгнээнд араас яваа бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад учруулахаар бол сум заасан чигт хөдөлгөөнөө үргэлжлүүлэх ёстой. ... Эдгээр нэмэгдэл ногоон гэрлийг үндсэн ногоон гэрлийн түвшинд байрлуулах нь зохимжтой. |
Зохицуулагчийн дохио |
|
5.9. Зохицуулагчийн хөдөлгөөн зохицуулах дохио нь дор дурдсан утгатай байна: |
*6 дугаар зүйл. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио 3. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дараах дохионуудыг үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна: |
а/ дохиурыг өргөсөн байвал энэ дүрмийн 5.2-т зааснаас бусад тохиолдолд хөдөлгөөнийг хориглоно; |
*6 дугаар зүйл. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио 3. ...: a) гараа эгц дээш өргөх: энэ дохио нь аюулгүй байдалтайгаар нэгэнт зогсож амжихгүй болсон жолоочоос бусад бүх хөдөлгөөнд оролцогчийн хувьд “анхаар, зогс” гэсэн утгатайгаас гадна энэ дохиог өгөх үед түүнээс өмнө уулзварт нэгэнт орсон жолооч хөдөлгөөнөө үргэлжлүүлж болно; |
б/ дохиурыг цээжиндээ авсан буюу гараа алдалсан байвал зохицуулагчийн зүүн болон баруун гар талаас яваа тээврийн хэрэгсэл чигээрээ буюу баруун гар тийш нэвтрэх, явган зорчигч зам хөндлөн гарахыг зөвшөөрөх бөгөөд зохицуулагчийн ар, өвөр талаас яваа тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнийг хориглоно; |
*6 дугаар зүйл. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио 3. ...: b) нэг буюу хоёр гараа алдлах: алдалсан гарыг хөндлөн огтлох чигт яваа бүх хөдөлгөөнд оролцогчийн хувьд тэдгээрийн хөдөлгөөний чигээс үл хамааран “зогс” гэсэн утгатай байна. Зохицуулагч нь энэ дохиог өгчихөөд нэг буюу хоёр гараа буулгаж болох бөгөөд энэ тохиолдолд зохицуулагчийн ар буюу өвөр талаас хандсан жолоочид энэ дохио нь мөн “зогс” гэсэн утгатай байна; |
5.11. Зохицуулагч дохиураа тээврийн хэрэгсэл рүү чиглүүлэн зааж дохих буюу чанга яригч хэрэгслээр шаардвал уг тээврийн хэрэгслийн жолооч заасан газарт зогсох үүрэгтэй. |
*6 дугаар зүйл. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио 3. ...: c) улаан гэрлээр дохих: энэ дохио нь уг гэрэл рүү чиглэж яваа хөдөлгөөнд оролцогчийн хувьд “зогс” гэсэн утгатай байна. |
5.13. Зохицуулагчийн ойлгогдохуйц дохио нь гэрэл дохио, тэмдэг, тэмдэглэл түүнчлэн энэ дүрмийн бусад заалтуудаас давуу байна. |
*6 дугаар зүйл. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио 4. Замын хөдөлгөөн зохицуулах эрх бүхий ажилтны дохио нь замын гэрлэн дохио, тэмдэг, тэмдэглэл буюу түүнчлэн замын хөдөлгөөний дүрмийн бусад заалтуудаас давуу байна. |