6. Дуут болон ослын дохио, ослын зогсолтын тэмдэг хэрэглэх |
|
6.1. Дуут дохиог зөвхөн дараахь тохиолдолд хэрэглэж болно: |
*28 дугаар зүйл. Дуут болон гэрэл дохио 1. Дуут ба гэрэл дохиог зөвхөн дараах нөхцөлд хэрэглэж болно: |
а/ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд; |
*28 дугаар зүйл. Дуут болон гэрэл дохио 1. a) зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд; |
б/ суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэхийн тулд бусад жолоочид анхааруулах зорилгоор. |
*28 дугаар зүйл. Дуут болон гэрэл дохио 1. ...: b) суурин газрын гаднах замд гүйцэж түрүүлэх гэж байгаагаа нөгөө жолоочид анхааруулах зорилгоор. |
6.2. Ослын дохионы гэрлийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: |
*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл 13. Ослын дохиог бусад хөдөлгөөнд оролцогчдод дор дурдсан онцгой аюулыг анхааруулах зорилгоор асааж болно. Үүнд: |
а/ зам тээврийн ослын улмаас зогссон үед; |
*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл 13. ...: a) зам тээврийн осол ...-оос шалтгаалан зогссон тээврийн хэрэгслийг нэн даруй холдуулах (чирэх) боломжгүй бөгөөд тэр нь бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулж байвал; |
б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн үед; |
*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл 13. ...: a) ... техникийн эвдрэлээс шалтгаалан зогссон тээврийн хэрэгслийг нэн даруй холдуулах (чирэх) боломжгүй бөгөөд тэр нь бусад хөдөлгөөнд оролцогчдод саад учруулж байвал; |
е/ тээврийн хэрэгсэл нь аюулгүй байдлыг алдагдуулж болзошгүй бусад тохиолдолд. |
*32 дугаар зүйл. Гэрэл хэрэглэх нөхцөл 13. ...: b) бусад хөдөлгөөнд оролцогчдод ноцтой аюулыг анхааруулахын тулд. |
6.3. Ослын зогсолтын тэмдгийг бусад жолооч нарт аюул саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тээврийн хэрэгслээс суурин газарт 15 метрээс багагүй, суурин газрын гаднах замд 30 метрээс багагүй зайд байрлуулна. Ослын зогсолтын тэмдгийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 5. Дор дурдсан тохиолдолд хоёр дугуйтай мопед, шаахайгүй мотоциклоос бусад механикжсан тээврийн хэрэгсэл, түүнчлэн чирэгчтэй холбогдсон, холбогдоогүй чиргүүл бүрийг суурин газрын гаднах замд зорчих хэсэг дээр зогсоохдоо ойртон ирж яваа жолооч нарт цаг тухайд нь анхааруулах үүднээс ядаж нэг хэрэгслийг тодорхой зайнд байрлуулж тэмдэглэсэн байх ёстойг үндэсний хууль тогтоомжид тусгахыг зөвлөж байна: **ХАВСРАЛТ 18. Конвенцийн 23 дугаар зүйлд (Түр ба удаан зогсолт) 5 дугаар хэсэг Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «...c) Энэ хэсгийн заалтуудыг хэрэглэхдээ үндэсний хууль тогтоомжид Конвенцийн 5 дугаар хавсралтын 56 дугаар хэсэгт дурдагдсан хэрэгслүүдээс аль нэгийг нь ашиглах талаар тусгахыг зөвлөж байна». *ТАВДУГААР ХАВСРАЛТ III бүлэг. БУСАД ЗААЛТУУД Автомашины дохионы хэрэгсэл 56. Энэ Конвенцийн 23 дугаар зүйлийн 5 дугаар хэсэг болон 1 дүгээр хавсралтын 6 дугаар хэсэгт заасан хэрэгсэл нь: a) гэрэл ойлгогч судал бүхий улаан өнгийн хүрээтэй адил талт гурвалжин хэлбэртэй, голын хэсэг нь хөндий буюу цайвар өнгийн дэвсгэртэй байна. Үүнээс гадна улаан өнгийн талстжисан гадаргуу (флюоресцирующее покрытие)-тай буюу дотроосоо гэрэлтүүлэгтэй байж болно. Энэ хэрэгсэл нь босоо байрлалд тогтвортой тавигдахуйц байх ёстой. b) тухайн тээврийн хэрэгслийг бүртгэсэн улсын үндэсний хууль тогтоомжид заагдсан бусад иймэрхүү үр нөлөө бүхий хэрэгсэл байж болно. |
б/ түр зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолт хийсэн тээврийн хэрэгслийн ослын дохионы гэрэл нь ажиллахгүй (эсвэл байхгүй) буюу уг тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа бусад жолооч нарт харагдахааргүй тохиолдолд; |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 5. ...: b) зогсохыг хориглосон газарт жолооч зайлшгүй зогсолт хийсэн бол. **ХАВСРАЛТ 18. Конвенцийн 23 дугаар зүйлд (Түр ба удаан зогсолт) 5 дугаар хэсэг Энэ хэсгийг дараах байдлаар уншина: «a) ...: i) Конвенцийн энэ зүйлийн 3 дугаар хэсгийн “b”-ийн “i” буюу “ii” заалтаар түр зогсохыг хориглосон газарт жолооч зайлшгүй шалтгаанаар зогссон бол; ii) хэрэв зогсож байгаа тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа жолооч нарт анзаарагдахааргүй буюу цаг тухайд нь анзаарахад төвөгтэй байвал. |
в/ харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед замын гэрэлтүүлэггүй хэсэгт оврын болон ослын дохионы гэрлүүд нь асахгүй (эсвэл байхгүй) тээврийн хэрэгслийг зогсоосон үед; |
*23 дугаар зүйл. Түр ба удаан зогсолт 5. a) шөнийн цагт зорчих хэсэг дээр зогссон тээврийн хэрэгсэл нь ойртон ирж яваа жолооч нарт анзаарагдахааргүй бол; |